Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХЭЭР БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАЖ ЭХЭЛЛЭЭ

2019/11/25
СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХЭЭР БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 120 дугаар тогтоолыг баталсан билээ. Энэхүү тогтоолын хүрээнд Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тушаалаар батлагдсан “Ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр орон нутгийн Засаг дарга нартай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу Сэлэнгэ аймаг руу бага оврын агаарын хөлгөөр шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажлыг хангаж эхэллээ.

Энэхүү ажлын хүрээнд ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга Э.Энхзориг, Нисэх буудлуудын удирдах газрын Дотоод хяналтын тасгийн ахлах мэргэжилтэн И.Амарсанаа нар Сэлэнгэ аймагт ажиллаж, Засаг дарга Ш.Оргил болон ЗДТГ-ын албаны хүмүүст Иргэний нисэхийн ерөнхий газрын мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. Уулзалтаар ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, бага оврын агаарын хөлгийн хөөрч, буух зурвас, хашаа хамгаалалт барьж байгуулах, нисэхийн мэдээллийн ажилтан бэлтгэхээс гадна бусад шаардлагатай хөрөнгийг тухайн аймаг, орон нутгийн төсөвт суулгахаар харилцан тохиролцлоо. Мөн хөөрч, буух зурвас дагуу хашаа хамгаалалт барих ажилд газар дээр нь очиж мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч, “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-тай хамтран ажиллав.

Сэлэнгэ аймагт бага оврын агаарын хөлгийн хөөрч, буух зурвас байгуулагдсанаар эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэх, эрэн хайх, авран туслах нислэгийн үйл ажиллагаа, ойн хортон шавьжтай тэмцэх, байгаль орчин хамгаалал, хилийн эргүүл, зорчигч, ачаа, шуудан тээврийн нислэгийг эхлүүлэхээс гадна хилийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХЭЭР БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАЖ ЭХЭЛЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх