Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ГАН ЗАМЧИД 70 ЖИЛИЙН ОЙ, МЭРГЭЖЛИЙН БАЯРАА ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2019/08/05
ГАН ЗАМЧИД 70 ЖИЛИЙН ОЙ, МЭРГЭЖЛИЙН БАЯРАА ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг байгуулагдсаны түүхт 70 жилийн ой, төмөр замчдын мэргэжлийн баяр наадмаа наймдугаар сарын 3-ны өдөр Хүй 7 худагт өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Наадмын нээлтэд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Дэд сайд Л.Халтар, УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны дарга, Оросын төмөр замууд НХН-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч А.С.Мишарин тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцов. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан газарт гагнагдаж, тэнгэрт тэтгэгдсэн нийт ган замчиддаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг байгуулагдсаны түүхт 70 жилийн ой, төмөр замчдын мэргэжлийн баярын мэндийг дэвшүүлээд 70 жилийн хөгжлийн түүхэн чухал үед зүтгүүр нь болж яваа бахархах замналтай, байгуулсан гавьяатай хүчирхэг хамт олноор бахархаж байгаагаа илэрхийлэв.

Ган замчдын баяр наадамд Улс, аймгийн цолтой хүчит 128 бөх барилдсанаас Монгол Улсын залуу аварга Э.Оюунболд түрүүлж, Улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэлээ. Мөн Их нас, соёолон насны хурдан хүлгүүд шандсаа сорив. Түүнчлэн Улсын баяр наадмаар Шагайн харвааны төрөлд аваргалсан УБТЗ ХНН-ийн Л.Болд ахлагчтай багийнханд Зам, тээврийн хөгжлийн сайд болон УБТЗ ХНН-ийн удирдлагуудын зүгээс баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн бөгөөд энэ нь Улаанбаатар төмөр замаар овоглосон багийн зургаа дахь түрүү юм. Мөн ойн баярыг угтан зохион байгуулагдсан спортын тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн баг тамирчдыг шагнаж урамшууллаа.

ГАН ЗАМЧИД 70 ЖИЛИЙН ОЙ, МЭРГЭЖЛИЙН БАЯРАА ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх