Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МИАТ ТӨХК, КОРЭЙН ЭЙР КОМПАНИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ШИНЭ ШАТАНД ГАРЛАА

2019/10/31
МИАТ ТӨХК, КОРЭЙН ЭЙР КОМПАНИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ШИНЭ ШАТАНД ГАРЛАА

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд энэ оны 1 дүгээр сард хийсэн Агаарын харилцааны хэлэлцээрээр нислэгийн багтаамж, давтамжийг нэмэгдүүлсэн билээ. Үүний дагуу хоёр орны хоорондын агаарын тээврийн зах зээлийг хөгжүүлэх, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, өрсөлдөх чадвар, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбаа тээгч, үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нь БНСУ-ын “Корэйн Эйр” компанитай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.   

Санамж бичигт “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, “Корэйн Эйр” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Kee Hong WOO нар гарын үсэг зурав. 

Хоёр авиа компанийн коммерийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нислэгийн сүлжээг өргөжүүлэх зорилгоор шинэчлэн байгуулж буй тус санамж бичиг нь Сөүл хотоор дамжуулан гуравдагч улсруу борлуулалт хийх, ачаа тээшний чиглэлээр блок гэрээ байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэхээр нарийвчлан тусгаснаараа онцлог юм. Өөрөөр хэлбэр Сөүл хотын Инчеон олон улсын нисэх буудлаар дамжин Япон Улсын Осака, Австрали Улсын Сиднэй болон Сингапур улсруу МИАТ компанийн ОМ аяллын дугаартай тийзээр хялбар, шуурхай аялах боломжийг зорчигчдод олгож байгаа юм. Уг хамтын ажиллагаа нь МИАТ компанид Зүүн Өмнөд Ази, Австралийн чиглэлд нислэгийн сүлжээг өргөжүүлж, давтамжаа нэмэгдүүлэх, зардал бууруулах, суудал ашиглалтыг нэмэгдүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх зэрэг өргөн боломжийг олгож байгаа бол зорчигч үйлчлүүлэгчдэд нислэгийн сонголт нэмэгдэж, олон сонголттой тарифаар ая тухтай үйлчлүүлэх боломжийг олгож байна. 

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд  1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Хоёр орны нутаг дэвсгэрт болон тэдгээрийн хилийн чанадад агаарын харилцаа тогтоох тухай” хэлэлцээрийн дагуу хоёр оны нийслэл хотууд хооронд “МИАТ” ТӨХК нь 1994 оноос, “Корэйн Эйр” компани 1995 оноос тус тус хуваарьт нислэг гүйцэтгэж эхэлсэн билээ.

Ийнхүү агаарын тээврийн компаниудын стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хоёр орны агаарын харилцааг шинэ шатанд гаргах хамтын ажиллагааны баримт бичгийг байгууллаа.

МИАТ ТӨХК, КОРЭЙН ЭЙР КОМПАНИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ШИНЭ ШАТАНД ГАРЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх