Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ

2015/06/04
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ

2015 оны 5 дугаар сард

 

1.   Ажлын хэсгийнхэн “ДҮГНЭЛТ”-үүд гаргажээ

 

1.1   Замын-Үүдийн Чөлөөт бүсийн захиргааны албан хүсэлтийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 038-07-068-/22 дугаартай удирдамжаар Замын-Үүд өртөөнд ажлын хэсэг газар сонголт хийж, техникийн нөхцлийн ДҮГНЭЛТ гаргалаа. Ажлын хэсгийг ЗТЯ-ны ЗТХХ-ийн дарга Н.Энхтуяа удирдаж, ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ЗТЯ-ны ЗТХХ-ийн Төмөр замын тээврийн хяналтын ахлах мэргэжилтэн, Улсын байцаагч Т.Доржжанцан, гишүүдэд ЗТХХ-ийн Төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч С.Майдар, Д.Батхүү, мэргэжилтэн Т.Энхбаатар, ЗТЯ-ны ТЗДТБХЗГ-ын мэргэжилтэн Б.Лхагвасүрэн, “УБТЗ” ХНН-ийн орлогч дарга Ш.Эрдэнбулган, Хөдөлгөөн зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Л.Энхболд, Замын-Үүдийн Чөлөөт бүсийн захирагч Д.Баасандорж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын захирагчийн ажлын албаны дарга П.Түмэнжаргал нар оролцов.

1.2   Дорнод аймагт Дашваанжил ХХК-ийн албан хүсэлтийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 17-нд Дорнод аймагт салбар төмөр зам барьж, дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор салбар төмөр зам барих техникийн нөхцлийг судлан ДҮГНЭЛТ гаргалаа. Ажлын хэсгийг ЗТЯ-ны ЗТХХ-ийн Төмөр замын тээврийн хяналтын ахлах мэргэжилтэн, Улсын байцаагч Т.Доржжанцан ахлаж, гишүүдэд ЗТЯ-ны ЗТХХ-ийн Төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч Д.Батхүү, С.Майдар, “УБТЗ” ХНН-ийн Баянтүмэн тасгийн орлогч дарга н.Төмөрхуяг нар оролцов.

1.3   ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 174 дүгээр тушаалын дагуу “УБТЗ” ХНН-ийн Дархан-2 өртөөнд салбар төмөр зам барих боломжийг судлаж, “Нанометалл” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэж хамтарсан ДҮГНЭЛТ гаргав.

1.4   ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 38/07/068/28 дугаар удирдамжийн дагуу Дархан-Уул аймгийн Орхон суманд орон нутгийн ус хангамжийн шинээр байгуулж буй шугамын зураг төслийн хянаж, төмөр замтай огтлолцох хэсгийн техникийн нөхцлийг судлаж ДҮГНЭЛТ гаргав.

1.5   “УБТЗ” ХНН-ийн Замын 3 дугаар ангиас 2015 оны 40/104 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг судлаж төмөр замын гармын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор гарам дээр тавих нэмэлт тоноглол, хиймэл саадыг ашиглалтад оруулах тухай Улсын байцаагчийн 38/07/068/24 дугаартай ДҮГНЭЛТ гаргаж, зөвлөмж өгөв.

1.6   ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан 2015 оны 124 дугаар тушаалын дагуу ажлын хэсэг “УБТЗ” ХНН-ийн Сонгино өртөөнөөс салаалж “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн талбай хүрэх салбар төмөр зам барих техникийн нөхцөл, боломжийг судлав. Ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж, газар дээр нь үзэж танилцаж, “ДҮГНЭЛТ”-г гаргав.

 

2.   Төлөвлөгөөт хяналт шалгалтууд хийгдэв.

 

2.1   Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Баянгол, Мандал сумдад төмөр замын зурвас газрын хэмжээ, хил заагийг тогтоох чиглэлээр ЗТЯ-ны ЗТХХ-ийн төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн Т.Энхбаатар, Н.Солонго нар газар дээр нь ажиллан танилцуулга, зураг болон холбогдох матеиалыг бэлтгэн ЗТЯ-ны холбогдох удирдлагад танилцуулсан.

2.2   Иргэний нисэхийн Ерөнхий газраас боловсруулсан ирүүлсэн Агаарын хөлгийг шувууны аюулаас сэргийлэх үндэсний хөтөлбөрийг судлан үзэж санал өгсөн.

2.3   Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 038/07/070/24 дугаартай хяналт шалгалтын удирдамжаар “УБТЗ” ХНН-ийн Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо, Техник үйлчилгээний газарт Зам, тээврийн яамны Зам, тээврийн хяналтын хэлтсийн Төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч М.Энхболд ахлаж, хөдөлмөрийн хяналтын мэргэжилтэн Ц.Батбаатар, зорчигч тээврийн хяналтын мэргэжилтэн Б.Очхүү нарын хамт төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2 хоногийн хугацаатай гүйцэтгэж, 2015 оны
05 дугаар сарын 04-нд “НЭГДСЭН ТАНИЛЦУУЛГА” бэлтгэж, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон ЗТЯ, “УБТЗ” ХНН-ийн холбогдох удирдлагад танилцуулсан.

2.4   “УБТЗ” ХНН-ийн Улаанбаатар татах хэсэгт нэгдсэн хяналт шалгалтыг 038/07/074/27 дугаартай удирдамжийн дагуу 2015.05.20-оос ажлын 3 хоногт гүйцэтгэж, илэрсэн зөрчлийн дагуу Улсын байцаагчийн 038/07/074/013 дугаартай хугацааатай “АЛБАН ШААРДЛАГА” хүргүүлсэн. “УБТЗ” ХНН-ийн Улаанбаатар Татах хэсгийн удирдлагад төмөр замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар заавар зөвөлгөө өгч, илэрсэн зөрчлийг заагдсан хугацаанд арилгаж хариу ирүүлэхийг ҮҮРЭГ болгов.

2.5   ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан 038/07/072/20 дугаартай удирдамжийн дагуу Дохиолол холбооны III ангийн дохиолол, холбооны байгууламж түүний засвар, үйлчилгээ нь хууль тогтоомж, cтандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, “УБТЗ” ХНН-ийн дохиолол холбооны III ангийн дарга Ч.Гартаамд 4 заалт бүхий “АЛБАН ШААРДЛАГА” хүргүүлсэн.

 

3.  Ажлын хэсэгт “САНАЛ” өгөв.

 

3.1   Төмөр замын тээврийн аюулгүй байдлын обьектын гэрчилгээ хүссэн
4 аж ахуй нэгжийн “АЛБАН ХҮСЭЛТ”-ийн дагуу ЗТЯ-ны ЗТХХ-ийн төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч Х.Итгэлт 16 ш зүтгүүрийн холбогдох бичиг баримт, материалыг судлаж, ажлын хэсэгт “САНАЛ” өгсөн.

3.2   Төмөр замын тээврийн аюулгүй байдлын обьектын гэрчилгээ хүссэн 14 аж ахуй нэгжийн “АЛБАН ХҮСЭЛТ”-ийн дагуу ЗТЯ-ны ЗТХХ-ийн төмөр замын тээврийн хяналтын ахлах мэргэжилтэн, Улсын байцаагч Т.Доржжанцан холбогдох бичиг баримт, материалыг судлаж, ажлын хэсэгт “САНАЛ” өгсөн.

3.3   “УБТЗ” ХНН-ийн зам хэмжигч “Декарт”, сэв шалгагч “ВД-УМТ-1” вагонуудад “Обьектын гэрчилгээ” авах хүсэлтийн дагуу техникийн бичиг баримтыг судлаж, 2015 оны 05 дугаар 13-нд ажлын хэсэгт ЗТЯ-ны ЗТХХ-ийн Төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч М.Энхболд, Х.Итгэлт, С.Майдар нар тус тусын чиглэлээр “САНАЛ” өгсөн.

3.4   ХШҮДАГ-ын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын баталсан 038/07/068/31 дугаартай удирдамжийн дагуу “УБТЗ” ХНН-ийн Техникийн бодлого зураг төслийн төв, Дохиолол холбоо, мэдээлэл, эрчим хүчний алба, Дохиолол холбооны I, II, III ангид Зураг төсөл зохиох, өөрчлөлт оруулах, хяналт тавих, хадгалах үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж, танилцуулав. “УБТЗ” ХНН-ийн Дохиолол холбоо, мэдээлэл, эрчим хүчний албаны дарга Л.Гунгаажанцанд 1 заалт бүхий 038/071/004 дугаартай акт хүргүүлсэн. Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журмын нөхцөл шаардлагад “Төмөр замын дохиоллын зураг төсөл боловсруулах чиглэлийн инженерийн баг зайлшгүй оруулах тухай” нэмэлт өөрчлөлтийн “САНАЛ”-г ЗТЯ-ны ТЗДТБХЗГ-т хүргүүлсэн.

 

4.  Албан шаардлагын биелэлт хангалтгүйгээс “Арга хэмжээ” тооцов.

 

Албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төмөр замын цехийн дохиоллын инженер Ж.Мөнхнасан албан тушаалтныг “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар 384000 төгрөгөөр “Шийтгэвэр” оногдуулав.

 

5.  Сургалтанд хамрагдав.

 

5.1   ЗТЯ-ны албан хүсэлтийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 12-нд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс зохион байгуулсан “Шүүхийн шинжилгээний эрх зүй, шинжээчийн дүгнэлт гаргах арга зүй, аргачлал” сэдвээр 1 өдрийн сургалтад Төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч нар хамрагдав.

 

 

Зам, тээврийн яам

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын

ЗТХХ-ийн Төмөр замын тээврийн

хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч  М.Энхболд

 
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх