Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯНГИЙН ТӨМӨР ЗАМД ПАНДРОЛ БЭХЭЛГЭЭ АШИГЛАНА

2019/10/24
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯНГИЙН ТӨМӨР ЗАМД ПАНДРОЛ БЭХЭЛГЭЭ АШИГЛАНА

Монголчуудын өөрсдийн хүч, нөөц бололцоогоор барьж буй үндэсний томоохон бүтээн байгуулалт болох Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын төсөлд бетон дэр үйлдвэрлэн нийлүүлэх “Ган хийц” ХХК, “Улаанбаатар Бүк” ХК-ууд, дэлхийд тэргүүлэгч “Пандрол” компанитай бэхэлгээний худалдан авалтын гэрээнд гарын үсэг зурлаа.

Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөн дэх “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвийн байранд болсон энэхүү үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон, МТЗ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Батсүх болон худалдан авалтын гэрээнд гарын үсэг зурж буй компаниудын удирдлагууд оролцов.

Их Британийн төмөр замын өвөрмөц бэхэлгээг үйлдвэрлэдгээрээ дэлхий дахинаа алдаршсан “Пандрол” компани нь 1937 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд манай улсын төмөр замын салбарт бүтээгдэхүүн нийлүүлээд 15 жил болж байгаа юм. Эрс тэс уур амьсгалтай Монголын нөхцөлд тохирох эсэхийг туршилтаар баталгаажуулсан бөгөөд энэхүү бэхэлгээ нь төмөр замын арчилгааны зардлыг багасгахаас гадна пандрол бэхэлгээг ашигласан төмөр бетон дэрийг Монгол Улсад мөрдөж байгаа стандартаас 1 километр зайд 180 ширхэгийг хэмнэх бололцоотой аж. Энэ нь дунджаар 100 километр төмөр зам барихад 2 сая ам.долларын хэмнэлт гаргахаас гадна төмөр замын голын даралтыг 30 тоннд хүргэж, ингэснээр төмөр замын тээх чадвар, нийт үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрөгч 9 дүгээр сард ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзах үеэрээ Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг монголчууд өөрсдийн хүчээр бүтээн байгуулж байгааг онцлоод Монгол Улсад төмөр замын томоохон төслүүд үргэлжлэн хэрэгжих тул бэхэлгээний хэрэгцээ шаардлага их байгаа ба Пандрол бэхэлгээний зарим бүрдэл хэсгүүдийг монголд үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн билээ. Элчин сайд Филип Малоны зүгээс Б.Энх-Амгалан сайдын саналд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлж байсан бол өдгөө ажил хэрэг болж, пандрол бэхэлгээний зарим эд ангиудыг монголд үйлдвэрлэх боломжуудын талаар тодорхой үр дүнд хүрэх эрмэлзэлтэй ажиллаж байгаагаа дээрх үйл ажиллагааны үеэр онцолж байсан юм.

ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯНГИЙН ТӨМӨР ЗАМД ПАНДРОЛ БЭХЭЛГЭЭ АШИГЛАНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх