Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Д.БАДАРЧ: ОЮУНЫ ЧАДАМЖАА АШИГЛАЖ, МЭДЛЭГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛХИЙД ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

2019/10/09
Д.БАДАРЧ: ОЮУНЫ ЧАДАМЖАА АШИГЛАЖ, МЭДЛЭГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛХИЙД ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын шинжлэх ухаан, техник, технологийг хөгжүүлэх, боловсронгуй болгох, боловсон хүчнийг мэргэшүүлэх, чадавхижуулах, харилцан туршлага солилцох зорилгоор шат дараатайгаар сургалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулж байна. Өнөөдөр зам, тээврийн салбарын харьяа байгууллагуудын мэдээллийн технологи, сургалт хариуцсан албан хаагчдад зориулсан сургалтыг ЗТХЯ-ны “Think tank” өрөөнд зохион байгуулж, Монгол Улсын Гавьяат багш, ШУТИС-ийн доктор, профессор Д.Бадарч “Нээлттэй боловсрол” сэдвээр сургалт, танилцуулгыг хийлээ.

“Техник технологи хөгжихийн хэрээр боловсрол, мэдлэг хэмээх ойлголт мөн хувьсан өөрчлөгдөж байгаа бөгөөд нийгмийн баялаг хэмээн тодорхойлогдож байсан мэдлэг нь өнөө үед бүх нийтийн баялагийн хэмжээнд тодорхойлогддог болсон нь дэлхийн түвшинд өрсөлдөх, тэдэнтэй хөл нийлүүлэн алхах зайлшгүй шаардлага тулгарч байна” хэмээн тэрээр лекцээ эхэлсэн юм. Монгол хүний оюун ухааны чадамж дэлхийд 11-рт эрэмбэлэгддэг боловч энэхүү чадамжаа ашиглах, хөгжүүлэх зэрэг үзүүлэлтээр доогуурт жагсдаг бөгөөд мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийд гаргахаас илүүтэйгээр түүхий эд, байгалийн баялагийг экспортлож байгаа нь улс орны хөгжилд нөлөөлж байгааг тэрээр онцлон хэллээ.

Тиймээс оюуны чадамжаа ашиглаж, зам, тээврийн салбарыг хөгжүүлэх боломж бололцоо ажилтан, албан хаагчид бүхэнд байгаа тул дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн, улс орноо хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг уриалав.

Дашрамд дурдахад, ЗТХЯ-наас хүний нөөцийн манлайллыг хангах, ажилтан албан хаагчдаа чадавхижуулах, хөгжүүлэх зорилгоор гадаад болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллахаас гадна тус салбарт шинжлэх ухаан, технологи, инноваци, эрдэм шинжилгээ, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр орчин үеийн чиг хандлага, эрэлт хэрэгцээнд тулгуурласан сургалт, төслүүдийг ШУТИС-тай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. 

Д.БАДАРЧ: ОЮУНЫ ЧАДАМЖАА АШИГЛАЖ, МЭДЛЭГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛХИЙД ГАРГАХ ХЭРЭГТЭЙ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх