Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Яамны үйл ажиллагааны ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтэд 2019 оны 2 дугаар улирлын байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын товч тайлан

2019/01/07

Нэг. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх,  төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод, хүнд сурталгүй, авлигаас ангид байлгах,  иргэдэд үйлчлэх үйлчилгээг ил тод хөнгөн шуурхай болгох, хангах талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас хийж буй ажлын явцад Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, хийх нийтлэг журам”-ын 11 дүгээр хавсралтад заасан ил тод байдлын шалгуур үзүүлэлтүүдийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, уг ажлын явцыг идэвхжүүлэх, хэрэгжилтийг хариуцсан газар, хэлтэс, албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх, ажилд нь дэмжлэг үзүүлэх зорилготой.

           

Хоёр. Танилцуулга

Яамны үйл ажиллагааны болон хүний нөөцийн нээлттэй, ил тод байдлыг хангах 14 шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллахаас 7 үзүүлэлт нь 100%, 6 үзүүлэлт 70%, 1 үзүүлэлтийн хэрэгжих хугацаа болоогүй байна. Хэрэгжилтийн дундаж үзүүлэлт 86,2 % байна.

Ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн үнэлгээний нэгдсэн дүнг хүснэгт 1-ээр үзүүлэв.

Хүснэгт 1

Шалгуур үзүүлэлт

Газрын нэр

Хэрэгжүүлэх заалтын тоо

Биелэлт, хувиар

Дундаж хувь

     100%

       70%

       30%

0%

Хугацаа болоогүй

1

Үйл ажиллагааны ил тод байдал

ТЗУГ

6

2

4

-

-

-

80 .0%

БТГ

6

3

3

-

-

-

85.0 %

АЗБХЗГ

7

3

4

-

-

-

82.9 %

ТЗДТБХЗГ

8

4

4

-

-

-

85.0 %

АТБХЗГ

8

4

4

-

-

-

85.0 %

ХШҮДАГ

2

1

1

-

-

-

85.0 %

АТБХЗХ

6

4

2

-

-

-

90.0 %

Хэсгийн дүн

9

4

5

-

-

-

83.3 %

2

Хүний нөөцийн ил тод байдал

ТЗУГ

5

3

1

-

-

1

92,5 %

ХШҮДАГ

1

1

-

-

-

-

100 %

Хэсгийн дүн

5

3

1

-

-

1

92,5 %

Нийт үнэлгээний дундаж хувь

14

7

6

-

-

1

86.2 %

 

 

Гурав. Дүгнэлт

Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллийн ил тод байдлыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд дараах үр дүнг үзүүлсэн байна. Үүнд:

  1. “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх, төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод, хүнд сурталгүй, авлигаас ангид байлгах,  иргэдэд үйлчлэх үйлчилгээг ил тод хөнгөн шуурхай болгох, хангах” 14 шалгуур үзүүлэлтийн хувьд Яамны газар , хэлтсүүд                    2019 оны 2 дугаар улиралд мэдээллээ Яамны цахим хуудаст маш сайн байршуулж ажилласан байна.
  2. Харин Яамны мэдээллийн самбарыг шинэчлэн, байрлуулах ажил огт хийгдээгүйгээс шалтгаалж дээрх 14 шалгуур үзүүлэлтүүдээс 1, 2, 3, 4, 7 дугаартай шалгуур үзүүлэлтүүдийн хувьд  Яамны газар, хэлтсүүд мэдээллийн самбарт цаасан хэлбэрээр мэдээлэл байрлуулаагүй тул Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн                        №259 дугаартай тушаалын 3 дугаар зүйлийн 3.6.2-ыг үндэслэн үнэлгээг 1 шат бууруулан 70 хувиар дүгнэсэн.
  3. Яамны мэдээллийн ил тод байдлыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилт 2019 оны 1 дүгээр улиралд 94,6 хувиар дүгнэгдэж байсан бол мэдээллийн самбар байхгүйгээс шалтгаалж 2 дугаар улиралд үнэлгээ буурч 86,2 хувиар дүгнэгдлээ.

 

Дөрөв. Санал, зөвлөмж

  1. Яамны мэдээллийн самбарыг шинэчлэн, байрлуулах ажилд холбогдох албан тушаалтанууд анхаарал хандуулж, богино хугацаанд хийлгэх талаар арга хэмжээ авч ажиллах.
  2. Цаашид Яамны газар, хэлтсүүд цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулах мэдээллийг тогтмолжуулж, хэрэгжилтийн тайлангаа хуулийн хугацаанд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт ирүүлж байх.
Яамны үйл ажиллагааны ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтэд 2019 оны 2 дугаар улирлын байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын товч тайлан  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх