Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын талаарх товч танилцуулга  

2020/06/04

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан. 

Тус чиглэлийн авто замыг 4 эгнээ болгох шийдвэрийн хэрэгжилтийг одоо байгаа авто замыг ашиглан, нэмж 2 эгнээ авто зам барих техникийн шийдлийг тодорхойлсон.

Одоо байгаа 2 эгнээ авто замыг АХБ-ны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өргөтгөн, шинэчлэхээр; шинээр нэмж барих 2 эгнээ авто замын Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө    оруулалтаар барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Ажлын явц байдлын талаар тус бүрээр авч үзвэл дараах байдалтай байна. Үүнд:

АХБ-ны зээлээр хэрэгжих “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил:

Төслийг хэрэгжүүлэх 60 сая ам.долларын МОН-3679 зээлийн гэрээ 2018 оны 07 дугаар сарын 23-нд Монгол Улсын Засгийн газар болон АХБ хооронд байгуулагдсан. Нэмэлт 60 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2019 оны 03 дугаар сард хийсэн бөгөөд зээлийн гэрээг 2019 оны 06 дугаар сард байгуулахаар төлөвлөсөн.

Дээрх зээлийн хөрөнгөөс Улаанбаатар-Дархан чиглэлийн одоо байгаа 2 эгнээ нийт 204  км авто замыг 4 эгнээ авто зам болгохтой уялдуулан өргөтгөх ажлыг нийт 83.4 сая ам.долларын өртгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. /Төслийн 1 дүгээр шатны зээлээс 41.7 сая ам.доллар, 2 дугаар шатны зээлээс 41.7 сая ам.долларын санхүүжилт тус тус хийхээр./

Төслийн зам барилгын ажлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд зам барилгын ажилд техник, технологийн хяналт тавих зөвлөхийг сонгон шалгаруулж, шалгарсан Энэтхэг Улсын “Intercontinental Consultants & Technocrats Pvt Ltd” компанитай 4.3 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан.

Зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 5 багц хэсэг олон улсын тендерийг 2019 оны 03 дугаар сарын 21-нд зарласан бөгөөд гүйцэтгэгч байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр сонгон шалгаруулж гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн. Гэрээний хэлэлцээрийг хийж, 2 багц хэсгийг гэрээг байгуулаад байна. Үлдэж байгаа 3 багц хэсгийн гэрээг 06 сарын 14-нд байгуулна.  

Зам барилгын ажлын талбайг бэлтгэх хүрээнд зурвас газар чөлөөлөх /зам дагуух барилга объект, цахилгаан, холбооны шугам, сүлжээг нүүлгэн шилжүүлэх гэх мэт/ ажлын нийт 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Сангийн сайдын багцаас шийдвэрлэх шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор гаргасан. Зам дагуух жижиг барилга, объектийг нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж дууссан. Цахилгаан, холбооны шугам сүлжээг зурвас газраас шилжүүлэх ажлын бэлтгэл ажил хийгдэж байна. Мөн авто зам дагууд түр зам гаргах ажил хэрэгжиж байна.

АХБ-ны зээлээр хэрэгжих “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил:

Багцын дугаар

Авто замын чиглэл, урт

Гүйцэтгэгч байгууллага

Гэрээний үнийн дүн /ам.доллар/

Гэрээ байгуулсан огноо

Гүйцэтгэл, %

Багц 1-1

Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам

БНХАУ-ын Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж

 

13 064 749.90

2019.06.12

56.8

Багц 1-2

Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам

БНХАУ- ын Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг (групп)

13 777 743.90

 

2019.06.14

16.0

Багц 1-3

Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам

БНХАУ- ын Гуйжоу Хайвэй Инженеринг Групп

 

14 491 347.09

 

2019.06.14

46.4

Багц 1-4

Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам

БНХАУ- ын Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг (групп)

11 710 750.58

 

2019.06.14

15.1

Багц 1-5

Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам

БНХАУ- ын Чайна Жео-Инженеринг Корпораци

 

9 834 336.56

 

2019.06.12

31.85

Нийт гэрээний үнийн дүн

62 878 928.03

 

31.71

 

 

 

 

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын талаарх товч танилцуулга    
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх