Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УБТЗ суудлын шинэ галт тэрэгнүүдээ хүлээн авлаа

2014/05/09
УБТЗ суудлын шинэ галт тэрэгнүүдээ хүлээн авлаа

УБТЗ-ынхан шинэхэн суудлын галт тэрэгнүүдээ өнөөдөр хүлээн авлаа. ОХУ-ын Тверийн галт тэрэгний үйлдвэрт үйлдвэрлэсэн суудлын 15 вагон ийнхүү Монголд ирж, “Улаанбаатар өртөө”-нөө зогслоо. Уг галт тэрэгнүүд нь хамгийн орчин үеийн загвар, хийцтэй, зорчигчдын тохь тухыг хангахуйц өвөрмөц шийдэлтэй, бөгөөд евро стандартад нийцсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Суудлын шинэхэн галт тэрэгнүүдийг хүлээж авах ёслолд Зам, тээврийн сайд А.Гансүх, УБТЗ нийгэмлэгийн дарга Г.Сэрээнэндорж, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.А.Домбровский болон албаны хүмүүс оролцлоо.

Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар харилцан тохиролцож, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ. Ингэхдээ ОХУ-ын тал 125 сая ам.долларыг, Монголын тал 125 сая ам.долларыг гаргахаар тохиролцсон байна. УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэхийн тулд дээрх хөрөнгөөр УБТЗ-д техникийн шинэчлэл хийхээр болсон бөгөөд тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэхээр орчин үеийн суудлын 15 галт тэрэг авсан нь энэ юм. “Энэхүү техникийн шинэчлэл нь УБТЗ-ын 65 жилийн түүхэнд хийгдэж байгаа анхны томоохон хөрөнгө оруулалт юм” хэмээн Зам, тээврийн сайд А.Гансүх энэ үеэр онцоллоо.

УБТЗ суудлын шинэ галт тэрэгнүүдээ хүлээн авлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх