Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Хөвсгөлийн 24.3 км, Сүхбаатарын 32.2 км замын хучилт үлджээ

2014/10/07
Хөвсгөлийн 24.3 км, Сүхбаатарын 32.2 км замын хучилт үлджээ

Шинэчлэлийн Засгийн газар, Зам, тээврийн яамнаас аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлыг хэрэгжүүлж буй. Энэ ажлын хүрээнд энэ онд Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох төлөвлөгөөтэй. Саяхан Өмнөговь аймгийн замыг ашиглалтад хүлээж авсан бөгөөд аравдугаар сардаа багтааж Хөвсгөл, Сүхбаатар аймгуудын замын ажлыг дуусгахаар зам барилгын гүйцэтгэгч компаниуд шаргуу ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн чиглэлийн 253.3 км зам тавихаас 229.02 км замын хучилтын ажил бүрэн дуусаж, одоо 24.3 км замын хучилтын ажил үлдээд байгаа аж. Харин Сүхбаатар аймгийн авто замын тухайд нийтдээ 177.9 км замын хучилт хийхээс 145. 7 км замын хучилт хийгдэж, одоогоор 32.2 км замын хучилт үлдээд байна. Өдөртөө 2-3 км замын хучилтыг хийдэг зам, барилгын гүйцэтгэгч компаниуд гэрээт хугацаандаа замаа бүрэн тавьж дуусна гэсэн амлалтыг салбарын яамандаа өгөөд байгаа юм.

Хөвсгөлийн 24.3 км, Сүхбаатарын 32.2 км замын хучилт үлджээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх