Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019/09/22
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа билээ.

Зам, тээврийн хөгжлийн яам хуваарь ёсоор 9 дүгээр сарын 22-ны ням гаригт нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүдийг танилцуулж, харьяа агентлагууд үйл ажиллагаагаа сурталчлан, иргэдэд мэдээ мэдээлэл өгч ажиллалаа. Өдөрлөгийг нээж Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар үг хэлсэн бөгөөд яамны газар хэлтсийн болон харьяа агентлагуудын дарга нар танилцуулга, мэдээллийг иргэдэд өгөв.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, Монголын төмөр зам ТӨХК, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газар, Автотээврийн үндэсий төв ТӨҮГ, Монголын иргэний агаарын тээвэр ТӨХК, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Далайн захиргаа УТҮГ зэрэг Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа 14 байгууллагаас гадна Изинис эйрвэйс, Аэро Монголиа, Хүннү эйр зэрэг 7 байгууллага урилгаар оролцсон юм.

Нээлттэй өдөрлөгийн үеэр дээрх байгууллагууд чиглэл тус бүрээр иргэдэд нээлттэй мэдээллийг өгч, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, ажлын байрны анкет бөглүүлсэн бөгөөд урлаг соёлын тоглолт, амталгаат худалдаа зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлэв. Тухайлбал, УБТЗ ХНН эрүүл мэндийн үзлэг оношилгоо, хүчил төрөгчийн коктейль, цусны даралт үзэх зорчигчийн галт тэрэгний тасалбар захиалга, Баянбуурал амралтын хүнсний бүтээгдэхүүний худалдаа, ачаа тээврийн цахим үйлчилгээ, тусгай түрээсийн вагон захиалга болон ачаа тээвэр зууч зэрэг үйлчилгээ үзүүлсэн бол АТҮТ ТӨХК тээврийн нэгдсэн систем, тээврийн хэрэгслийн бүртгэлийн шинэчилсэн програм хангамж, зорчигч тээврийн онлайн тасалбар бичилт гэх мэт онлайн үйлчилгээ болон мэргэшсэн жолоочийн шалгалтыг газар дээр нь авч ажиллав. Мөн МИАТ ТӨХК онлайн билет захиалга, онлайн бүртгэлийн талаар зааварчилгаа, сурталчилгаа хийж, компанийн зүгээс зарласан, хэрэгжүүлж буй урамшуулалт хөтөлбөрүүдийг танилцууллаа.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх