Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АЗИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭНИЙ АН-4 ЧИГЛЭЛД ТУРШИЛТЫН ТЭЭВЭРЛЭЛТ ЭХЛҮҮЛЭХЭЭР ЯРИЛЦЛАА

2019/07/11
АЗИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭНИЙ АН-4 ЧИГЛЭЛД ТУРШИЛТЫН ТЭЭВЭРЛЭЛТ ЭХЛҮҮЛЭХЭЭР ЯРИЛЦЛАА

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотноо “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хуралдааны болов. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар БНХАУ-ын Тээврийн дэд сайд Лью Шяоминтай хоёр талын албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Дэд сайд Л.Халтар БНХАУ-ын Тээврийн яам хуралдааныг амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийлэв.

Тэрбээр автотээврээр ачаа, зорчигч тээвэрлэлтийн хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хангах, мөн Монгол, Хятад хоёр улсын гадаад худалдааны хэмжээг 2020 гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд автотээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой талаар дурдлаа. Цаашид хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр идэвх гарган ажиллах, нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоог 1300-аас доошгүй болгон нэмэгдүүлэн, Шивээхүрэн-Сэхэ боомтын гарцын тоог нэмэгдүүлэх асуудалд анхаарал хандуулж, хамтран ажиллахыг хүсэв.

БНХАУ-ын Тээврийн дэд сайд Лью Шяомин хоёр улсын автотээврийн салбарыг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлллээ. Мөн хоёр улсын хооронд хийгдэж буй бараа эргэлт, худалдааг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд аж ахуйн нэгжүүд автотээврээр харилцан зорчихыг хөнгөвчлөх зорилгоор 2011 оны “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах саналыг ярилцаж, цаашид хоёр талын хамтарсан ажлын хэсгийн хурлыг зохион байгуулах санал дэвшүүлэв. Цаашлаад Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ боомтуудын нэвтрүүлэх асуудлыг судлан үзэхээ илэрхийллээ.

Мөн уулзалтаар талууд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд азийн авто замын сүлжээний АН-4 (Новосибирск – Барнаул – Горно – Алтайск – Ташанта – Ховд -Ярантай/Такашикэн – Өрөмч – Каши - Хонкираф) чиглэлд туршилтын ачаа тээврийг 2019 онд багтаан хийх талаар санал солилцож, боломжтой нөхцөл бүрдсэн тохиолдолд туршилтын тээврийг явуулж эхлэхээр тохиролцов.

АЗИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭНИЙ АН-4 ЧИГЛЭЛД ТУРШИЛТЫН ТЭЭВЭРЛЭЛТ ЭХЛҮҮЛЭХЭЭР ЯРИЛЦЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх