Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Хөвсгөл-Булганы 259 км замыг ашиглалтад оруулахад 40 гаруй км дутуу байна

2014/09/10
Хөвсгөл-Булганы 259 км замыг ашиглалтад оруулахад 40 гаруй км дутуу байна

Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил үргэлжилж байна. Өнгөрөгч онд гурван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбосон бол энэ жил мөн Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь аймгууд нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдох нь ээ. Зам, тээврийн сайд А.Гансүх өчигдөр Хөвсгөл-Булганы чиглэлийн авто замын ажилтай дахин танилцаад ирлээ. Тэрбээр сарын өмнө дээрх авто замын барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцсан бөгөөд энэ удаа очиход замын ажил нэлээд урагшилсан байна. Автозамчид, замын гүйцэтгэгч компаниуд ч гэрээний хугацаанд ажлаа дуусгахаар шаргуу ажиллаж байгаа аж.

Хөвсгөл-Булганы чиглэлийн 253 км авто замын ажлыг, зам барилгын дөрвөн компани хэсэгчлэн хувааж гүйцэтгэж байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн Уньт-Тариалан чиглэлийн 88 км хатуу хучилттай замын ажлыг “Эйч Ки Би интернэшнл холдинг” компани гүйцэтгэж буй. Тус компанийн хариуцаж буй эхний 48 км авто замын ажил сарын өмнө 65 хувьтай байсан бол өчигдрийн байдлаар бүрэн хучилт хийж дууссан, харин үлдсэн 40 км замын 20 км-т хучилтын ажил үлдсэн, 20 км-т гүүр, хоолойн ажил ид явагдаж байлаа. Гэрээний хугацаанд ажлаа амжуулахын тулд цаг наргүй ажиллаж байгаа гэдгийг төслийн зохицуулагч С.Баясгалан салбарын сайддаа танилцуулсан. “Хангай газар, тэр тусмаа уулархаг бүс нутагт авто зам тавина гэдэг хэр баргийн хүний зориглож хийх ажил биш. Манай замчид, замын компаниуд маш сайн ажиллаж байна. Сарын өмнө энд ирэхэд ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай байсан. Гэтэл одоо ирэх сарын 1 гэхэд Хөвсгөл-Булганы авто замын ажил бараг дуусчих болов уу гэсэн итгэл төрж байна. Хэрвээ цаг агаар дулаахан, бороо хур багатай бол манай замчид гэрээт хугацаандаа замаа ашиглалтад оруулж чадах юм байна. Яам ч энэ ондоо багтааж ажлаа дуусгахын тулд ойр ойрхон хяналт тавьж ажиллалаа” хэмээн Зам, тээврийн сайд А.Гансүх онцолсон юм.

Хөвсгөлийн Уньт-Тариалан чиглэлийн 88 км хатуу хучилттай замын ажил иймэрхүү явцтай байсан бол Тариалан сумын Хужиртын дөрөлжөөс Хөндлөнгийн дөрөлж хүртэл 32 км зам барилгын ажлыг “Хотгор зам” компани гүйцэтгэж буй. Тус компанийнхан сарын өмнө салбарын сайдыг очиход цаг агаараас шалтгаалж ажил нэлээд хойшилсон хэмээн нэлээд урамгүй дүн мэдээтэй сууцгаасан бол энэ удаа ажлаа бараг л дууссан, одоо ердөө 6-хан км замын асфальтан хучилтын ажил үлдсэн хэмээн салбарын сайдаа баяртай угтана билээ.  

Мөрөн-Тариалан чиглэлд 25 км авто замын ажил хийхээр гэрээ байгуулсан “Их Монгол барилга” компани сарын өмнө салбарын сайдад ажлын гүйцэтгэл дөнгөж 50 хувьтай яваа хэмээн танилцуулж, зэм хүртэж байсан бол өчигдрийн байдлаар суурийн ажил дууссан, одоогоор 16 км замын асфальтан хучилтын ажил үлдсэн, гэрээт хугацаандаа амжиж ажлаа дуусгана гэсэн амлалтыг өгсөн юм.

Ийнхүү Хөвсгөл-Булганы чиглэлийн 259 км авто замын барилгын ажил дуусах шатандаа орж, одоо ердөө 40 гаруйхан км замын барилгын ажил үлдээд байна.

Хөвсгөл-Булганы 259 км замыг ашиглалтад оруулахад 40 гаруй км дутуу байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх