Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил

2019/12/13

Улаанбаатар-Налайх чиглэлийн авто зам нь Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто зам бөгөөд Улаанбаатар хотын авто замын сүлжээнд хамрагддаг. Тус авто зам нь зүүн болон өмнө бүсийн аймгууд, Нийслэлийн алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүргүүд, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүстэй холбох гол гарц авто зам юм.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км, 2 эгнээ, 7 м өргөнтэй зорчих хэсэг бүхий, цементбетон хучилттай авто замыг БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1956 оны хэлэлцээрийн хүрээнд 1958-1959 онуудад Хятадын зам барилгын компани барьж ашиглалтад оруулсан.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2 урсгалтай, 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж, шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд барилгын ажлыг 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлүүлж, мөн оны 11 дүгээр сард багтаан 4 эгнээ авто замын зорчих хэсгийг дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч Синохайдро Корпорейшн Лимитед компани Монголын үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Дардан говь” ХХК, “Тэгш плант” ХХК, “Гашууны гол” ХХК зэрэг нийт 3 туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд авто замын трассын эхлэлээс 5.3 км-ыг “Дардан говь” ХХК, 4.7 км-ыг  “Тэгш плант” ХХК, 5 км-ыг “Гашууны гол” ХХК, төгсгөл хэсгийн 5.96 км-ыг Синохайдро Корпорейшн Лимитед компани тус тус хариуцан ажиллаж байна.

Энэхүү төслийн барилгын ажилд хяналтын зөвлөх үйлчилгээг “Мөнхөд ашдын зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд авто замын барилга угсралтын ажилд өдөр тутмын барилгын ажилд хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд талбай дээр гүйцэтгэгч компанийн нийт 320 хүн /Хятад ажилчид-64, Монгол ажилчид-256/, нийт 137 ширхэг машин механизм, тоног төхөөрөмж байршин ажиллаж байна.

Тус авто замын барилгын ажлын явц 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 72.3 хувьтай байна.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх