Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА АГААРЫН ШОУ ЗОХИОГДЛОО

2019/08/29
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА АГААРЫН ШОУ ЗОХИОГДЛОО

Энэ жил Халх голын дайны хамтын ялалтын 80 жилийн түүхт ой тохиож, ойн баярын хүрээнд ОХУ-ын Агаар, сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны Русские Витязи багийнхан 8 дугаар 26-ны өдөр Чингис хаан нисэх буудалд газардаж, 8 дугаар сарын 28-ны өдөр Хүйн 7 худагт СУ-30СМ сөнөөгч онгоцоор уран нислэгийн үзүүлбэр үзүүллээ.

Тус багийнхныг ИНЕГ-ын Газрын тусгай үйлчилгээний албанынхан угтан авсан бөгөөд нисэгчид үзүүлбэр үзүүлэх өдрөөс өмнө агаарын шоуг зохион байгуулахаар сонгосон газарт хэд хэдэн удаагийн сургуулилтын нислэг үйлдэж, аюулгүй байдлыг ханган ажилласан юм. Үзүүлэх тоглолтын явцад ОХУ-ын нисэгчид өндөр ур чадвар, техник шаардсан олон үзүүлбэр үзүүлсэн бөгөөд үүний дотор үхлийн гогцоо хэмээх бүтэн тойргоор эргэлдэх үзүүлбэр нь хамгийн хүнд элементэд тооцогддог аж.  

Зам, тээврийн хөгжлийн яам, ИНЕГ-ын мэргэжилтнүүд агаарын шоу үзүүлэх талбайг Хүйн 7 худагт байхаар сонгосон бөгөөд ойн баярыг зохион байгуулах хорооноос нисэх багийн 57 гишүүнийг Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн медалиар шагнаж, шагналыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр, ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал нар гардуулан өгөв.

Нисэх багийнхны зүгээс ойн баярыг зохион байгуулах хороо болон Монгол Улсад уран нислэгийн үзүүлбэр үзүүлэх агаарын шоуг хамтран зохион байгуулсан бүх хүнд баярлаж, талархсанаа илэрхийллээ.

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА АГААРЫН ШОУ ЗОХИОГДЛОО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх