төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА

2019/11/20
СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА

Зам, тээврийн хөгжлийн яам нь үндэсний авто замын гүйцэтгэгч компаниудад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны журмыг танилцуулах, мэдээлэл болон зөвлөмж өгөх зорилгоор “Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны талаарх танилцуулга, оролцогчдод өгөх зөвлөмж” сэдэвт семинарыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14:00 цагт Corporate Convention Center-ийн Сөүл танхимд зохион байгуулах гэж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаанд оролцох сонирхолтой авто замын гүйцэтгэгч компаниуд өргөнөөр оролцоно уу.

Жич: Оролцогчдын тоо хязгаартай тул байгууллагыг төлөөлж 1 хүн оролцох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 99197210 болон 51263187 дугаараас лавлана уу. /Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Л.Баянзул/

СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх