Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ЗАЛУУ ИНЖЕНЕРҮҮД ЧУУЛЛАА

2019/11/05
ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ЗАЛУУ ИНЖЕНЕРҮҮД ЧУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг залууст танилцуулах, дижитал шилжилтийн эрин үетэй хөл нийлүүлэн алхах боломж бололцоог эрэлхийлсэн залуусын бүтээлч санаа санаачилгыг сонсох зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ыг зохион байгууллаа. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар оролцов.

НАМЗХ-ны үйлдвэр бодлогын хорооноос санаачлан зохион байгуулсан уг чуулганыг Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Барилгын хөгжлийн төв, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, дэмжин ажиллав.

Чуулган “Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсал, дижитал шилжилтэд Монгол Улс бэлэн үү, үүнд залуу инженерүүдийн оролцоо” сэдвийн хүрээнд үргэлжилсэн бөгөөд энэхүү үйл ажиллагааг угтаж зам тээвэр, барилга, уул уурхай, мэдээллийн технологи, эрчим хүчний салбарын залуус чуулж, ирээдүйд чиглэсэн санал санаачилга, асуудал, ололт амжилтуудынхаа талаар салбар хэлэлцүүлгүүдийг сар гаруйн хугацаанд зохион байгуулсан билээ.    

Өнөөдрийн /2019.11.05/ чуулганаас “Залуу инженерүүдийн үндэсний сүлжээ” төрийн бус байгууллага байгуулах, залуу инженерүүдийн бүтээл, шинэ санааг нийгэмд танилцуулах төрөл бүрийн ажил хэрэгжүүлэх, лаборатори төвтэй залуу инженер судлаачдын хүрээлэн байгуулах зэргийг хэлэлцэн шийдвэрлэж, чуулганаас гарсан санал, зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахаар болжээ.

ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ЗАЛУУ ИНЖЕНЕРҮҮД ЧУУЛЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх