Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МОНГОЛ УЛС, БНСУ ХАМТРАН ОЛОН УЛСЫН НИСЭХИЙН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

2019/08/30
МОНГОЛ УЛС, БНСУ ХАМТРАН ОЛОН УЛСЫН НИСЭХИЙН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан БНСУ-ын Алс Дорнодын их сургуулийн Ерөнхийлөгч Хан Со Хан, Илхюн Боловсролын сангийн тэргүүн Лю Кейл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БНСУ-ын Алс Дорнодын их сургуулийн Ерөнхийлөгч Хан Со Хан Монгол Улсын зам, тээврийн салбарт хамтран ажиллах, ялангуяа иргэний нисэхийн нарийн мэргэжлийн хамтарсан сургуулийг манай улсад байгуулах талаар хоёр талын хамтын ажиллагааг эхлүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгдэв.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал ирэх онд ашиглалтад орох бөгөөд Буянт-Ухаа дахь одоогийн нисэх буудлыг түшиглэн цаашид нөөц нисэх буудал, агаарын хөлгийн засвар үйлчилгээний төв, нисэхийн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх сургууль, дотоодын сургалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжих, олон улсын иргэний нисэхийн нарийн мэргэжлийн сургалтын орчныг монголд нутагшуулах, онцгой болон тусгай үүргийн нислэгийн үйл ажиллагаа зэрэг чиглэлээр ашиглах бодлого баримталж байгааг дурдав.

Мөн тэрбээр иргэний нисэхийн нарийн мэргэжлийн сургуульд нисэгч, навигацийн болон инженер техникийн ажилтан, онгоцны үйлчлэгч бэлтгэх, нисэхийн мэргэшүүлэх сургуульд Азийн орнуудын боловсон хүчнийг сургах, цаашлаад иргэний нисэхийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр харилцан ач холбогдолтой хамтын ажиллагаа өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үр дүнд Иргэний Нисэхийн Ерөнхий газар, Алс Дорнодын их сургууль хооронд нисэхийн сургалтын нарийвчилсан хөтөлбөрийг тохирч, Монгол Улс, БНСУ-ын хамтарсан сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэн ажиллахаар тогтож, Санамж бичгийг байгуулав.  

Энэхүү Санамж бичгийн хүрээнд талууд хоёр талын зам, тээврийн салбарын боловсон хүчний чадавхыг сайжруулах талаар хамтарсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зам, тээврийн салбарын оюутнуудыг БНСУ-ын Алс Дорнодын сургуульд элсүүлэн сургах, иргэний нисэхийн Монгол-Солонгосын нарийн мэргэжлийн хамтарсан сургуулийг Монгол Улсад байгуулах, хурал, семинар, судалгааны ажлыг зохион байгуулж, харилцан туршлага, мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Ингэснээр Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Сургалтын хөтөлбөр, стандарт, шаардлагын дагуу нисэгч, навигацийн болон инженер техникийн ажилтнууд бэлтгэх, нисэхийн чиглэлээр мэргэшүүлэх хамтарсан сургууль байгуулах ажлыг БНСУ-ын Алс Дорнодын их сургуулийн тусламж, дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

МОНГОЛ УЛС, БНСУ ХАМТРАН ОЛОН УЛСЫН НИСЭХИЙН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх