Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

А.Гансүх сайд шинэхэн УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

2012/11/29

“Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног”-ийн хүрээнд Зам, тээврийн яам, “Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв” УТҮГ-ыг байгуулсан билээ. Харин гүйцэтгэх засаглалын 100 хоног тохиож байгаа үед Зам, тээврийн сайд А.Гансүх сайд, дэд сайд Х.Ержан болон албаны бусад хүмүүсийн хамт өнөөдөр тус төвд очиж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Энэ үеэр салбарын сайд тус төвийн “Туршилт шинжилгээний магадлан итгэмжлэгдсэн төв лаборатори”, Авто замын барилга, засварын хяналтын хэлтсээр орж ажил байдалтай нь танилцахдаа үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд ямархуу саад бэрхшээл

байгааг илүүтэй сонирхсон юм. АЗХЭШСТ-ийн захирал Р.Отгонбаатар тус төвийг байгуулагдсанаас хойш хийсэн болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцуулав. Мөн энэ үеэр салбарын сайд Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Зам, тээврийн яамнаас хийж, хэрэгжүүлсэн томоохон шинэчлэлийн чанартай ажлуудаа тус төвийн ажилтнууд болон хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан юм. Түүнчлэн А.Гансүх сайд тус төвийн ажилтнуудтай уулзахдаа “Салбарын яам байгуулагдаж бүтцийн өөрчлөлтийн улмаас 300 гаруй хүн ажилгүй болохоор байсан. Гэвч бид ажилгүй болсон хүмүүсээ эргээд ажилтай орлоготой болгохын төлөө ажилласан. Тиймээс АЗХЭШСТ-ийг байгуулснаар орон тооны цомхотголд өртсөн 196 хүнийг буцаан ажилд авсан” гэдгийг онцолж байлаа.

А.Гансүх сайд шинэхэн УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх