Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Үндсэн чиглэл 2019-1-р улирал

2019/05/16

 

 

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ

ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,

ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТАЙЛАН

 

/ЗТХЯ-ны хариуцан хэрэгжүүлэх арга хэмжээ эхний улирлын байдлаар/

 

 2019.04.10                                                                                                              Улаанбаатар хот

 

Нэг. Хяналт-шинжилгээний зорилго, үндэслэл, арга зүй

 

Хяналт-шинжилгээ хийх зорилго нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хангахад чиглэгдсэн арга хэмжээний гүйцэтгэлийн явцын талаар дүгнэлт гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд бодит мэдээлэл өгсний үндсэн дээр төлөвлөсөн арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлэх зохион байгуулалт, зохицуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршино.

 

Эрх зүйн үндэслэл нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2018 оны 37 дугаар тогтоол, “Төлөвлөгөө батлах тухай” Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 296 дугаар тушаал болно. Эдгээр тогтоол, тушаалын заалтын дагуу хэрэгжүүлсэн ажлын явцад хийсэн хяналт-шинжилгээний тайлан, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний биелэлтийн хамт Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх ба энэ нь Засгийн газраас тус яамны үйл ажиллагааг үнэлж дүгнэх нэг шалгуур үзүүлэлт болохын зэрэгцээ яамны ерөнхий менежер, нэгжийн менежерүүдийн үйл ажиллагаа, үр дүнгийн гэрээний биелэлтийн түвшинг үнэлж, дүгнэх нэг үзүүлэлт болох ач холбогдолтой.

 

Арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн түвшингийн хувийг тогтоохдоо Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, хийх нийтлэг журам”-ыг баримталсан болно.

 

Хоёр. Төлөвлөсөн арга хэмжээний хэрэгжилтийн явц

 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд зам, тээврийн салбарт хэрэгжүүлэхээр туссан зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 296 дугаар тушаалаар батлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгууллаа. Зам, тээврийн салбарт 6 зорилтыг хэрэгжүүлэх нийт 29 арга хэмжээний хэрэгжилтийг үнэллээ. Үүнд:

 

  • Авто замын салбарт 2 зорилтыг хэрэгжүүлэх 20 арга хэмжээ
  • Төмөр зам, далайн тээврийн салбарт 2 зорилтыг хэрэгжүүлэх 5 арга хэмжээ
  • Агаарын тээврийн салбарт 1 зорилтыг хэрэгжүүлэх 2 арга хэмжээ
  • Автотээврийн салбарт 1 зорилтыг хэрэгжүүлэх 2 арга хэмжээЗасгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, хийх нийтлэг журам”-ын дагуу Зам, тээврийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 29 арга хэмжээний хэрэгжилтийг 2019 оны эхний улирлын байдлаар авч үзвэл дунджаар 48.9 хувийн биелэлттэй үнэлэгдлээ.    
  • Хүснэгт 1
  • Хэрэгжилтийг давхардсан тоогоор газар, хэлтэс тус бүрээр авч үзвэл:
  •  
  •  
  •  

ГАЗАР, ХЭЛТЭС

Нийт заалт

100

70

40

0

Үнэлэх боломжгүй

Хувь

1

АЗБХЗГ

20

1

10

9

-

-

58

2

АТБХЗГ

2

-

-

1

1

-

20

3

ТЗДТБХЗГ

5

1

-

2

2

-

36

4

АТБХЗХ

2

-

-

1

1

-

20

5

ИНЕГ

2

-

-

1

1

-

20

6

“МТЗ” ТӨХК

1

-

-

-

1

-

0

7

“УБТЗ” ХНН

2

-

-

2

-

-

40

8

“Нортерн рейлвейс” ХХК

1

-

-

-

1

-

0

9

Төслийн нэгж

1

1

-

-

-

-

100

10

НЗДТГ

6

-

2

3

1

-

43.3

Нийт

29

2

10

13

4

 

48.9

 

             

Нийт арга хэмжээний хэрэгжилтийг газар, хэлтсээр тус бүрээр  ангилж үзүүлбэл:

 

Зураг 1

 

 

 

             

 

Нийт арга хэмжээг хэрэгжилтийн хувиар үзүүлбэл:

 

                                                                                                                                    Зураг 2

  

 

Гурав. Дүгнэлт

             

  1. Хэрэгжилтийн хувьд авч үзвэл 2019 оны эхний улирлын байдлаар үр дүнтэй буюу 100 хувийн хэрэгжилттэй 2, тодорхой үр дүнд хүрсэн буюу 70 хувийн хэрэгжилттэй 10, эрчимжүүлэх шаардлагатай буюу 40 хувийн хэрэгжилттэй 13, хэрэгжээгүй 4 арга хэмжээ байна.

 

  1. Дараах 40 хувийн биелэлттэй 13 арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай, 4 арга хэмжээг хэрэгжээгүй гэж үнэллээ. Үүнд:

 

Хүснэгт 3

Төлөвлөсөн арга хэмжээ

Хэрэгжилт

 

7.1.1

 

Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн 85 км хатуу хучилттай авто зам Барилгын ажлын гүйцэтгэл хувиар 85

Ховд-Өлгий чиглэлийн 60 км авто замын баригын ажлын хэрэгжилт 58%-тай, 2019 оны барилгын ажил 4 сарын 1-нд эхлэнэ. Гэрээгээр 2019 оны 09 сарын 30-нд ашиглалтад оруулна. Барилгын ажлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд гадаад ажиллах хүчний зөвшөөрлийг Засгийн газрын 2019 оны 78 дугаар тогтоолоор, зам барилгын ажилд ашиглах   тоног, төхөөрөмж, бараа материал импортоор оруулж ирэх зөвшөөрлийг Гаалийн ерөнхий газар болон Сангийн яамаар тус тус шийдвэрлүүлсэн.

Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км авто замын барилгын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад 2016 онд гарсан шүүхийн шийдвэрийн улмаас АХБ-ны хөрөнгө оруулалтыг ашиглах боломжгүй болсон. Одоогоор хөрөнгө оруулалтын эх үүсвэр шийдвэрлэгдээгүй байна.

40

7.1.2.

 

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замаас Мөст сум хүртэлх 20.3 км хатуу хучилттай авто зам

Барилгын ажлын гүйцэтгэл хувиар 100

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замаас Мөст сум чиглэлийн 20.3 км авто замын барилгын ажлыг гэрээг гүйцэтгэгч байгуулагатай 2018 оны 11 сарын 12-нд байгуулсан. 2019 оны зам барилгын ажлын 4 сарын 1-нд эхлэнэ. Барилгын ажлын бэлтгэл ажлын ханган ажиллаж байна. Энэ хүрээнд ажлын талбайд тоног, төхөөрөмж нүүлгэн шилжүүлэх, кемп байгуулах, чулуу бутлуур, завод суурилуулах ажлыг гүйцэтгэж байна.    

40

7.1.4.

Баянхонгор-Арвайхээр чиглэлийн авто замын огцом эргэлтийг өөрчлөх 4.4 км хатуу хучилттай Барилгын ажлын гүйцэтгэл хувиар 100авто зам

Тус замын гүйцэтгэгчээр “Их богдын зам” ХХК ажиллаж байгаа бөгөөд зам барилгын ажлын гүйцэтгэл 5%-тай. 2019 оны гэрээт ажил 5 сард эхлэхээр төлөвлөж байна. Барилгын ажлын нарийвчилсан график төлөвлөгөө батлагдсан.

40

7.1.7.

Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто зам Барилгын ажлын гүйцэтгэл хувиар 100

Зам барилгын ажлыг эхлүүлэх 06/18/2017 дугаартай зөвшөөрлийг 2017 оны 12 дүгээр сарын 26-ны өдөр олгосон. Үндэсний хөгжлийн газраас өгсөн тайлбараар концессын гэрээний дагуу Зөвлөхийн зардлыг холбогдох дансанд байршуулаагүй тул Зөвлөх барилгын ажлын талбай гараагүй байна. Концесс эзэмшигчээс далан, ухмал, хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэж байгаа бөгөөд ойролцоогоор нийт ажлын 20%-ийг хийж гүйцэтгэсэн талаар Үндэсний хөгжлийн газарт мэдээ өгсөн боловч эдгээр ажил нь Зөвлөхөөр баталгаажаагүй байна.

40

7.1.8.

Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам

Барилгын ажлын гүйцэтгэл хувиар 100

МУ-ын Засгийн газрыг шүүхэд өгснөөр төслийн ажлыг шүүхээс түр зогсоогоод байсныг шийдвэрлэн “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-тай байгуулсан гэрээг сэргээж, ашиглалтад оруулах хугацааг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Зам барилгын ажлын гүйцэтгэгчээр “Монроуд” ХХК, хяналтын зөвлөхөөр “Аварга зам” ХХК ажиллаж байна.

Тус газраас зам барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 06/03/2018 дугаартай зөвшөөрлийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр олгосон.

Хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн дагуу барилгын ажлын явцын талаар тайлан, мэдээллийг ирүүлж байх үүрэг өгсний дагуу Зөвлөхөөс тус газарт 7 хоног тутамд зам барилгын ажлын талаарх мэдээг ирүүлж байна

Зам барилгын ажлын талбайд замын чиг сэргээх, хөрс хуулах, ухмал, далангийн ажил хийгдэж байна. Нийт зам барилгын ажлын явц 12%. Ажлын явц удааралтай байгаа тул ЗГ-ын 2019.03.06-ны өдрийн хуралдааны 10-р тэмдэглэлээр төслийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өгөгдсөний дагуу тус яамны АЗБХЗГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

40

7.2.2.

Улсын чанартай авто замд байрлах 207 у/м төмөр бетон гүүрийн их засвар, шинэчлэлт Засварын ажлын гүйцэтгэл хувиар 100

Улсын чанартай авто замын дагууд байрлах Гашууны голын 72 у/м төмөр бетон гүүрийн их засвар /Увс, Улаангом/, Онон голын 238.9 у/м төмөр бетон гүүрийн их засварын ажлын Үнэлгээний хороо байгуулагдаж, тендерийг зарласан.

40

7.2.3.

“Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх, засвар арчлалтын төслийг хэрэгжүүлэх Ажлын гүйцэтгэл хувиар 10

АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хэрэгжих Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд зураг төслийг эцэслэн боловсруулж, АХБ-аас зөвшөөрөл авсан. Зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын өрсөлдөөнт тендерийн баримт бичгийг АХБ-ны худалдан авах ажиллагааны журмын дагуу боловсруулж зөвшөөрөл авсан ба тендерийг 2019 оны 03 сарын 20-ны өдөр зарласан. Мөн зам барилгын ажилд техник, технологийн хяналт тавих зөвлөхийн сонгон шалгаруулалтын ажил хэрэгжиж байна.

Богино жагсаалтад сонгогдсон зөвлөхүүдэд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр урилга хүргүүлсэн.

Төслийн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх нийт 60 сая.ам долларын зээлийн хэлэлцээрийг АХБ, Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам хамтран 2019 оны 03 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд Зээлийн гэрээг 2019 оны 05 сард байгуулахаар төлөвлөөд байна.

40

7.3.2.

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих Барилгын ажлын явц, хувиар100

Төслийн гүйцэтгэгч “Хятадын төмөр замын 20-р товчоо групп” корпораци төслийн зураг төсөв боловсруулах болон барилгын ажлыг гүйцэтгэнэ. Төслийн нийт өртөг 42.38 сая ам.доллар. Хэрэгжүүлэх хугацаа 2016.11.30- 2019.09.30. Нийт барилгын ажил 43 хувьтай.

Тайлант хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

-Үндсэн гүүр, дунд гол дээрх гүүрийн зураг төслийг дахин магадлалаар батлуулахаар холбогдох байгууллагуудтай зөвшилцөж байна.

-“А” рампын гүүр, авто замын зураг төслийн ажлыг НХТЕТГ-аар 2019.03.20-ны өдөр батлуулж, магадлалаар хянуулахаар ажиллаж байна.

-Ногоон байгууламж, тохижилт, хөдөлгөөн зохион байгуулалтын зураг төслийг холбогдох байгууллагуудтай зөвшилцөж байна.

-Гүйцэтгэгчийн гадаадын ажиллах хүчний зөвшөөрөл батлагдсантай /350/ холбогдуулан 2019.03.20-ний байдлаар 347 ажиллах хүч, мэргэжилтний тодорхойлолт захиалагчаас олгосноос 220 ажиллах хүч ирээд байна.

-Гүйцэтгэгчийн 2019 онд дотоодоос худалдан авах бараа, ажил, үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлүүлэх Сангийн сайдын тушаалд хамруулсан.

- Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг 2019.03.25-ны өдрөөс хааж, 2019.04.01-ний өдрөөс барилгын ажлыг эхлүүлэхээр гүйцэтгэгч барилгын ажлын талбай, машин механизм, хүн хүчний бэлтгэл ажлыг хангаад байна.

40

7.3.4.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлт хийх; Барилгын ажлын явц, хувиар 50

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2 урсгалтай, 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж, шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу тухайн төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг өвлийн улиралд бүрэн хангаж, барилгын ажлыг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр төлөвлөн шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Барилгын ажилд шаардлагатай гадаадаас авах 300 ажиллах хүчний асуудлыг ЗГ-ын 2019.02.20-ны өдрийн 78 дугаар тогтоолоор шийдвэрлүүлсэн. Уг төслийн гүйцэтгэгчээр Синохайдро Корпорейшн Лимитед компани 2016 онд шалгарч гэрээ байгуулсан бөгөөд тус компанитай хэлэлцээ хийж, арилжааны гэрээг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шинэчлэн байгуулж Сангийн яаманд хүргүүлээд байна. Энэхүү авто замын бэлтгэл ажлын хүрээнд авто замын трасст орсон цахилгааны шугам, холбооны кабель, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг зөөх, шилжүүлэх, хүчитгэх, ажлыг богино хугацаанд зохион байгуулахаар Эрчим хүчний яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газартай хамтран ажиллаж байна.

40

7.3.5.

Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц Хэрэгжилтийн явц хувиар 30

Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаар тушаалаар байгуулав. Ажлын хэсгийн хурлыг 2019.03.22-ны өдөр хуралдуулж ажлын хэсгийн төлөвлөгөөг хэлэлцэн батлав. Ажлын хэсгийн хуралд хөтөлбөрийн эхний хувилбарыг танилцуулж хэлэлцүүлэв. Мөн хөтөлбөрийн төслийг яамны вэб хуудсанд байрлуулж олон нийтийн санал авах ажлыг эхлүүллээ.

40

7.5.2.

Улаанбаатар төмөр замын шинэчлэлийн төслийг эхлүүлэх

Хэрэгжилтийн явц хувиар 20

“УБТЗ”-ын шинэчлэл хөгжлийн хөтөлбөр-2030-н хүрээнд 2019-2020 онуудад хэрэгжүүлэх нэн тэргүүний арга хэмжээнүүдийг УБТЗ-ын Ерөнхий хорооны хурлаар хэлэлцүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд:

-   2019-2020 онд нийт 5 өртөө, зөрлөгийг өргөтгөх, 4 өртөөний ХАЯ замыг уртасгах

“УБТЗ” ХНН-д хэрэгжиж буй “Хөдөлгөөнт радио холбооны систем ба холбооны системээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах автохориглолын систем ба удирдлагын төвлөрсөн системийн зураг төсөл, нийлүүлэлт, угсралт” UBJD 15/60 тоот гэрээний хугацааг 2019 оны 08 сарын 01-нийг хүртэл хугацаагаар сунгасан. Нийт ажлын эхлэл 100%, төхөөрөмж нийлүүлэлт 99.3%, төхөөрөмж угсралт 91 %- тай байна. Санхүүжилтын байдал 2016-2018 онд нийт 69`841`533 ам доллар байснаас 2018 он хүртэл 68 076 475 ам долларыг ашигласан.

2019 оны эхний улирлын байдлаар “УБТЗ” ХНН болон “ЕЛТЕЗА” НХН-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу төслийн дохиолол, диспетчерийн төвлөрүүлэлтийн систем болон технологийн шуурхай холбооны барилга угсралтын ажлын 80 хувийг гүйцэтгэж байна.

Улаанбаатар төмөр замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд “Зүүн хараа ачааны вагон депогийн хос дугуйн өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж байна:

а/ Хос дугуй угсрах цехийг шинээр байгуулан ашиглалтад оруулан ажиллуулж байна.

б/Хос дугуйн холиховч угсрах цехийн байгуулах төслийг боловсруулж, түүний дагуу техник тоног төхөөрөмжийн судалгаа хийж захиалан 2019 оны 04 сарын 20-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

в/ Хос дугуйн их засварын цехийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж, сонгон шалгаруулалтыг явуулсан. цехийн тоног төхөөрөмжийн захиалга хийхээр ажиллаж байна. Энэ ажлыг УБТЗ ХНН үүсч хөгжсний 70 жилийн ойн босгон дээр дуусгахаар ажиллаж байна.

40

7.5.4.

“УБТЗ” ХНН-ийн гол замын их засварын ажлыг гүйцэтгэх Хэрэгжилтийн явц хувиар 50

2019 онд 50км төмөр замд их засварын ажил хийгдэхээр төлөвлөсөн.

2019 оны 03 сарын 20-ны байдлаар их засвар гүйцэтгэх хэсгийн зураг төслийн ажил хийгдэж байна. Засварын ажил нь энэ оны 5-р сараас   эхэлнэ.

40

6.1.2

Өмнөговь аймгийн нисэх буудлыг өргөтгөн шинэчлэх барилгын ажлыг эхлүүлэх

Ажлын явц, хувиар 40

Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилга, байгууламжийн зураг төсвийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авахаар “Алтайн газрын хүч” ХХК-тай гэрээг шинэчлэн байгуулсан. Зураг төсөв боловсруулах ажил 80%-тай байна. Нисэх буудлыг 4D ангиллын, олон улсын нөөц нисэх буудал болгох Зам,тээврийн хөгжлийн сайдын 2 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар тушаалаар батлуулсан “ИНЕГ-ын 2011, 2013, 2015, 2016 оны үйл   ажиллагааны цэвэр ашгийн зарцуулагдаагүй үлдэгдэл хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт”-д тус нисэх буудлыг 4D ангиллын нисэх буудал болгох, өртгөтгөх зураг, төсөл боловсруулахад 300.0 сая төгрөгийг тусгасан.

40

7.3.6.

Тусгай замын автобус (BRT) системийг нэвтрүүлэх 1 дүгээр шатны барилгын ажил Хэрэгжилтийн явц хувиар 50

Төслийн удирдах хороо 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаж төслийн явц, 2018, 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, 1,2,3 дугаар үе шатанд хэрэгжүүлэх тусгай замын автобусны коридорын талаар хэлэлцэв. Трас 2, 3 буюу ТЗА 2, 3 дугаар хэсгийн зээлийн хүрээнд хийгдэх ажлын бүрэлдэхүүн хэсгийг тодорхойлох ажлын хүрээнд санамж бичгийн төсөл бэлтгэгдэж байгаатай холбогдуулан Төсөл хэрэгжүүлэгч нэгжээс коридорын сонголттой холбогдуулан талбайн судалгаа болон газар чөлөөлөлтийн асуудалтай төлөвлөлтийн ажлуудыг хийгээд байна.

0

7.5.1.

7.5.1. Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ зураг төслийг боловсруулах Хэрэгжилтийн явц хувиар 100

 

Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөл нь Монгол-Орос-Хятадын “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн Төмөр замын зүүн коридор байгуулах төсөлд багтсан. “Монголын төмөр зам” ТӨХК нь БНХАУ-ын “Башинь төмөр зам” ХХК-тай санамж бичиг байгуулж, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг “Башинь төмөр зам” ХХК-ийн санхүүжилтээр Хятадын Төмөр замын зураг төслийн гуравдугаар хүрээлэнгээр гүйцэтгүүлсэн. Тус ТЭЗҮ үр ашиг багатай гарсан тул Хөөт орчимд нүүрс боловсруулах, нүүрснээс хий, шингэн түлш гаргах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах аж үйлдвэрийн парк байгуулж төмөр замтай уялдуулан цогцоор нь хөгжүүлэх, ачааны эх үүсвэрийг нэмэгдүүлж, ТЭЗҮ-г шинэчлэхээр ажиллаж байна.

0

7.5.3.

Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх Хэрэгжилтийн явц хувиар 20

Засгийн газрын 2017 оны 10 дугаар тогтоолын хавсралтаар Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төслийн чигийг батласан. Эрдэнэт-Овоотын 547,7км төмөр замын нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулан ЗТХЯ-нд ирүүлсэн. Энэхүү чиг нь Булнайн нуруу, Тэсийн голын хөндийгөөр 100 гаруй км таарсан байдаг бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Зарим газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж дэмжигдэн УИХ-ын тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор төмөр замын трассыг шинэчлэх ажил хийгдэж байна.

0

6.1.1.

Ховд аймгийн нисэх буудлыг өргөтгөн шинэчлэх барилгын ажлыг эхлүүлэх

Ажлын явц, хувиар 40

Ховд нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилга, байгууламжийг өргөтгөх зургийн эскизийг ИНЕГ-ын даргаар 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр батлуулсан. Зорчигч үйлчилгээний барилгын зураг төсвийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авахаар “Алтайн газрын хүч” ХХК-тай гэрээг шинэчлэн байгуулсан. Зураг төсөв боловсруулах ажил 50%-тай. Нисэх буудлыг өргөтгөн шинэчилж, аэродромыг 4С болгох 45 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

0

 

  1. Цаашид авах арга хэмжээний санал, зөвлөмж

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилтэд 2019 оны эхний улирлын байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсний үндсэн дээр дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

  1. Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журмын 6.6-д “Бодлогын зорилт, арга хэмжээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд 2 удаагийн тайлангийн хугацаанд дараалан ахиц гараагүй бол УДААШИРСАН, 3 удаагийн тайлангийн хугацаанд мөн ахиц гараагүй бол ТАСАРСАН-д тооцно” гэж заасан тул 2019 оны жилийн эцэст хүрэх түвшин, үр дүн, шалгуур үзүүлэлтэд хүргэхэд анхаарч ажиллахыг Бодлого, төлөвлөлтийн газар, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, хэлтсүүдэд;
  2.  
  3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт 2019 оны эхний улирлын байдлаар 48.9%-тай байгааг анхаарч, төлөвлөсөн арга хэмжээ тус бүрийг дуусах хугацаатай нь уялдуулан хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг яамны газар, хэлтсүүд, харьяа байгууллагуудад;
  4.  
  5. Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км авто замын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэх мөн Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам барилгын ажлыг эрчимжүүлэхийг АЗБХЗГ-т;
  6.  
  7. Тусгай замын автобус (BRT) системийг нэвтрүүлэх 1 дүгээр шатны барилгын ажлыг эрчимжүүлж жилийн эцэст 50 хувьд хүргэхийг АТБХЗГ-т;

 

  1. Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын үр ашиг багатай гарсан ТЭЗҮ-ийг аж үйлдвэрийн парктай уялдуулан ачааны эх үүсвэрийг нэмэгдүүлж шинэчлэх, зураг төслийг боловсруулахыг ТЗДТБХЗГ, “МТЗ” ТӨХК-д;

 

  1. “УБТЗ” ХНН-ийн сүлжээний Эрдэнэт-Салхитын 164 км хэсэглэлийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, улсын тусгай хэрэгцээнд авсан төмөр замын трассыг шинэчлэх ажлыг эрчимжүүлж, Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхийг ТЗДТБХЗГ, концесс эзэмшигч “Нортерн рейлвейс” ХХК-д;

 

  1. Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлж, Ховд, Өмнөговь аймгийн нисэх буудлыг өргөтгөн шинэчлэх барилгын ажлыг эхлүүлэхийг АТБХЗХ, ИНЕГ-т тус тус зөвлөж байна.

 

Үндсэн чиглэл 2019-1-р улирал  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх