төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АЭРО МОНГОЛИА КОМПАНИ ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, АГААРЫН ШИНЭХЭН ХӨЛГӨӨ УГТАН АВЛАА

2019/07/19
АЭРО МОНГОЛИА КОМПАНИ ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, АГААРЫН ШИНЭХЭН ХӨЛГӨӨ УГТАН АВЛАА

Өнөөдөр Чингис хаан Олон улсын нисэх буудалд дотоодын агаарын тээвэрлэгч “Аэро Монголиа” ХХК парк шинэчлэлийнхээ хүрээнд хоёр дахь Embraer ERJ-145LR маягийн агаарын хөлгөө угтан авлаа. Үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ИНЕГ-ын Дэд дарга С.Манлай, Аэро Монголиа компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхжаргал болон албаны бусад хүмүүс оролцов.

Төрөөс иргэний нисэхийн талаар 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт олон жилийн насжилттай хуучин агаарын хөлгийг халж, сэнст тийрэлттэй агаарын хөлгийг зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглах талаар тусгагдсаны дагуу “Аэро монголиа” ХХК өнгөрсөн оны тавдугаар сард анхны ERJ-145 агаарын хөлгийг худалдан авч байсан бол хоёрдахь Embraer ERJ-145LR агаарын хөлгөө ийнхүү угтан авлаа.

Дээрх үйл ажиллагааны үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Аэро Монголиа компанийг агаарын шинэхэн хөлгөө хүлээн авч буйд баяр хүргээд өргөн уудам газар нутагтай ч далайд гарцгүй Монгол орны хувьд агаарын тээврийн салбар чухал үүрэгтэй бөгөөд алслагдсан сум сууринд хүрч үйлчлэх шаардлага хэрэгцээ нэн их бийг онцоллоо. Түүнчлэн дотоодын агаарын тээвэрлэгчид парк шинэчлэл хийж, агаарын тээврийн чиглэлээ өргөтгөж байгаа нь хөдөө орон нутгийн иргэдийн тав тухтай, хурдан хугацаанд зорчих боломжийг нэмээд зогсохгүй тасалбарын үнэ буурах зэрэг Монгол Улсын Засгийн газраас иргэний нисэхийн салбарт баримталж буй бодлогод нийцсэн таатай үйл явдал болж буйг онцлон тэмдэглэв.

Embraer ERJ-145LR нь Бразил улсад үйлдвэрлэгдсэн, 50 хүний суудалтай хос тийрэлтэт хөдөлгүүртэй, Long Range буюу холын зайн хувилбар бөгөөд бүс нутгийн зах зээлд зориулж боловсруулсан, хурд, тохь тух зэргээрээ дэлхийд танигдсан агаарын хөлөг юм. Мөн 850 км/цаг хурдтайгаар тасралтгүй 2900 километр зайд нисэх алслалттай бөгөөд агаарын хөлгийн үндсэн өгөгдлүүд болох урт нь 29,87 метр, өндөр 6,76 метр, далавчны дэвээний урт 20,04 метр, хамгийн хүнд хөөрөлтийн жин 22000 килограмм, хоосон жин 12007 килограмм, бүрэн ачаалах жин 5786 килограмм, түлшний багтаамж 6396 литр, хөдөлгүүр Rolls-Royce AE3007-A1 Service ceiling, хөөрөлтийн өндөр 11278 метр юм.

“Аэро Монголиа” компани нь орон нутагт Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Алтай, Өмнөговь чиглэлүүдэд, Олон улсад БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү хотууд руу тогтмол нислэг үйлдэж байна. Шинээр худалдан авч буй ERJ-145LR онгоцоороо Олон улсад БНХАУ-ын Тяньжин, ОХУ-ын Новосибирск, Казакстан улсын Усть-Камникорск, Астана зэрэг хотууд руу нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

АЭРО МОНГОЛИА КОМПАНИ ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, АГААРЫН ШИНЭХЭН ХӨЛГӨӨ УГТАН АВЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх