Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн яам 100 хоногт

2012/11/29

“Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тогтоол, “Яамны үйл ажиллагаа явуулж байна.ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 63 дугаар тогтоолуудын дагуу тус яам нь 7 газар, 10 хэлтэс, 160 ажилтантайгаар үйл

  Тус яамнаас Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан 100 хоногт хийх ажлын төлөвлөгөө гарган түүний хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэлээ.

 

Нэг. Бодлого төлөвлөлт, санхүү хөрөнгө оруулалтын талаар 

1.1. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд зам, тээврийн салбарын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусган хамтран хэрэгжүүлэх яам, газруудыг тодорхой болгон Засгийн газрын тогтоолоор батлуулав.

   Энэ нь ирэх жилүүдэд тус яамны өмнө тавигдсан бодлого, зорилт, хөтөлбөрөө цаг хугацаанд нь хэрэгжүүлэх, салбараа харилцан уялдаа холбоотойгоор хөгжүүлэхэд санхүү, эдийн засаг, зохион байгуулалтын үндэслэл, баталгаа бий боллоо.

1.2. Зам, тээврийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар танилцуулга мэдээлэл бэлтгэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд өгсөн нь цаашид тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг болно гэж үзэж байна.

1.3. “Иргэний нисэхийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлж, улмаар Улсын Их Хурлын холбогдох бүтцийн байгууллагуудаар хэлэлцүүлж эхлээд байна.

  Энэхүү бодлого батлагдсанаар иргэний нисэхийн салбарт хийх өөрчлөлт шинэчлэлт тодорхойлогдон эрх зүй, эдийн засгийн орчин зохицуулагдаж, агаарын тээврийн зах зээлийн чөлөөт өрсөлдөөн жинхэнэ ёсоор хөгжих, иргэний нисэхийн үйлчилгээ сайжран дэлхийд танигдсан үндэсний агаарын тээвэрлэгчтэй болох, бүс нутгийн дамжин өнгөрөх гол төв болж, улмаар эдийн засаг, нийгмийн тэргүүлэгч салбар болох үндэс суурь тавигдах юм.

1.4. “Аэробус 310-300” маягийн агаарын хөлөг, түүний сэлбэгийг “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн өмчлөлд Батлан хамгаалах яамнаас эгүүлэн шилжүүлэх, худалдан борлуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлж, Төрийн өмчийн хорооноос уг хөлгийг худалдах доод үнийг 4.2 сая ам.доллараар тогтоолгов.

  Энэхүү шийдвэр гарснаар “МИАТ” ТӨХК агаарын шинэ хөлөг худалдан авахад нь санхүүгийн бодитой дэмжлэг болох юм.

1.5. “Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв” болон “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” улсын төсөвт үйлдвэрийн газруудыг байгуулав.

  Эдгээр улсын төсөвт үйлдвэрийн газрууд байгуулагдснаар авто замын салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулж, шинэ техник, технологийг нэвтрүүлэх, норм норматив, стандартыг шинэчлэх ажил хийхийн зэрэгцээ замын барилга засварын хяналтыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх болон төрийн болон хувийн төмөр замын суурь бүтцүүдийн галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлагад оруулан зохицуулж, бүх төрлийн тээвэр харилцан хийгдэх нөхцөл бүрдэж, хөдөлгөөний аюулгүй байдалд нэгдсэн хяналт тавьдаг болно.

1.6. Төмөр замын дээд сургуулийг Тээврийн дээд сургууль болгох талаар Монгол-Оросын “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны шийдвэрийг гаргууллаа.

  Тээврийн дээд сургууль байгуулагдсанаар зам, тээврийн салбарын хүний нөөцийн удирдлага, менежмент, хангалт нэгдсэн бодлогоор зохицуулагдах, орчин үеийн хөгжлийн шаардлага хангасан мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн гаргах суурь тавигдах ач холбогдолтой болно.

1.7. “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн “Баянгол төмөр зам”-ыг Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан ба тус компанид ашиглуулах зурвас газрын хэмжээ, хугацаа, нөхцлийн талаар Засгийн газрын шийдвэр гаргуулахаар бэлтгэж байна.

  Ийнхүү Монгол Улсад анх удаа хувийн хэвшлийн төмөр зам ашиглалтад орсноор тус салбарт зах зээлийн өрсөлдөөн бий болох, төмөр замын сүлжээ, ачаа эргэлт нэмэгдэх, шинэ дэвшилтэд техник, технологи нэвтрэх нэгэн суурь тавигдаж байгаа хэрэг юм. 

1.8. Азийн авто зам, Транс-Азийн төмөр замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Нэгдсэн үндэстний байгууллагын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн хорооны Хэрэг эрхлэх газраас боловсруулсан Хуурай боомтыг хөгжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж холбогдох шийдвэрийг гаргуулав.

  Ингэснээр Ази, Европыг холбосон хуурай замын тээврийн хамгийн дөт коридор нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх бөгөөд Монгол Улс нь ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин далайн боомт, гуравдагч оронд экспорт, импортын транзит тээврийг бий болгон улс орны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, тээврийн салбарыг хөгжүүлэх нэг томоохон боломж нэмэгдэх юм.

1.9. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх хүрээнд Монголын талаас оруулах 125 сая ам.доллараар тус нийгэмлэгийн суурь бүтцийн дохиолол холбооны байгууламжийг шинэчлэх, автомат хориглол нэвтрүүлэх, зам хэмжигч болон сэв шалгуурын вагон худалдан авах Засгийн газрын шийдвэр гаргууллаа.

  Дохиолол холбооны байгууламжийг шинэчилсээр тус салбарын цар хүрээ өргөжин тэлж, галт тэрэгний тоо, хөдөлгөөний давтамж, ачаалал өсөн нэмэгдэж байгаа нөхцөлд хөдөлгөөнийг шуурхай удирдлагаар хангах, зохицуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, замын гэмтэл согогийг цаг тухайд нь илрүүлэн засварлах, аваар осолгүй нөхцлийг бүрдүүлэх, хүн хүчийг хэмнэх зэрэг чухал ач холбогдолтой болно.

1.10. Төмөр замын салбарын стандартчиллын техникийн хороо байгуулахаар Төмөр замын салбар нэгжүүдээс санал авч боловсруулсан ба 2013 онд боловсруулан гаргах стандартуудын төлөвлөгөө гарган төсвийн хамт Сайдаар батлууллаа. 

1.11. 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Монголбанкны ерөнхийлөгч, Зам тээврийн сайдын гаргасан хамтарсан тушаалаар батлагдсан хөтөлбөр (TLF)-ийн дагуу “УБТЗ” ХНН-ийн зүтгүүрийн паркийг шинэчлэх, нэмэгдүүлэх зорилгоор 20 зүтгүүр, мөн вагоны паркийг шинэчлэх, нэмэгдүүлэхэд 1000 вагон худалдан авах болон тус нийгэмлэгийн тээвэрлэлтийн зардлын 48 хувийг эзэлдэг шатахууныг ОХУ-аас шууд худалдан авах эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг тус тус шийдвэрлүүллээ.

  Ингэснээр төмөр замын зүтгүүр болон вагоны парк зохих хэмжээнд шинэчлэгдэн нэмэгдэж, улмаар ачаа тээвэрлэлт, эргэлтийн хэмжээ өсч, үр ашиг нэмэгдэх, ажлын байр шинээр бий болох нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн “УБТЗ” ХНН нь хэрэгцээт шатахуунаа өөрөө шууд худалдан татаж авах болсноор чирэгдэл дамжлага цөөрч, хараат бус бие даасан байдал нь бэхжих, улмаар алдагдал багасч үр ашиг нь нэмэгдэх чухал суурь нөхцөл бий болж байна.

1.12. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт “Авто замын тухай” хуулийн дагуу нутаг дэвсгэртээ авто замын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, төрийн захиргааны төв байгууллага, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах бүрэн эрхээ хэрэгжүүлж, авто замын зурвас газарт аливаа барилга байгууламж барих газар олгохгүй байх талаар чиглэл өглөө.

  Энэхүү чиглэлийг өгснөөр орон нутгийн зарим удирдлага сонгуулийн өмнө хууль зөрчиж газар олгодог явдлаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үйл ажиллагаанд иргэд, байгууллагуудаас тавих хяналт, оролцоог сайжруулахад нэг алхам болно гэж үзэж байна.

1.13. Авто тээврийн тухай, Авто замын тухай, Иргэний нисэхийн тухай, Далай ашиглах тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэхээр хүргүүлж, бэлтгэл ажлыг хангаж байна.

  Эдгээр хуулиудыг батлуулснаар зам, тээврийн салбарын үйл ажиллагааны эрх зүйн орчин шинэчлэгдэн боловсронгуй болж, шинэчлэлт өөрчлөлт эрчимтэй явагдах нөхцөл бий болно.

1.14. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хамтарч ажиллах “Санамж бичиг” байгуулж, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулаад байна.

  Үүний үр дүнд нийслэлийн хүн амын амьдралын таатай нөхцөлийг бүрдүүлэх, зам, тээврийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангахад зохих хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа болно.

1.15. Авто зам болон иргэний нисэхийн салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон гадаадын зээл тусламжийн дотоод эх үүсвэрээс санхүүжих нийт 9,408.6 сая төгрөгийн 14 төсөл, арга хэмжээ, мөн гадаадын зээл тусламжийн гадаад эх үүсвэрээс санхүүжих 12,142.3 мянган ам.долларын 10 төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эрх нээлгүүлснээс 8.3 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч байгууллагуудын дансанд шилжүүлээд байна.

  Мөн Хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж байгаа авто замын барилга угсралтын ажлын нийт 7,982.3 сая төгрөгийн 7 төсөл, арга хэмжээний санхүүжилтийг шийдвэрлээд байна

1.16. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аймгийн төвүүдийг нийслэл хоттой холбох зорилтын хүрээнд хамтран ажиллах санамж бичгийг Монголын Авто Замчдын холбоотой байгуулсан.

1.17. Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ.

Үүнд :

-2013-2015 онд хийж гүйцэтгэх нийт 1738.3 км хатуу хучиллтай авто замын барилгын ажил болон шаардагдах 1,651,385.00 сая төгрөгийг шийдвэрлүүлсэн.

-Зам, гүүрийн барилгын ажлын гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгааг арилжааны банкаар дамжуулан гаргах үйл ажиллагааны зардалд суутгаж буй хувь хэмжээг бууруулах асуудлыг шийдвэрлэсэн.

-Аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зам, гүүрийн барилгын ажилд зориулж импортоор оруулж ирэх голлох түүхий эд болох битум, арматур, цемент болон замын технологийн машин механизм, тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөхөөр дэмжигдсэн.

-Зам барилгын үндэсний компаниудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлтэй тоног төхөөрөмж худалдан авахад зориулсан зээлийг Монгол банкаар дамжуулан гаргах болсон.

-Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замыг 2013 онд ашиглалтад оруулах, үүнтэй холбоотойгоор шаардагдах 12603 сая төгрөгийг 2013 оны төсвийн тодотголд суулгахаар шийдвэрлэсэн.

-Зам барилгын ажлын чиглэлээр Хөгжлийн банктай байгуулахаар хүлээгдэж буй гэрээнүүдийг яаралтай байгуулж, ажлыг эхлүүлэх нөхцлийг бүрдүүлэх, цаашид байгуулагдах гэрээний санхүүжилтийг хугацаа алдалгүй шийдвэрлэж байхаар болсон.

Хоёр. Бодлогын хэрэгжилт, зохицуулалтын талаар

2.1. Авто замын ээлжит засварын хөтөлбөрийн төслийг боловсруулж, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Авто замчдын холбоо, гүйцэтгэгч байгууллагуудын төлөөллийг оролцуулсан сургалт семинар зохион байгуулж, хэлэлцүүлэг хийв.

  Ингэснээр авто замын ээлжит засварын ажлын өнөөгийн байдлын талаар нэгдсэн ойлголт мэдээлэлтэй болж, цаашид тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх, уг ажилд хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, ажлын арга барил, туршлага солилцох, засварын ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэхэд чухал арга хэмжээ боллоо.

2.2. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэр дэх Орхон гол дээр байрлах 277,4 у/м төмөрбетон гүүрийн их засварын ажлын хөрөнгө оруулалтыг “Редхилл Монголия” ХХК-иас зогсоосноос шалтгаалан гүүрийн их засварын ажил зогссон байсныг гүйцэтгэгч “Тэргүүн саруул зам” ХХК-иар үргэлжүүлэн гүйцэтгүүлж, эхний ээлжийн засварын ажлыг шийдвэрлэсэн.

  Энэ нь сум, аймаг хоорондын ачаа, зорчигч тээвэрэлт хүндрэл бэрхшээлгүй хэвийн явагдах, зам, цаг хугацаа хожих, ажил, үйлчилгээний үр ашиг нэмэгдэх сайн талтай болж байна.

2.3. Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын нэвтрүүлэх чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Замын-Үүдийн шилжүүлэн ачих терминал болон улсын хил чиглэлд том оврын ачааны авто машинд зориулсан авто зам барих чиглэлийг тодорхойлох, барилгын ажлыг хурдан шуурхай гүйцэтгүүлэх талаар холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулан ажиллаж байна.

2.4. Нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны олон улсын хамтарсан сургуулилт (SAREX-2012)-ыг ОХУ-ын Холбооны нисэхийн агентлагтай хамтран энэ оны 9 дүгээр сард Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд амжилттай зохион байгууллаа. Уг сургуулилтад Монгол Улсын Ерөнхий сайдын томилсон ажлын хэсэг, Батлан хамгаалах яам, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар болон Хөвсгөл аймгийн төрийн захиргааны байгууллагууд оролцсон бөгөөд БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах байгууллагын төлөөлөгчид ажиглагчаар оролцсон.

2.5. Зам, тээврийн салбарт олгож буй тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олголтын эрх зүйн орчин, үндэслэл, шаардлага, зорилгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга бэлтгэж, олон төрлийн зөвшөөрөл, гэрчилгээний асуудлыг цэгцлэхээр ажиллаж байна.

2.6. Улаанбаатар хот орчим “Холимог тээврийн ачааны терминал логистик төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх, бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулж байна.

2.7. Зам, тээврийн салбарын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийг байгуулан салбарын техникийн бодлогыг тодорхойлон үйл ажиллгааны болон норматив баримт бичгийг баталлаа.

2.8 Энэ оны 10 дугаар сард “Автотээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах тухай” тогтоолыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороогоор батлууллаа.

  Энэхүү тогтоол батлагдсанаар агаарын бохирдлыг бууруулах талаар эрх зүйн болон эдийн засгийн зарим асуудал шийдвэрлэгдэж, цахилгаан /гибрид/ байгальд ээлтэй тээврийн хэрэгслийн импорт нэмэгдэх, хуурамч чанарын баталгаагүй сэлбэг хэрэгслийн худалдааг багасгах, стандартын шаардлага хангахгүй байгаа техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг нь ач холбогдолтой болох юм

2.9. Авто зам, иргэний нисэхийн зарим гэрээт ажлын өртөгт үнийн өсөлтийн зөрүү тооцуулахаар гомдол гаргасан байгууллагуудын нэхэмжилсэн үнийн дүнг нэгтгэн Улсын Их Хурлын холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлэн дэмжүүлж, 2013 оны Улсын төсвийн тухай хуульд тусгуулав.

2.10 Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан Нарны гүүрийг 2012 оны 10 дугаар сарын 17-нд ашиглалтад хүлээн авч, хөдөлгөөнийг нээв.

  Энэ гүүрийн хөдөлгөөн нээгдсэнээр Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалт сайжирч, түгжрэл зохих хэмжээгээр буурч, цаг хэмнэх, шатахуун зарцуулалтад хэмнэлт гарах, зорчигч ая тухтай, соёлтой зорчих боломж нэмэгдэж байна.

2.11. Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 132.6 км болон 45.3 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгч компаниудыг сонгон шалгаруулж, гэрээг батлуулахаар Хөгжлийн банкинд хүргүүлэв.

  Уг зам баригдсанаар Зүүн бүсийн авто замын хэвтээ болон босоо тэнхлэгийн гол сүлжээ бий болох, улмаар аймаг, улс хоорондын ачаа эргэлт, зорчигч тээвэрлэлт богино хугацаанд бэрхшээл багатай тээвэрлэгдэх нөхцөл сайжрах юм.

2.12. Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэг, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсэд хяналт шалгалт хийж, хууль тогтоомж зөрчин газар олгосон үйлдлийг таслан зогсоох талаар холбогдох аймаг, сумын Засаг дарга нарт албан бичиг хүргүүлэв.

2.13. Зам, тээврийн салбарын 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, өвөлжилтийг зохион байгуулах ажлын хэсгийг Зам, тээврийн Дэд сайдаар ахлуулан, салбарын холбогдох байгууллагын төлөөлөлтэйгээр байгуулан ажиллуулж байна.

2.14. “Авто тээврийн салбарт олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт семинарыг энэ оны 9 дүгээр сард зохион байгуулж, тус семинарт АНУ-ын Олон улсын авто инженерийн холбооны төлөөлөгч, БНСУ-ын Тээврийн Аюулгүй байдлын газрын төлөөлөгчид уригдан оролцож авто тээврийн салбарын мэргэжилтэй албан хаагч болон авто инженерийн чиглэлээр сурч, ажиллаж байгаа оюутан, багш нартай уулзаж олон улсад дагаж мөрдөж байгаа стандарт болон өөрийн орны тээврийн салбарын талаар мэдээлэл хийв.

Уулзалт семинараар Олон улсын авто инженерийн холбоотой Монголын авто инженерүүдийн холбоо хамтран ажиллах гэрээ байгуулж, Монгол Улсад үйлдвэрлэж байгаа тээврийн хэрэгсэлд VIN дугаар буюу үйлдвэрлэгчийн таних тэмдгийн дугаар олгох ёслолын ажиллагаа зохион байгуулав.

2.15. Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Ярант, Увс аймгийн Боршоо боомтууд тээвэр зохицуулагч, авто тээврийн хяналтын улсын байцаагч нарын ажиллах, амрах байрны барилгын гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулж, ажлыг эхлүүллээ.

Уг ажлын болон амрах байрууд ашиглалтад орсноор зах хязгаарын боомтуудад цаг агаарын хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудын ажиллах, амрах, эрүүл мэндийг хамгаалах нөхцөл тодорхой хэмжээгээр сайжрах юм.

2.16 Өмнөговь аймгийн Даланзадгад суманд баригдах автовокзал, оношлогооны төвийн барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, уг ажлыг эхлүүллээ.

2.17. “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам” болон “Тээврийн хэрэгслийн гэрчилгээний загвар, бүртгэлийн маягт, явуулын дугаарын загвар”-ыг шинэчлэн батлав.

2.19. Улаанбаатар хотын төмөр замын 9 гарам дээр гарч байгаа хүндрэлийг судалж, цаашид авах арга хэмжээг тодорхойлсон ба “Галт тэрэгний хөдөлгөөний зурмаг зохицуулалтын журам”, “Төмөр замын байгууллага хоорондын харилцан мэдээлэл солилцох журам”-ын төслүүдийг боловсрууллаа.

2.20. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн санг цэгцлэх ажлыг хийж байгаа ба тээврийн хэрэгслийн марк 1025 байсныг 407, модель 7528 байсныг 5562 болгож цөөрүүлэн судалгаа, тайлан гаргахад үүсч буй хүндрэл, бэрхшээлийг багасгаж байна.

Эрх бүхий байгууллагын хүсэлтээр 18639 тээврийн хэрэгсэл, эзэмшигчийн талаарх лавлагааг гаргаж хүргүүлсэн ба бүртгэлийн санд 1069 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлж, 294 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг сэргээж, Монгол Улсаас буцаж гаргах нөхцөлтэйгөөр импортоор орж ирсэн 79, ашиглалтаас бүрмөсөн хасуулах хүсэлт гаргасан 560 тээврийн хэрэгслийг бүртгэлийн сангаас тус тус хассан байна.

2.21. Гаалийн ерөнхий газрын удирдлагатай хамтран ажиллах асуудлаар ажил төрлийн уулзалтыг зохион байгуулж, гаалийн бүрдүүлэлт хийж, татвар төлөхөөс өмнө тээврийн хэрэгслийн арлын VIN дугаарыг шалгаж давхардсан тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй байх, мотоцикль бүрт гаалийн мэдүүлэг хийх нь иргэдийг чирэгдүүлэх асуудал үүсгэж байгаа тул программд мэдээллийг нэг бүрчлэн оруулж, гаалийн мэдүүлгийн зөрчлийн асуудлыг албан бичгээр харилцан шийдвэрлэх зэрэг асуудлаар зөвшилд хүрсэн ба мэдээлэл харилцан солилцох эрх зүйн орчин бүрдүүлэхэд анхаарч хоёр талын хамтарсан шийдвэр гаргахаар ажиллаж байна.

2.22. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан 443 кВт нарны цахилгаан станцыг энэ оны 9 дүгээр сард ашиглалтад хүлээн авлаа.

2.23 Говь-Алтай аймгийн төвийн шинэ Нисэх буудал болон Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын аэродромын засвар, өргөтгөлийн ажлыг Улсын комисс 2012 оны 10 дугаар сард ашиглалтад хүлээж авсан.

2.24. Монгол Улсын гол түнш улс орон, олон улсын санхүүгийн байгууллагуудтай зам, тээврийн салбарт хамтран ажиллах бодлого, чиглэл боловсруулан Гадаад харилцааны яаманд хүргүүлэв.

Зам, тээврийн сайд ХБНГУ-д болсон Төмөр замын удирдлагуудын өндөр хэмжээний уулзалтад оролцох үеэрээ тус улсын тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Холбооны эдийн засаг, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Германы төмөр зам” Хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга нартай ажил хэргийн уулзалт хийж, Улаанбаатар хотноо ОХУ болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд нартай хамтын ажиллагааны талаар уулзалт зохион байгуулав.

Гурав. Хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн, тулгамдаж байгаа зарим ажлын талаар

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан 100 хоногийн хугацаанд Зам, тээврийн яамнаас стратегийн бодлого төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг зохицуулах чиглэлээр зарим арга хэмжээ авснаар зохих үр дүн гарч байна.

Үүнд:

- Засгийн газрын “Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 2012 оны 14 дүгээр тогтоолын дагуу байгуулагдсан яамны дотоод зохион байгуулалтын болон харъяа нэгжүүдийн зохион байгуулалт, үйл ажиллагаа жигдэрч байна. - Ажлын байр, ажилтнуудын ажил үүргийн чиг тодорхой болж, ажлын давхардал, хийдэгдлийг арилгах арга хэмжээ авч байна.

- Зам, тээврийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр зарим хуулийг шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах ажил хийгдэж байна.

- Зам, тээврийн салбарын төлөвлөлт, хөрөнгө оруулалт, төсөл арга, хэмжээний хэрэгжилт, тэдгээрийн үр дүн, санхүүгийн байдалд хяналт, шалгалт, шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг тогтмол зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээ авч байна.

- Зам, тээврийн салбарын бүх чиглэлээр тээврийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, эрх ашигт нийцсэн, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээ бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлэн гол анхаарал тавьж байна.

- Салбарын гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Дараах зарим асуудлыг Засгийн газар анхааралдаа авч яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна.

Үүнд :

1. Хөшигийн хөндийд Олон улсын нисэх онгоцны буудал барьж байгуулахад шаардлагатай нэмэлт хөрөнгийн асуудлыг Японы талд тавьж шийдвэрлүүлэх;

  2011 оны 9 дүгээр сарын 20 –ны өдөр Японы Сангийн яамны Олон улсын хамтын ажиллагааны группийн санхүүгийн хөгжлийн дэд захирал Чихиро Хирасава, Японы Гадаад хэргийн яамны хөгжлийн албан ёсны тусламж хариуцсан ажилтан Ёкояама, Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Монголд ирж төслийн явцтай танилцаж, сонгон шалгаруулалтанд санал ирүүлээгүй шалтгааныг тодорхойлох талаар ярилцсан.

  2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ЗТБХБЯ, СЯ, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөгчид Японы Токио хотноо Барилгын компаниудтай уулзалт зохион байгуулж, төслийн талаар танилцуулж тендерт оролцохыг урьсан.

  Цаашид төслийг богино хугацаанд эхлүүлэх, аж ахуйн нэгжүүд аль болохоор олноор оролцох боломжийг нээх үүднээс төслийн ажлыг хоёр багц болгон тендер зарлах шийдвэрийг Тендерийн үнэлгээний хороо, Сангийн яам, Жайка байгууллага харилцан ярилцаж гаргаснаар Төслийн 1-р багцын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 2011 оны 11 дүгээр сарын 30-нд Өнөөдөр болон Өдрийн сонинд / 11 дүгээр сарын 30-наас 2012 оны 03 дугаар сарын 01 –ний өдрийг хүртэл хугацаанд/ зарласан.

  Тендерийн бичиг баримт болон зураг төслийг хоёр багц болгон хувааснаар 1-р багцын ажил нь 13,40 тэрбум иен, 2-р багцын ажил 16,52 тэрбум иений өртөгтэй ажил байхаар тус тус тогтсон.

  Онгоц хөөрч буух зурвас, талбай, гүүрийн ажил буюу нэгдүгээр багцын тендерийг 2011 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр зарлаж, 2012 оны 2 дугаар сарын 10-нд нээхэд Японы талаас ганцхан “NIPPO CORPORATION” компани оролцох санал ирүүлсэн.

  Тендерийн үнэлгээний хороо техникийн үнэлгээ хийж шаардлага хангаж байна гэж үзэж СЯ-нд асуудлыг оруулсан. Сангийн яам зохих журмын дагуу Японы “Жайка” байгууллагад 2012 оны 3 дугаар сард хүргүүлсэн байна. Харин “Жайка”-аас 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “NIPPO CORPORATION” компанийн техникийн саналын үнэлгээг зөвшөөрөхгүй гэсэн хариуг албан ёсоор ирүүлсэн.

  СЯ, ЗТБХБЯ болон Үнэлгээний хороо энэ асуудлыг тодруулахаар “ЖАЙКА” байгууллагад хэд хэдэн удаа албан ёсоор хандаж ярилцсан боловч зөвшөөрөөгүй. Иймээс тендерийн үнэлгээний хороо 2012 оны 5 дугаар сарын 17 -ны өдөр уг тендерийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан.

  2-р багц буюу үндсэн барилга байгууламжийн ажлын тендерийн материалыг бэлтгэж 2012 оны 01 дүгээр сарын 27-нд зарлан 2012 оны 07 дугаар сарын 27-нд дүгнэхээр ажиллаж, тус тендерийн материалыг Японы 7 компани худалдан аваад байсан юм.

  Гэвч 1-р багцын тендер хүчингүй болсон тул цаашид хэрхэн шийдвэрлэх асуудлыг Тендерийн үнэлгээний хороо 2012 оны 6 дугаар сарын 8-ний өдөр хэлэлцэн хоёрдугаар багцыг худалдан авсан компаниудад нэмэгдэл ажил болгон өгөхөөр Сангийн яам, Жайка байгууллагуудтай тохиролцон тендерийг 2012 оны 11 дугаар сарын 9–нд хүлээн авч нээхээр шийдвэрлэсэн.

  Японы талаас тендерт оролцогч байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2012 оны 9 дүгээр сарын 6-нд асуулт, хариултын уулзалтыг зохион байгуулсан. Мөн тендерт оролцохоор санал ирүүлсэн байгууллагуудаас тавьсан асуултуудад Төсөл хэрэгжүүлэх нэгжээс тухай бүр хариулт өгч ирсэн.

  Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааны явц, үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж ажил удааширсан боловч, шинэ нисэх буудлыг ашиглалтанд оруулах хугацааг анх төлөвлөж байсан 2016 оны 10 дугаар сард дуусгахаар төлөвлөөд байна.

  Төслийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2-р багцийн тендерийг 2012 оны 11 дугаар сарын 9-нд ТХН-ийн байранд зохих журмын дагуу нээсэн. Тендерт Японы ШИМИЗҮ/ДАЙ НИППОН компаниудын түншлэл, МИЦУБИШИ/ЧИЁОДА компаниудын түншлэл гэсэн 2 этгээд оролцох саналаа ирүүлсэн. Одоо Үнэлгээний хороо, ТХН болон зөвлөх компаний баг техникийн саналыг үнэлэх ажлыг хийж байна.

  Зээлийн дүнгээс хэтэрсэн санхүүжилт болон дотоодын гүйцэтгэгчийн хүчээр барьж байгуулах ажлын санхүүжилтийг 2012 оноос эхлэн улсын төсөвт тусган ажиллаж байна. Шинэ нисэх буудлын үерийн усны хамгаалалт, далангийн барилга байгууламжийн тендерийг 2012 оны 1 дүгээр сарын 8-нд зарлан Тендерийн үнэлгээний хороо дүгнэж, “Боорчи” ХХК-ийг шалгаруулж түүнтэй гэрээ хийсэн. 2012 оны 4 дүгээр сарын 23-нд шав тавих ёслол гүйцэтгэж, ажил эхлүүлснээр ажлын явц 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.

  Үүнээс гадна шинэ нисэх буудлын захиргааны барилга, ачаа, шуудан, тээврийн үйлчилгээний барилга /карго/, аэродромын засвар, үйлчилгээний барилгын санхүүжилтийг 2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар ЗТБХБЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны газарт санал оруулсан. Эдгээр барилгыг барих хөрөнгийн эх үүсвэр шийдэгдвэл гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн материал боловсруулах ажлыг энэ онд гүйцэтгэнэ. Зээлийн гэрээнд Монгол Улсын Засгийн газар дэд бүтцийн зарим барилга байгууламжийг өөрийн хөрөнгөөр барих үүрэг хүлээсэн.

Тухайлбал:

  Цахилгаан дамжуулах шугамын ажил хийх гүйцэтгэгчийг шалгаруулснаар “Алтай трест” ХХК барьж байгуулах ажлыг гүйцэтгэж байна. Энэ нь Улаанбаатар хотоос хоёр талын эх үүсвэртэй 110кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барьж байгуулах юм.

  ЦДАШ-ын зурвас дайран өнгөрч байгаа газрын зөвшөөрлийг Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар болон Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын алба зэрэг газруудаас авч ажлын зургийг экспертизээр хянуулж баталгаажуулан, угсралтын ажил явагдаж байгаа бөгөөд уг ажлыг Эрчим хүчний яам хариуцаж байна.

   Гүйцэтгэгч байгууллага Налайх-Хөшигийн хөндий хүртэлх 48,5 км шугамыг энэ онд татаж, ирэх оноос 2 дахь эх үүсвэр болох Сонгино–Хөшигийн хөндийн 34,8 км дамжуулах шугамыг татна гэсэн мэдээлэлтэй байна.

  Холбоо мэдээ

Зам, тээврийн яам 100 хоногт  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх