Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УЛААНБААТАР-НАЛАЙХЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ САРЫН 1-ЭЭС 5-НЫ ХООРОНД НЭЭНЭ

2019/10/21
УЛААНБААТАР-НАЛАЙХЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ САРЫН 1-ЭЭС 5-НЫ ХООРОНД НЭЭНЭ

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 километр авто замын засвар шинэчлэлийн ажлын нийт гүйцэтгэл 68 хувьтай үргэлжилж байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй энэхүү төслийн гэрээт хугацаа 2020 онд дуусгавар болох бөгөөд замын тэмдэг тэмдэглэгээ, хөвөө тэгшлэх зэрэг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлууд хийгдсэний дараа буюу ирэх 11 дүгээр сарын 1-нээс зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна. Харин явган хүний болон дугуйн зам зэрэг дагалдах зарим ажлууд гэрээт ёсоор 2020 онд хийгдэж дуусах юм.

Энэхүү авто зам нь Монгол Улс дахь нэгдүгээр зэрэглэлийн хоёрдахь зам бөгөөд гурван километр тутамд буцаж эргэх хэсгийг байршуулж, ингэснээр иргэд төв замаас туслах замууд руу саадгүй зорчих боломжтой болж байгаа. Мөн хот хоорондын замын тулгамдсан асуудлын нэг болох хариулгагүй малд зориулсан тусгай гарц, тунелийг шийдэж өгснөөр малаас шалтгаалах зам, тээврийн осол буурах боломжтой юм.   

Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 километр авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Синохайдро Корпорейшн Лимитед компани, Монголын үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Дардан говь” ХХК, “Тэгш плант” ХХК, “Гашууны гол” ХХК зэрэг нийт 3 туслан гүйцэтгэгч компани ажиллаж байна. Авто замын трассын эхлэлээс 5.3 километрыг “Дардан говь” ХХК, 4.7 километрыг “Тэгш плант” ХХК, 5 километрыг “Гашууны гол” ХХК, төгсгөл хэсгийн 5.96 километрыг Синохайдро Корпорейшн Лимитед компани тус тус хариуцан ажиллаж, одоогоор далангийн дээд үеийн нарийн тэгшилгээний ажил, суурийн доод үе, 38 цэгц ус зайлуулах хоолой байгуулах, тунелийн бетон цутгах, Хөлийн холын 20.75 метр гүүрийн ажлууд бүрэн хийгдэж дуусаад байна.

УЛААНБААТАР-НАЛАЙХЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ САРЫН 1-ЭЭС 5-НЫ ХООРОНД НЭЭНЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх