Тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараахь баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
-
Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл (эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацаа, нутаг дэвсгэрийг тодорхой дурьдах)
-
Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
-
Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч боло ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүсэгч нь "УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ, АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ"-ын 3.1.2-т заасан шаардлагыг хангасан усан замын тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
-
Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүсэгч нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хөрөнгийн/даатгуулсан байх ба даатгалын гэрээний нотариатаар гэрчлүүлэсэн хуулбар;
-
Усан замын тээврийн хэрэгслийн жолоодогч,мөн багийн гишүүдээс нэг хүн усчин бөгөөд аврагч гэснийг гэрчилсэн гэрчилгээ болон түүнтэй адилтгах бичиг баримт;
-
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
Тодруулга өгөх ажилтан: Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Далай ашиглалт, усан замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Д.Ганбаатар, Утас: 62263186