Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЖ, ТУРШИЛТЫН ТЭЭВЭРЛЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2019/08/13
НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЖ, ТУРШИЛТЫН ТЭЭВЭРЛЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй нефть боловсруулах үйлдвэр чиглэлийн 27 километр төмөр замыг УБТЗ ХНН хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж, анхны зорчигчдоо тээвэрлэлээ. Монголчууд өөрсдийн хүчээр, дэлхийн жишгээс гурав дахин бага өртгөөр барьж байгуулсан төмөр замын анхны бүтээн байгуулалт бөгөөд хэвтээ тэнхлэгийн эхлэл болж байгаагаараа онцлог юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Шинэ үеийн сэргэн мандалын эхлэл”-ийг тавьсан өгөөжтэй бүтээн байгуулалт” хэмээн онцолсон бол Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Монголчууд анх удаа өөрсдийн нөөц бололцоогоор төмөр зам барилаа. Энэ бол аж үйлдвэрлэл хөгжихийн маш том хөрс суурь болох төдийгүй монголчууд эдийн засгаа тэлж, эдийн засагтаа том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг” хэмээн онцлон тэмдэглэв.

Монголчуудын барьсан энэхүү төмөр замд мэргэжилтнүүд 100 жилийн баталгаа өгч байгаа бөгөөд 27 километр замын турш ус зайлуулах хоолой 16 ширхэг, авто замтай огтлолцох хоёр түвшний гүүртэй, бүх удирдлагаа автоматжуулсан орчин үеийн бүтээн байгуулалт юм.

 

САЙНШАНД ӨРТӨӨ ТАВАН ЗАМЫН ЗАНГИЛАА БОЛНО

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд баригдаж буй бүтээн байгуулалтууд хийгдсэнээр Сайншанд өртөө нь цаашид таван замын зангилаа болох тул өргөтгөх зайлшгүй шаардлага, хэрэгцээ бий” хэмээн онцоллоо.

Сайншанд-Алтанширээ чиглэлийн төмөр замын туршилтын тээвэрлэлт хийх үеэр УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа Сайншанд өртөөний талаар мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр “Сайншанд өртөөний хэтийн төлөвийн талаар бид өнөөдрөөс эхэлж ярихгүй бол цаашид олон замын уулзвар болох үед ачааллаа дийлэхгүйд хүрнэ. Тиймээс тээх, нэвтрүүлэх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай” гэв.

НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЖ, ТУРШИЛТЫН ТЭЭВЭРЛЭЛТЭЭ ХИЙЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх