Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БАЙДРАГИЙН ГҮҮР-АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 30 КИЛОМЕТР АВТО ЗАМЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

2019/11/29
БАЙДРАГИЙН ГҮҮР-АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 30 КИЛОМЕТР АВТО ЗАМЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан баруун аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэж буй Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын эхний 30 километр замд Улсын комисс ажиллан, ашиглалтад хүлээн авлаа.

Барилгын талбайд  ухмал, далангийн дүүргэлт, суурь, асфальтбетон хучилт, хиймэл байгууламж, гүүрийн ажлууд хийгдсэнээс одоогоор 80 километрт суурь, газар шорооны ажил, 88 цэгт ус зайлуулах хоолой, бетон хиймэл байгууламж, 30 километр замд хоёр үе асфальтбетон хучилтын ажил хийгдээд байна. Уг авто замын барилгын ажлын үлдсэн хэсгийг ирэх 2020 онд дуусгаж бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.  

Энэхүү авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, иргэдэд ая тухтай, аюулгүй, түргэн шууртай зорчих боломж бүрдээд зогсохгүй дээрх аймгуудыг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт томоохон дэмжлэг болох давуу талтайг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тус бүс нутагт ажиллах үеэрээ онцолж байсан юм. Мөн Завхан аймгийн Загастайн давааны 67 километр авто зам ирэх онд ашиглалтад орох бөгөөд ингэснээр бүх аймгийн төвүүд Нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан баруун аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил бүрэн хэрэгжиж дуусах юм.

БАЙДРАГИЙН ГҮҮР-АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 30 КИЛОМЕТР АВТО ЗАМЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх