Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН

2019/07/03

Зам, тээврийн хөгжлийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, яамны үйл ажиллагааны стратеги зорилтын хүрээний бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яамны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

 НЭГ. ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР

            1.1. Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаар:

            Зам, тээврийн хөгжлийн яамны албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм, журам, стандартын дагуу хөтлөн явуулж, яаманд ирсэн хариутай бичигт бүртгэл хяналтын карт хөтөлж, шийдвэрлэлтийн байдалд хяналт тавьж, хариу өгөх хугацаа хэтэрсэн бичгийн мэдээг 7 хоног тутам гаргаж  удирдлагуудад танилцуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Тус яаманд 2019 оны 06 дугаар сард нийт  1183 бичиг ирснээс  хариутай 555 бичиг, хариугүй 628 бичиг, шийдвэрлэсэн 253 нийт 20914 хуудас бичгийг сканердаж бүртгэл мэдээллийн санд оруулсан.       

Ирсэн бичгийг удирдлагын цохолтоор Бодлого, төлөвлөлтийн газарт-189, Төрийн захиргааны удирдлагын газарт-300, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт-167, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт-102, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт-136, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэст-139, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт-141 бичиг шилжүүлсэн байна.  

Яамнаас гадагш 633 албан бичиг явуулж 5600 хуудас сканердаж able программд оруулсан. Явуулсан бичгийг газар тус бүрээр ангилбал: Бодлого төлөвлөлтийн газар-140, Төрийн захиргааны удирдлагын газар-180, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар-95, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар-65, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар-63, Хяналт -шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар-40, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс-50 албан бичиг тус тус явуулсан байна.

           1.2. Өргөдөл, гомдол түүний шийдвэрлэлтийн талаар:

            Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг цаг тухайд нь цахим болон дэвтрээр бүртгэн карталж удирдлагад танилцуулан холбогдох газар, хэлтэс, мэргэжилтэнд хувиарлан шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.

2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар яамны хэмжээнд иргэдээс нийт 31 өргөдөл ирснээс шийдвэрлэсэн 23, хяналтад 6, хугацаа хэтэрсэн 2 өргөдөл байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 74.19%-тай байна.

Хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн өргөдөл, гомдол байхгүй. Сар бүрийн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн тайланг Зам, тээврийн хөгжлийн яамны цахим хуудсанд байршуулж байна.

            Иргэд болон албан хаагчдын санал, хүсэлтийг хүлээн авах “Санал хүсэлт”-ийн хайрцгийг 1 давхарт байрлуулан санал хүсэлтийг бүртгэх, хүлээн авах албан тушаалтныг томилон тогтмол ажиллуулж байна.

            1.3. Санхүү, хөрөнгө оруулалтын талаар:

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хэрэгжих 115 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс аймаг, орон нутагт эрх шилжсэн 74 төсөл, арга хэмжээ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хэрэгжүүлэх 19 төсөл, арга хэмжээ, Зам, тээврийн хөгжлийн яаманд худалдан авах ажиллагааг зохион байгуулах 22 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зам, тээврийн хөгжлийн яаманд хэрэгжих нийт төсөл, арга хэмжээний Үнэлгээний хороог байгуулсан. 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Зам, тээврийн хөгжлийн сайдын багцаас нийт 104 төсөл, арга хэмжээний тендерийг зарласан бөгөөд 63 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан байна.

Албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай ажлын байрны бичиг хэргийн материалыг сар бүр захиалгын хуудсын дагуу захиалан тарааж байна. 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар бичиг хэргийн зардал 14,827,547.0 төгрөг, Бага үнэтэй, түргэн элэгдэх бараа материалын зардалд 7,021,777.00 төгрөг, Шуудан, холбоо, интернетийн төлбөрт 6,587,728.84 төгрөгийн зардлууд зарцуулагдаад байна. Мөн бусад техник хэрэгслээр цаг тухай бүр ханган ажиллаж байгаа болно.

2019 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиар Зам,тээврийн хөгжлийн сайдын багцад батлагдсан 30 төсөл, арга хэмжээний санхүүжилтийг баталгаажсан гүйцэтгэл болон банкны урьдчилгаа төлбөрийн баталгаанд үндэслэн Сангийн яамнаас эрх нээж өгсний дагуу нийт 24,301.0 сая төгрөгийг гүйцэтгэгчийн дансанд олгосон.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 288 дугаар тушаалаар баталсан улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын төлөвлөгөөний дагуу засвар, арчлалт хариуцагч төрийн өмчит болон хувийн хэвшлийн 32 компанитай байгуулсан гэрээг үндэслэн энэхүү компаниудад нийт 7,770.0 сая төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг олгосон. Засвар арчлалт хариуцагч 26 компанийн хянагдаж, баталгаажсан гүйцэтгэлд үндэслэн Сангийн яамнаас эрх нээсний дагуу нийт 2,100.7 сая төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэгчид олгосон.

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиар гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт Сангийн сайдын багц /ТЕЗ/-д батлагдсан ба 2019 оны эхний хагас жилийн байдлаар нийт 47,6 сая долларын он дамжсан гүйцэтгэлийн  болон 9,5 сая долларын ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулан санхүүжилтийн эрх нээлгэхээр Сангийн яамны хөгжлийн санхүүжилтийн газарт хүргүүлэн санхүүжилтийг шийдвэрлээд байна.  Мөн гадаадын зээл тусламжийн дотоод эх үүсвэрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл"-ийн хүрээнд 3 тусдаа багц ажлыг хэрэгжүүлэн гүйцэтгэгчтэй нийт 3,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд гэрээ байгуулснаас хойш нийт 818,6 сая төгрөгийн санхүүжилийг гэрээний дагуу олгоод байна

Шилэн дансны тухай хуулийн хүрээнд 2019 оны 1-6 дугаар сарын  Сайдын багцын хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, гүйцэтгэл, концессын зүйлийн жагсаалт, гүйцэтгэлийн мэдээ”, “Яамны хөрөнгө оруулалтын таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний мэдээ”, “Цалингийн зардлаас бусад таван саяас дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээний мэдээ” гарган www.shilendans.gov.mn сайтад мэдээлсэн. Мөн Сайдын багцын хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, гүйцэтгэл, концессын зүйлийн жагсаалт, гүйцэтгэлийн мэдээ”-г Зам, тээврийн хөгжлийн яамны веб хуудсанд байршуулсан.

1.4. Хяналт-шинжилгээ үнэлгээний талаар:

            Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Зам, тээврийн салбарт хэрэгжүүлэхээр туссан арга хэмжээний хэрэгжилтийн явцыг 2019 оны эхний хагас жилийн байдлаар нэгтгэн гаргаж, Засгийн газрын 2017 оны 89 дугаар тогтоолоор баталсан Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журамд нийцүүлэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлтийг хангуулах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулсан. Тайланг яамны удирдлага, Сайдын зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанд танилцуулж, 25 дугаар тэмдэглэлийн хамт ЗТХС-ын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 02/3433 тоот албан бичгээр Сангийн сайдад хүргүүлж, www.unelgee.gov.mn, www.mrtd.gov.mn, http://intranet.gov.mn сайтуудад байршуулсан.

            ЗГ-ын 2016 оны 121 дүгээр тогоолоор баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Зам, тээврийн салбарт хэрэгжүүлэхээр туссан арга хэмжээний хэрэгжилтийн явцыг 2019 оны эхний хагас жилийн байдлаар нэгтгэн гаргаж, Засгийн газрын 2017 оны 89 дугаар тогтоолоор баталсан Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журамд нийцүүлэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлтийг хангуулах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулсан. Тайланг яамны удирдлага, Сайдын зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанд танилцуулж, 25 дугаар тэмдэглэлийн хамт ЗТХС-ын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/3553 тоот албан бичгээр ЗГХЭГ-т хүргүүлж, www.unelgee.gov.mn, www.mrtd.gov.mn, http://intranet.gov.mn сайтуудад байршуулсан.

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 196 арга хэмжээний хэрэгжилтэд 2019 оны эхний хагас жилийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж  http://new.unelgee.gov.mn системд 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр оруулсан.

Зам, тээврийн хөгжлийн сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын зам, тээврийн салбарт 2018-2020 онд хамтран ажиллах санамж бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтэд 2019 оны эхний хагас жилийн байдлаар хяналт-шинжилгээ үнэлгээ хийсэн ба хэрэгжилт 50.0%-тай байна.

1.5. Хяналт шалгалтын талаар:

 

            Зам, тээврийн хөгжлийн яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны хамтран ажиллах хяналт шалгалтын төлөвлөгөөг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 38-07-002/26 дугаар шалгалтын удирдамжийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 03-10-ны өдрүүдэд: Сүхбаатар аймгийн Автотээврийн төв, хот хоорондын нийтийн зорчигч тээвэр эрхлэгч-1 /Дарьганга өртөө ХХК/,  авто-үйлчилгээ-5 /иргэн Б.Алтансүх, Б.Батбаяр, М.Ганбат, М.Мөнхболд, Ж.Энхмандах/  ачаа тээвэр-8 /Олгой булаг ХХК, Бага өлгий ХХК, Говийн пирамид ХХК, Нагааранз ХХК, Аварга Дорнод ХХК, Хүй тонг энержи ХХК, Холбоо транс ХХК, Сүхбаатарын жинчин ХХК/ аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийж, “Хууль тогтоомжийн хэрэгжилт хангах тухай” улсын /ахлах/ байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01-07-11/17-174-178, 038-07-076,071/39-42 дугаар улсын /ахлах/ байцаагчийн  албан шаардлагуудыг хүргүүлэв.

 

Хэнтий, аймгийн Автотээврийн төвүүд, хот хоорондын нийтийн зорчигч үйлчилгээ эрхлэгч “Эрчит хурдан хүлэг” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах тухай 06 дугаар сарын 04-ний өдрийн 11 заалттай 01-07-111/38/178/ дугаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэв.

 

           Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согоогийн 18.7 урт метр төмөрбетон гүүр, 2.29 км хайрган хучилттай авто замыг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байнгын ашиглалтад оруулав.

 

            Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр баталсан 038-007-067/27 дугаартай удирдамжийн хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалт, Зам, тээврийн хөгжлийн яамны 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 7.4.1, 7.4.2 дахь заалт, “Завхан-АЗЗА” ТӨХК-д ирүүлсэн өргөдөл, гомдолд тус тус үндэслэн төлөвлөгөөт хяналт шалгалт хийж “Их богд зам” ХХК-д 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 038-007-067-004/37 дугаартай, “Ховд-АЗЗА” ТӨХК-д 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 038-007-067-004/38 дугаартай, “Архангай-АЗЗЗА” ТӨХК-д 038-007-067-004/43 дугаартай, “Архангай авто зам” ХХК-д 038-007-067-004/44 дугаартай албан шаардлагыг тус тус хүргүүлсэн.

 

             ХОЁР. САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ  БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

 2.1. Хууль тогтоомжийг шинэчлэн боловсронгуй болгох талаар:

Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх нийт 16 журмын төслийг боловсруулах ажлын хэсгүүдийг Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 191 дүгээр тушаалаар байгуулсан. Дээрх журмуудаас “Авто зам, замын байгууламжийн ашиглалтын байдалд үзлэг, шалгалт хийх, үр дүнг боловсруулах журам”, “Магадлашгүй ажлын зардлыг тооцож олгох журам”-ыг тус тус батуулах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд нийт 14 журмын төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 12 журмыг баталсан. “Авто замын ашиглалтын бэлэн байдлын түвшингээр санхүүжүүлэх журам”, “Авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журам”-ууд батлагдах шатанд явж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 219 дүгээр тушаалаар "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулан батлав.

Монгол, хятадын хооронд хийгдэж буй нүүрсний тээвэр зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 173 дугаар тушаалаар “Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгсэлд зорчих зөвшөөрлийн бичиг олгох журам” батлав.

Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх 14 зүйл бүхий дүрмийн төсөл болон автотээврээр зорчигч тээвэрлэх 17 зүйл бүхий дүрмийн төслийг эцэслэн боловсруулсан бөгөөд дүрмийн төслүүдийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02/2525 дугаар албан бичгээр аймаг, нийслэлийн Засаг дарга нар, АТҮТ ТӨҮГ, ННҮГ, Мэргэжлийн хяналтын газар, мэргэжлийн холбоод, тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд зэрэг нийт 34 байгууллагуудад хүргүүлэн, холбогдох саналыг авч байна.  Одоогийн байдлаар 17 байгууллагаас санал ирүүлээд байна.

Иргэний нисэхийн багц дүрмийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 187 дугаар тушаалаар баталж, улсын нэгдсэн бүртгэлийн 4414 дугаарт бүртгүүлэв.

Иргэний нисэхийн тухай хуулийн үзэл баримтлалыг дахин батлуулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2019 оны 06 дугаар сарын 10-ны 01/3082 тоот албан бичгээр хүргүүлэв.

2.2. Хууль, шүүхийн байгууллагад төлөөлөн оролцсон ажлын талаар:

Зам, тээврийн хөгжлийн яамны нэхэмжлэлтэй Чайна гео инженеринг корпароци ХХК-д холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон боловч шүүх хуралдаан Зам, тээврийн хөгжлийн яам болон прокурорын хүсэлтээр шинжээч томилох хүсэлтийг хангаж шийдвэрлэж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн болно.

Иргэн Р.Мэргэний нэхэмжлэлтэй Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Зам, тээврийн хөгжлийн яаманд тус тус холбогдох Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутад хуралдаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иргэн С.Дорждагвын нэхэмжлэлтэй Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 15 цаг 30 минутад товлогдсон боловч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан давхцсан гэх үндэслэлээр шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилсон болно.

Нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи АР” ХХК-ийн нэхэмжлэлтэй Зам, тээврийн хөгөжлийн яаманд холбогдох  “Хяналтын ажлын хөлс 1,3 тэр бум төгрөгийн хөлс гаргуулахыг даалгах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч ЗТХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хяналтын шатны шүүх хуралд 2019.06.19-нд оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах шатны магадлалыг хэвээр үлдээв.

2.3. Стандарт, нормативийн талаар:

“Авто замын асфальтбетон хучлагын засварт хэрэглэх нэмэлттэй хүйтэн асфальтан хольц” гарын авлагыг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 194 дугаар, “Нэмэлттэй хүйтэн асфальтбетон хольцын туршилтын аргын заавар”-ыг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 193 дугаар тушаалаар тус тус батлав. 

Авто тээврийн салбарын (TX15) стандартчиллын техникийн хорооны хуралдааныг  2019 оны 6 дугаар сарын 10-ний өдөр зохион байгуулж, 1 стандартын төслийг хэлэлцэж дэмжив. Уг хорооны хуралдааны дүгнэлтийг үндэслэн Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн С/19 дугаар тушаалаар Авто тээврийн хэрэгслийн улсын дугаар тэмдэг MNS 4410-1:2002 стандартад нэмэлт өөрчлөлт оруулав.

2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Авто замын стандартчиллын техникийн хорооны хуралдаанаар дараах  стандартыг хэлэлцүүлж батлуулаад байна. Үүнд:

1.Авто замын болон нисэх онгоцны хөөрч буух зурвасын барилгын ажилд хэрэглэгдэх органик барьцалдуулагч материал. Шинжилгээний арга MNS GOST 12801: 2019;

2.Авто зам, нисэх онгоц хөөрч буух зурваст хэрэглэгдэх асфальтобетон, полимер асфальтобетон хольцын техникийн шаардлага MNS GOST 9128 : 2019;

3.Чулуун мастик асфальтбетон болон хольц. Техникийн шаардлага MNS GOST 31015 : 2019;

4.Нефть болон нефтийн бүтээгдэхүүн. Техникийн шаардлага MNS GOST 1510 : 2019;

5.Эрдэс барьцалдуулагчаар бэхжүүлсэн авто замын суурь. Техникийн ерөнхий шаардлага MNS 6608 : 2016;

6.Эргэлдэгч вискозиметр ашиглан битумын зунгааралтыг тодорхойлох арга MNS AASHTO 316-2014;

7.Битумд олон удаагийн ачаалал өгсний дараах хэв гажилтын дахин сэргэлтийг динамик зүсэлтийн реометр (ДЗР) MNS AASHTO TP 70-2014;

8.Гулзайлтын гулдмайн реометр (ГГР) ашиглан битумын гулзайтын хөшүүн чанарыг тодорхойлох арга MNS AASHTO T 313-2014

9.Газрын тос болон тосон бүтээгдэхүүн. Хаяглалт, сав баглаа, хадгалалт, тээвэрлэлт” MNS GOST 1510 : 2019 зэрэг стандартыг батлуулаад байна.

 

ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ ТАВЬЖ ШИЙДВЭРЛҮҮЛСЭН 

БОЛОН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ АСУУДАЛ

             “МОН-30” загварын их багтаамжийн цахилгаан автобусыг нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлсэн туршилт, үр дүнг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн  Засгийн газрын хуралдаанд танилцуулж Засгийн газрын хуралдааны 26-XXI.4 тэмдэглэл гарсан.

Нүүрсийг чингэлгээр тээвэрлэх асуудлыг Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанд таницуулж Засгийн газрын хуралдааны 25-XVIII.6 тэмдэглэл гарсан.

            Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн барилгын ажлын зөвшөөрөл олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанд танилцуулж Засгийн газрын 231 дүгээр тогтоол гарсан.

           Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамын чиг шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсруулан Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанд танилцуулж Засгийн газрын 232 дугаар тогтоол гарсан.

            Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолын хавсралт “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын 53.2-т нэмэлт оруулах Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” 277 дугаар тогтоолыг хүчингүй болгох саналыг боловсруулан Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн уг тогтоолыг хүчингүй болгосон.

“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэхээр санал тавьсан этгээдтэй хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг концессын гэрээний хэлэлцээг хийж дууссан бөгөөд Концессын гэрээний төсөлд тохиролцсон голлох нөхцөлүүдийн талаар Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанд танилцуулж Засгийн газрын хуралдааны 25-XVIII.5 тэмдэглэл гарсан.

”Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол-Японы хамтарсан төрийн өмчийн 49 (дөчин есөн) хувийн оролцоотой хамтарсан  компани байгуулах асуудлыг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөрийн төслийг Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанд  танилцуулж хөтөлбөрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01/3276 тоот албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлээд байна.

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гарсан. Хууль тогтоомжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зөвшөөрөл авч, УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тоотоор хүргүүлсэн. 

ДӨРӨВ. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

            4.1. Авто замын талаар:

Улаанбаатар-Мандалговийн А0201 дугаартай авто зам, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн А0301 дугаартай авто замууд 2019 оны 6 дугаар сарын 15,16-ны өдөр үргэлжлэн орсон хур борооны усны үерийн улмаас эвдэрч, онцгой нөхцөл байдал үүссэн тул 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, 1 405.6 сая төгрөгийн хөрөнгөөр дээрхи замуудыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж байна.  

            Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр "Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл"-ийн хүрээнд хэрэгжих Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгч нартай гэрээ байгуулж, 2019 оны 06 дугаар 17-ны өдөр зам барилгын ажлыг эхлүүлэв.

            “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн зам барилгын ажилд хяналт тавих Зөвлөх үйлчилгээний гэрээг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулав.

            Азийн хөгжлийн банкны зээл хянах Ажлын хэсгийн хамтаар “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн ажилтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санамж бичгийг 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулав.

            Нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2 урсгалтай, 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж, шинэчлэх гэрээг Синохайдро Корпорейшн Лимитед компанитай байгуулсан бөгөөд барилгын ажил 24%-ийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Тус яамнаас мэргэжлийн зөвлөгөө өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

            Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 500.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын үед автотээврийн хэрэгсэл зорчих түр замын трассыг тогтоож, зам барилгын ажлыг эхлүүлэв.

            Олон улс, улсын чанартай авто замд 2019 онд хийгдэх урсгал засвар, арчлалтын ажил 40%-тай, батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна.

            Он дамжин хэрэгжиж байгаа болон 2019 оны улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалатаар шинээр баригдахаар гэрээ байгуулагдсан авто зам, гүүрийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажлын улаан шугам хүлээлгэх, ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох, ажил гүйцэтгэх график төлөвлөгөө батлах, график төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

            4.2. Автотээврийн талаар:

Тээвэр, логистикийн төв, ачааны терминал байгуулах талаар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанд танилцуулж шаардлагатай асуудлыг судалж, Засгийн газарт танилцуулж шийдвэр гаргуулах үүрэг чиглэлийг холбогдох байгууллагуудад хүргүүлэв.

Зам, тээврийн хөгжлийн сайдын  2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 203 дугаар тушаалаар Тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн сарын мэдээний маягт/3-А-7/, Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын авто үйлчилгээний ангилалын улирлын мэдээний маягт/3-А-6/, Авто үйлчилгээний ангилал тогтоолгосон аж ахуйн нэгж, байгууллага, иргэний жилийн мэдээний маягт/3-А-8/-ыг тус тус батлуулав.

“Жишиг норм батлах тухай” Дэд бүтцийн сайдын 2004 оны 19 дүгээр тушаал, “Жишиг норм батлах тухай” Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 224 дугаар тушаалыг шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан шинээр тогтоосон “Автомашины 100 км гүйлтэд зарцуулах шатахуун зарцуулалтын жишиг норм”-ыг судлан үзэж, редакци шүүмж хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 207 дугаар тушаалаар батлав.           

            "Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг 2016 оны 12 дугаар сард байгуулсан бөгөөд хэлэлцээрийг хэрэгжүүлэх гурван талын шинжээчдийн 5 дахь удаагийн уулзалтыг 2019 оны 06 дугаар сарын 05-аас 06-ны өдрүүдэд БНСУ-ын Инчеон хотод зохион байгуулав.

            Чингэлэг нүүрс тээвэрлэлтийн автомашиныг танилцуулах арга хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны гадна талбайд зохион байгуулав.

            Гашуунсухайт-Ганц мод боомтоор чингэлэг нүүрсний тээвэрлэлтийг “Эм Си Пи Эл” ХХК-ийн 60 тээврийн хэрэгсэл гүйцэтгэж байна. Чингэлэг тээвэрлэлтийг амжилттай эхлүүлсэн бөгөөд цаашид нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

            4.3.Төмөр замын талаар:

            Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн эхний ээлжинд барих чиглэлд багтсан Тавантолгой-Гашуунсухайт, Богдхан, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслүүдийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан танилцуулахыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгосны дагуу санал боловсруулж сайдын зөвлөлийн хуралд оруулахаар бэлтгээд байна.

            Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2008 онд батлагдсан “Транзит Монгол” хөтөлбөрийн хүрээнд “Транзит Монгол-2017” анхны форум БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо, “Транзит Монгол-2018” форум ОХУ-ын нийслэл Москва хотноо тус тус зохион байгуулагдсан. “Транзит Монгол-2019” форумыг Улаанбаатар хотноо 2019 оны 06 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд "Улаанбаатар төмөр зам" ХНН-тэй хамтран амжилттай зохион байгуулав.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс ирүүлсэн хүсэлтийн дагуу “Улаанбаатар-Налайх” чиглэлийн 20.9 км авто замыг шинэчлэх засварын ажлын хүрээнд тус чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгсэлийн бүх жин 3.5 тонноос дээш ачааны машины хөдөлгөөнийг хориглосон нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Хонхор өртөөнд аюултай ачааг буулгаж, авто тээврээр тээвэрлэх боломжгүй болсон асуудлыг судлан үзэж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 184 дүгээр тушаалын дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН, Гаалийн ерөнхий газар, “Тэсэлгээний ажил, үйлчилгээний холбоо” ТББ-уудын төлөөллүүдтэй хамтарсан ажлын хэсэг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Багахангай дүүрэгт ажиллав.

            Төмөр замын тээврийн тухай хуулийн Шинэчилсэн найруулгын төслийн “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцооны тайлан”-г иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагуудын хувьд хуулийн төслийн заалт тус бүрээр шинээр үүсэх зардлын тооцоог боловсруулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхэд бэлэн болоод байна.

Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагааны гэрчилгээ шинээр авах болон сунгуулах хүсэлт ирүүлсэн 10 ААН, байгууллагын материалыг хянан шалгаж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181 дүгээр тушаалаар шийдвэрлэсэн. Гэрчилгээ олгох журмын шаардлага хангаагүй 9 албан хүсэлтийг албан бичгээр буцаан хариу хүргүүлсэн.

            4.4.Агаарын тээврийн талаар:

“Ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга”, “Захиргааны барилга, “Нисэх буудлын үйлчилгээний барилга”-ын ажил гүйцэтгэх 113/14 дугаар гэрээний хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн.

Хэнтий аймгийн “Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл”-ийн Төслийн удирдах хороог Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 177 дугаар тушаалаар байгуулсан.

Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Газрыг тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журам”-д заасны дагуу Зам, тээврийн хөгжлийн яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Төв аймгийн Засаг даргатай хамтран 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглах 155 дугаар гэрээг байгуулсан.

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежментийг эхлүүлэх ёслолын ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна.

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК-ийн 2019 оны санхүүжилтийн асуудлыг компанийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцүүлж, "Компанийн санхүүжилтийн тухай" ХЭХТ 19/03 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.

            ТАВ. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР

БНХАУ-ын Манжуур хотод 2019 оны 07 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд зохион байгуулагдах Монгол, Орос, Хятад гурван улсын Тээврийн дэд сайд нарын уулзалтын Монголын талын зохион байгуулалтыг хангаж ажиллав.  

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Каспийск хотноо 2019 оны 06 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд “Цайны зам-2019” форумын арга хэмжээнд оролцов.   

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан БНФУ-ын Элчин сайд Филипп Мерлинтэй 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хийсэн уулзалтын бэлтгэл ханган зохион байгуулав.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл С.Клечески нарын танилцах уулзалтыг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулав.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока-г хүлээн авч уулзав.   

Зам, тээврийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын “Мосгипротранс” хүрээлэнгийн захирал И.В.Мицук-г хүлээн авч уулзав.   

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр БНСУ-ын Үндэсний тээврийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчдийн БНЛитваУ-д албан томилолтоор ажиллаж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд БНЛитваУ-ын Тээвэр, харилцаа холбооны дэд сайд Рикардас Дегутистэй хийсэн уулзалт, Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав.    

     ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх