Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ “ЦАХИМ ЗӨГИЙН ҮҮР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2019/11/20
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ “ЦАХИМ ЗӨГИЙН ҮҮР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Хилийн чанадад байгаа Монгол иргэдийг улс орны бүтээн байгуулалтад оролцоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 250 дугаар тогтоолоор “Зөгийн Үүр” хөтөлбөрийг баталсан билээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам Олон улсын зам, тээврийн салбарт хэрэгжиж байгаа инноваци, өндөр үр ашигтай техник технологийг Монгол Улсад нутагшуулах, салбарын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн бодлогын асуудалд ЦАХИМААР зөвлөмж өгөх бодлогын зөвлөх бүрэлдэхүүнийг ажиллуулж эхэллээ.

Энэхүү бодлогын зөвлөхийн ахлагчаар Эдийн засгийн ухааны доктор, Судлаач Т.Галбадрах, гишүүдээр АНУ, ХБНГУ-ын төрийн байгууллага болон ТББ, дээрх улсуудад үйл ажиллагаа явуулдаг ААН-д ажиллаж буй Монгол Улсын иргэд ажиллахаар болов.

Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал нь дэлхийн аль ч улс оронтой хоромхон хугацаанд холбогдох боломжийг бий болгосон. Тиймээс “Цахим зөгийн үүр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр өндөр хөгжилтэй улс оронд өөрийн чадвараар үнэлэгдэн ажиллаж буй Монгол Улсын иргэдийн боловсрол, мэдлэг, туршлага, ур чадварыг салбарын бүтээн байгуулалт, бодлогод цахимаар зөвлөгөө дэмжлэг авч, гадаад дахь Монгол Улсын боловсон хүчинг нэмэгдүүлж, хөгжүүлэх боломж бүрдэж байна.

Мөн гадаад дахь боловсон хүчинг эргүүлэн эх орондоо татах, эргэн ирж ажиллах сэдлийг төрүүлэх, ажлын байрыг эртнээс бүрдүүлэх, суурьших боломжийн эхлэл тавигдаж байгаа юм.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ “ЦАХИМ ЗӨГИЙН ҮҮР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх