Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УЛААНБААТАР ХОТЫН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ ШИНЭ БУУДАЛ БАРИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2019/09/12

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

УЛААНБААТАР ХОТЫН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ ШИНЭ БУУДАЛ БАРИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

НЭГ: АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Д/д

Албан тушаалын нэр

Ерөнхий шаардлага

Тусгай шаардлага

Боловсрол

Мэргэжил

Туршлага

Ур чадвар

 

1

Орчуулагч-Захиргааны ажилтан

Дээд /бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/

Бизнесийн удирдлага, Гадаад харилцаа, бусад

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

-Баримт бичиг боловсруулах, мэргэжлийн дүгнэлт хийх чадвар эзэмшсэн байх.

 - Багаар болон бие даан ажиллах чадвартай байх.

-Хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх.

-Харилцааны соёлтой, тухайн нөхцөл байдалд дасан зохицох чадвартай байх.

 

-Англи хэлний ярианы болон бичгийн ахисан төвшний мэдлэгтэй байх.

-Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх.

 

 

ХОЁР. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ

Зарлагдаж буй албан тушаалд  боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагын дагуу баримт материалаа бүрэн ирүүлсэн, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг /цаашид оролцогч гэх/ бүртгэнэ.

Сонгон шалгаруулалтад өрсөлдөх оролцогчийн материалыг Засгийн газрын XIlI байрны 2 давхарт 205 тоот өрөөнд  2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 09:00-17:00 цагт хүлээн авна.

 

ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ ХҮССЭН ИРГЭН ДОР ДУРДСАН МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЭН ӨӨРИЙН БИЕЭР ИРЖ БҮРТГҮҮЛНЭ.
Үүнд:
1)  Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);
2)  Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;      
3)  Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;
4)  Ажилласан жилийг тооцох баримт, нотолгоо хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын  дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
5)  Ажил байдлын тодорхойлолт (сүүлийн 2 ажил олгогчоос) 

6)  Англи хэлний чадварыг нотлох баримт;

7)  Тухайн ажлын байранд ажиллах хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter) Монгол, Англи хэл дээр;

8)  3х4-ийн хэмжээтэй цээж зураг 1 хувь;

 

Оролцогч нь дээр дурдсан баримт бичгийн иж бүрдлийг бүрэн хангасан байна.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11,

Зам, тээврийн хөгжлийн яам, 205 тоот

Холбоо барих утас 51267203

2019.09.12

 

УЛААНБААТАР ХОТЫН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ ШИНЭ БУУДАЛ БАРИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх