Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙН ХАМТ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА

2019/10/24
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙН ХАМТ  ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Амарзаяа, О.Баасанхүү, О.Содбилэг зэрэг Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд, ЗХЖШ-ын дарга, Хошууч генерал Д.Ганзориг, УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, МТЗ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Батсүх болон албаны бусад хүмүүсийн хамт орон нутагт ажиллаж, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон ажлын хэсгийн гишүүд Зүүнбаян өртөөнд хуралдаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.

Төмөр замын ажилд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 30 гаруй аж ахуй нэгж, 1815 хүн хүч, 997 техник, машин механизм ажиллаж байна. Захиалагч МТЗ ТӨХК, суурь бүтцийг гүйцэтгэгч ЗХЖШ, дээд бүтцийг угсрах УБТЗ ХНН-ийн удирдлагуудын мэдээлснээр энэ ондоо багтаан эхний 50 километр төмөр замыг барьж дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.  

Өнгөрөгч 5 дугаар сарын 24-нд нээлтээ хийсэн энэхүү томоохон бүтээн байгуулалтын суурь далангийн ажил одоогоор хэсэг тус бүрийн гүйцэтгэж буй ажлаас хамааран 2-80 хувийн гүйцэтгэлтэй өрнөж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций талаас 11 аж ахуйн нэгж, Дорноговь аймгийн Мандах сумын нутагт 9 аж ахуйн нэгж болон Зэвсэгт хүчний 7781, 7782, 110, 339 дүгээр ангийн цэрэг, офицерууд үүрэг гүйцэтгэн, цалинтай ажиллаж байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор трассын дагуух 30 километрийн бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар оршдог ба эдгээр ордууд эдийн засгийн эргэлтэд орж, уул уурхайн олборлолтоос төсвийнхөө дийлэнх хувийг бүрдүүлдэг манай орны хувьд олон давуу тал үүсэх юм. Тухайлбал, Тавантолгойн нүүрсний ордоос гадна Цагаан суваргын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байршдаг бөгөөд 6.02 тэрбум тоннын нөөцтэй гэсэн тооцоо судалгаа бий.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙН ХАМТ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх