Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

НАЛАЙХЫН ЗАМЫГ ЭНЭ ОНД БАГТААН АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

2019/06/09
НАЛАЙХЫН ЗАМЫГ ЭНЭ ОНД БАГТААН АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Дэд сайд Л.Халтар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар Налайх дүүрэгт ажиллаж, Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20,9 километр авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явцтай танилцлаа.

Энэ оны дөрөвдүгээр сард эхэлсэн дээрх ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 20 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэх нийт хугацаа 15 сар юм. Гэсэн ч Ерөнхий сайдын зүгээс, гүйцэтгэлийн ажлаа эрчимжүүлж, энэ онд багтаан ашиглалтад оруулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, энэхүү авто зам нь зүүн болон өмнө бүсийн аймгууд, Нийслэлийн алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүргүүд, Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын бүстэй холбогддог, хөдөлгөөний эрчим ихтэй гол гарц. Тиймээс авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлаа шахуу хуваариар хийж, 11 дүгээр сард багтаан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн нээхээр холбогдох албаны хүмүүст үүрэг, чиглэл болгон ажиллаж байгааг дуулгав.

Улаанбаатар-Налайхын авто зам нь Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэл болон Улаанбаатар хотын авто замын сүлжээнд хамаардаг. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй өргөтгөлийн хүрээнд зорчих хэсгийн өргөн 16 метр, 10 сантиметр зузаан асфальтбетон хучилттай, далангийн өргөн 26 метр, 4 ширхэг нүхэн гарц, 1 ширхэг 20.75 у/м гүүр, 33 цэгт ус зайлуулах хоолой, 7 байршилд нийтийн тээврийн зогсоол, гэрэлтүүлэг, явган хүний болон унадаг дугуйн замтай болж шинэчлэгдэх юм.

Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, найрсаг хамтын ажиллагааны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд дээрх авто замын өргөтгөл, шинэчлэлт нь ойг угтсан жишиг бүтээн байгуулалт болохыг албаны хүмүүс онцоллоо.  

 

НАЛАЙХЫН ЗАМЫГ ЭНЭ ОНД БАГТААН АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх