Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ДОРНОД, СҮХБААТАР АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА

2019/11/10
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ДОРНОД, СҮХБААТАР АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон ЗТХЯ, УУХҮЯ, УБТЗ ХНН, МТЗ ТӨХК-ийн албаны хүмүүс зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллалаа. Энэ үеэр дээрх аймгуудад хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийн явц, газрын тосны нөөцийн илрүүлэлт, хилийн боомтын өнөөгийн байдалтай танилцав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газар, УИХ-ын гишүүд 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ажиллалаа. Сүхбаатар аймгийн удирдлагууд нутаг орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тус аймагт хэрэгжүүлж буй аж үйлдвэрийн төслийн явцын талаар танилцуулав. 

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан, Сайншанд-Хөөт-Бичигт, Сайншанд-Хөөт-Сүмбэр-Рашаант чиглэлийн төмөр замыг Баруун-Урт сумаар дайруулж барих нь зүүн бүс төдийгүй улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг онцлоод дээрх чиглэлийн төмөр замын трассыг Баруун-Урт хотоор дамжуулах боломжийг яаралтай судалж танилцуулахыг ЗТХЯ, МТЗ ТӨХК-ийн холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

Өнгөрөгч сард нээлтээ хийсэн Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь Газрын тос боловсруулах үйлдвэр чиглэлийн 27 километр төмөр замыг УБТЗ ХНН-ийн инженер техникийн ажилчид өөрсдийн хүчээр барьж ашиглалтад оруулсан. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ГТБҮ-ийн дэд бүтцийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Сайншанд-Алтанширээ чиглэлийн 27 километр төмөр зам нь Монгол Улсын хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байгааг онцлоод, цаашид Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан, Сайншанд-Хөөт-Бичигт, Сайншанд-Хөөт-Сүмбэр-Рашаант чиглэлд төмөр зам барьснаар бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа өгөөд зогсохгүй тус бүс нутагт орших 200 орчим ашигт малтмалын орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж, улс орны эдийн засгийг тэтгэж, олон мянган хүн ажлын байраар хангагдах боломжтойг тэмдэглэн хэлсэн юм.

“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” батлах тухай УИХ-ын 32 дугаар тогтоолын хавсралтаар баталсан бөгөөд 2018.06.29-ний УИХ-ын 71 дүгээр тогтоолоор 2 дугаар үе шатанд барих төмөр зам 1000 километрээр нэмэгдсэн. Дээрх чиглэлийн төмөр зам нь Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн 17 сумын нутаг дэвсгэрийг дайран өнгөрч, ОХУ руу төмөр замын нэг гарцтай байсан бол БНХАУ руу хоёр гарц шинээр нээгдэх  юм. Дорноговь, Дорнод, Сүхбаатар гурван аймаг нь Монгол Улсын ДНБ-ний 5.3 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  байна.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ДОРНОД, СҮХБААТАР АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх