Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УЛСЫН БАЙЦААГЧДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2015/03/02

МХЕГ-ийн Дэд бүтцийн хяналтын чиглэлээр хуулиар эрх олгогдсон Улсын байцаагчдын 1 өдрийн нэгдсэн сургалт 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа.

          "Хүний төлөө - Зөв тус" аяны хүрээнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлд суурилсан хяналт шалгалт явуулахад дэмжлэг үзүүлэх, чадавхижуулах, мэргэшүүлэх зорилготой сургалтанд МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газраас хуулиар эрх олгогдсон барилга, эрчим хүч, тээвэр, харилцаа холбоо, хэмжил зүй, авто зам, өргөх механизмын хяналтын Улсын байцаагчид хамрагдлаа. Сургалтанд МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан, МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал болон ЭХЯ, ЗТЯ, ХХЕГ, ЗХЖШ, СХЗГ, ИНЕГ, “УБТЗ” ХНН, ХХЗХ, МТШХХГ, КАБГ-ийн 110 гаруй Улсын байцаагчид оролцсон. Мөн үр бүтээлтэй ажилласан Улсын байцаагчдыг урамшуулж, өргөмжлөл гардуулснаас 2014 онд Дэд бүтцийн хяналтын салбарын хэмжээнд ЗТЯ-ны Зам, тээврийн хяналтын хэлтэс шалгарч, “Алтан гэрэгэ” шагнал хүртсэн бол, ЗТЯ-ны ЗТХБГ-ын Автотээврийн хяналтын Улсын байцаагч Э.Оюунтунгалаг, “УБТЗ” ХНН-ийн Хөдөлмөрийн хэлтсийн Улсын байцаагч С.Гантулга нар ажил үйлсээр шалгарч “Алтан гэрэгэ” шагнал хүртэж, хамт олноо хошуучиллаа. Сургалтын арга хэмжээний хүрээнд МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын салбарынхны дунд зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээнд ЗТЯ-ны ЗТХХ-ийн оролцсон “Тээвэрчин”  баг “Тэргүүн байр” эзлэв.

УЛСЫН БАЙЦААГЧДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх