Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Авто машины дугаарыг солих, шилжүүлэхийг хориглолоо

2012/12/11

Зам, тээврийн яамнаас Монгол Улсын хэмжээнд ашиглаж байгаа авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг сайжруулан цэгцлэх чиглэлээр шаардлагатай шинэчлэлтийг хийгээд байна. Тухайлбал, Зам, тээврийн яам авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарын задалсан нөөц дуустал дахин шинээр сери гаргахгүй байхаар шийдсэн. Одоо байгаа дугаарын нөөц таван жилдээ дуусахааргүй байна.

Авто машины дугаар олголтоор бизнес хийдэг үйл ажиллагааг таслан зогсоож, Монгол Улсын авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг шинэчлэн сайжруулах ажлаа цэгцэлж дуустал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр авто машины дугаарыг солихгүй, шилжүүлэхгүй бөгөөд 2013 оны 02 дугаар сарын 01-нээс эхлэн авто тээврийн хэрэгслийн гарал үүсэл нь тогтоогдохгүй болон техникийн шаардлага хангахгүй байгаа тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүй болсныг мэдээлж байна.

Шинэчлэн найруулсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын хүрээнд 2012 оны 12 дугаар сарын 07-ноос эхлэн хүнд даацын технологийн тээврийн хэрэгсэлд “технологийн дугаар”-ыг олгож эхэллээ. Монгол Улсын нийтийн хэрэгцээний авто замаар 110 тонны даацтай тээврийн хэрэгсэл явуулахыг хориглох болсноор авто замын эвдрэл, гэмтлийг багасгах юм. Хүнд даацын авто машинаар тээвэрлэлт гүйцэтгүүлэх асуудлыг судалж шийдвэрлүүлэх болно.

 
Авто машины дугаарыг солих, шилжүүлэхийг хориглолоо  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх