Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү ОХУ-ын Тээврийн орлогч сайд болон “Оросын төмөр замууд” НХН-ийн удирдлагыг хүлээн авч уулзав

2014/12/15

Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү өнөөдөр ОХУ-ын Тээврийн орлогч сайд А.С.Цыденов, “Оросын төмөр замууд” НХН-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч бөгөөд Монгол, Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн Ерөнхий хорооны дарга В.Н.Морозов нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол, Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн үйл ажиллагааны тулгамдсан  асуудлууд болон цаашид үр ашигтай ажиллуулах төлөвлөгөө, зорилтын талаар санал солилцсон юм.

Энэ үеэр ОХУ-ын Тээврийн дэд сайд А.С.Цыденов,  “УБТЗ” нийгэмлэгийн Ерөнхий хорооны дарга В.Н.Морозов нар зургаан жил гацаанд орсон энэ асуудлыг шинэ сайд шийдэж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр тээврийн тарифыг инфляцитай уялдуулан индексжүүлэн тогтоох асуудлыг тавьсан юм. Сайд Н.Төмөрхүү “Энэ удаад тодорхой хариу өгөх боломжгүй. Засгийн газрын түвшинд асуудлыг тавьж хэлэлцүүлэх тул хугацаа хэрэгтэй” гэсэн хариу өглөө.

Мөн энэ үеэр Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү “Эдийн засгийн хүндрэл, тэмүүлж буй зорилгын хувьд хоёр улс адилхан амаргүй нөхцөлд байна. Үүнийгээ дагаад зорилго, тулгамдсан асуудал ч ижил байна. Хэдийгээр асуудлыг шийдэх чухал ч бүх үйл ажиллагаа, гэрээ хэлэлцээр хуулийн хүрээнд явагдах ёстой. Тиймээс Засгийн газрын түвшинд асуудлыг нааштайгаар шийдвэрлэн хамтдаа гацаанаас гаргахын тулд чадах бүхнээ хийнэ” гэснээр уулзалт өндөрлөсөн юм.

Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү ОХУ-ын Тээврийн орлогч сайд болон “Оросын төмөр замууд” НХН-ийн удирдлагыг хүлээн авч уулзав  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх