Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төмөр замын хяналт шалгалтын ажил - 2015 оны 1 дүгээр сар

2015/02/13
Төмөр замын хяналт шалгалтын ажил - 2015 оны 1 дүгээр сар

 

1.      Зам, тээврийн яамны Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын баталсан 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 038/07/071/002 дугаартай удирдамжийн дагуу “УБТЗ” ХНН-ийн Улаанбаатар өртөөнд Улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 038/07/072/25 дугаартай албан шаардлагын биелэлтэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтыг Зам, тээврийн яамны Зам, тээврийн хяналтын хэлтсийн төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч нар 2015 оны 01 дүгээр сарын 22-24-ны өдрүүдэд гүйцэтгэсэн. “УБТЗ” ХНН-ийн Улаанбаатар өртөөнд өгсөн албан шаардлагын биелэлт 78,3% бөгөөд биелэгдээгүй заалтын дагуу тус байгууллагын удирдлагын 1 албан тушаалтныг “Төмөр замын тээврийн тухай хууль”-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасны дагуу захиргааны арга хэмжээ оногдуулсан. Улсын байцаагчийн 038/07/072/25 дугаартай албан шаардлагын биелэлтийг хангаж, тодорхой хугацаанд хариу мэдэгдэх үүрэг өгөгдсөн.

2.      Зам, тээврийн яамны Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын баталсан 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 038/07/068/03 дугаартай удирдамжийн дагуу “БТЕГ” ХХК-ийн “Баянголын төмөр зам”-д төмөр замын суурь бүтэц, тээвэр зохион байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүний техникийн байдал, засвар үйлчилгээний талаар Улсын байцаагчийн 038/07/070/05 дугаартай албан шаардлагын биелэлтэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтыг Зам, тээврийн яамны Зам, тээврийн хяналтын хэлтсийн төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч нар 2015 оны 01 дүгээр сарын 29-31-ний өдрүүдэд гүйцэтгэсэн. Улсын байцаагчийн 038/07/070/05 дугаартай албан шаардлагын биелэлт 49.5% буюу “Хангалтгүй” үнэлгээ авлаа. Үүний дагуу “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн “Баянголын төмөр зам”-ын удирдлагын 4 албан тушаалтныг “Төмөр замын тээврийн тухай хууль”-ийн 34 дүгээр зүйлийн 34.1, “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т тус тус заасны дагуу захиргааны арга хэмжээ оногдуулсан. Улсын байцаагчийн 038/07/070/05 дугаартай албан шаардлагын биелэлтийг хангаж, тодорхой хугацаанд хариу мэдэгдэх үүрэг өгөгдсөн.

 

 

 

ХШҮДА-ын газрын ЗТХХ-ийн Төмөр замын тээврийн

хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч:                                                               М.Энхболд

 

Төмөр замын хяналт шалгалтын ажил - 2015 оны 1 дүгээр сар  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх