төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ХИЛИЙН ТӨМӨР ЗАМУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2019/11/03
ХИЛИЙН ТӨМӨР ЗАМУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Хилийн төмөр замуудын комиссын зөвлөгөөн Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө. Энэхүү зөвлөгөөн нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ачаа болон зорчигч тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, цаашлаад манай улсын экспорт, импортын хэмжээг тодорхойлоход чухал нөлөөтэй арга хэмжээ юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг зөвлөгөөнөөр сүүлийн үед эрчимтэй өсөн нэмэгдэж буй галт тэрэгний урсгалыг зохицуулах талаар хэлэлцлээ.

Эрээн-Замын Үүд болон Сүхбаатар-Наушки өртөөгөөр солилцох галт тэрэгний тоо өсч, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгаа нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хилийн төмөр замуудын уламжлалт зөвлөгөөн ач тусаа өгч, хамтын ажиллагаа улам бүр эрчимтэй хөгжиж байгаагийн бодит илрэл гэдгийг талууд онцолж байв.

Өнгөрсөн жил “Улаанбаатар төмөр зам” ХНН 25 сая 763 мянган тонн ачаа тээж, түүхэндээ байгаагүй дээд амжилт гаргасан бол энэ жилийн эхний 9 сарын байдлаар 20 сая 475 мянган тонн ачаа тээвэрлээд байгаа нь ноднингийн мөн үеэс 9,4 хувиар өссөн үзүүлэлт юм. 2019 оны эхний 9 сарын байдлаар БНХАУ-аас 624 мянган тонн ачаа хүлээн авч тээвэрлэсэн бол ОХУ-аас 1 сая 590 мянган тонн ачаа хүлээн авч, тээвэрлэжээ. Мөн эхний 9 сарын байдлаар БНХАУ руу 7 сая 244 мянган тонн ачаа гаргасан бол ОХУ руу 153 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна. Эдгээр тоо баримтыг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад бүгд өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн дамжин өнгөрөх тээвэр ч сондгой болон тэгш чиглэлдээ өссөн үзүүлэлттэй байна.

Ийнхүү Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хилийн төмөр замуудын зөвлөгөөн үр ашгаа өгөөд зогсохгүй манай хоёр хөрш орнуудад ч бодит үр дүнгээ өгч байгаа гэдгийг зөвлөгөөний үеэр ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчид онцолж байв. Гурван улсын хилийн төмөр замуудын Улаанбаатарт зохион байгуулагдсан энэ удаагийн зөвлөгөөн нь эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа тээврийн урсгалыг саадгүй, шуурхай зохион байгуулах технологи ажиллагааг улам боловсронгуй болгож, галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд ахиц дэвшил гаргаж чадсан зөвлөгөөн боллоо гэдгийг талууд санал нэгтэй дүгнэлээ. 

ХИЛИЙН ТӨМӨР ЗАМУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх