Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан

2019/06/05
Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ ГАДААДЫН ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙН ХӨРӨНГӨӨР

ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТӨСЛҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТЭД 2018 ОНЫ

ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ,

ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН АЖЛЫН НЭГДСЭН ТАЙЛАН

 

2019.02.22                                                                                                         Улаанбаатар хот

 

Нэг. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго, арга зүй

Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Зам, тээврийн салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилтэд 2018 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ хийж үнэлэлт, дүгнэлт өгч,  цаашид анхаарч ажиллах асуудлын талаар зөвлөмж боловсруулан, хэрэгжилтийн үр дүн, хариуцлагыг сайжруулахад энэхүү хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын зорилго оршино.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ Монгол Улсын Засгийн газрын 2017 оны    3 дугаар сарын 15-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 259 дүгээр тушаалаар баталсан “Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ыг баримталсан.

Хоёр. Хамарсан хүрээ

 Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Зам, тээврийн салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилтэд 2018 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ дараахь хүрээнд авч үзлээ. Үүнд:

  • Авто замын салбарт
    1. “Азийн хөгжлийн банкны зээл (МОН-3129 дугаартай)-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл-2”-ийн хүрээнд 4 багц ажлыг хамруулсан.
      1. Багц1-1: “Хашаатын даваа-Шурагийн гүүр чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам”
      2. Багц1-2: “Шурагийн гүүр-Ховд чиглэлийн 56,6 км хатуу хучилттай авто зам”
      3. Багц1-3: “Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам”
      4. Багц1-4: “Цагааннуур-Улаан байшинт чиглэлийн 25,8 хатуу хучилттай авто зам”
    2. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд 3 багц ажлыг хамруулав.
      1. “Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32,226 км хурдны авто зам”
      2. “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто зам”
      3. “Баянхонгор-Байдрагын гүүр чиглэлийн 129,4 км хатуу хучилттай авто зам”
  • Авто тээврийн салбарт
    1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ТА-9137 MON төсөл
    2. Монгол Улсад тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах TA 9131 MON төсөл
  • Төмөр замын салбарт
    1. Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх МОН2719/0240 төсөл
  • Иргэний нисэхийн салбарт
    1. Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл

 

Гурав. Үнэлгээ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, хийх нийтлэг журам”-ын дагуу төслүүдийн хэрэгжилтэд 2018 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд 8 төслийн хэрэгжилтийн дүн дунджаар 92.5 %-тай байна.

 Төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн товчоо

Үзүүлэлт

Төслийн тоо

Хэрэгжилтийн түвшин

Биелэлтийн дүн (хувиар)

100%

70%

30%

0%

1

Авто замын салбар

4

2

2

-

-

85

2

Төмөр замын салбар

1

1

-

-

-

100

3

Авто тээврийн салбар

2

2

-

-

-

100

4

Иргэний нисэхийн салбар

1

1

-

-

-

100

Бүгд

8

6

2

-

-

92,5

 

Дөрөв.  Цаашид анхаарах асуудал

Авто замын салбарт:

  1. “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн              багц1-4 буюу Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцогч компаниас 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолд шүүхийн шийдвэр нь “Барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан Чайна Хуаши Энтерпрайзиз Лимитед Компанитай байгуулсан гэрээг цуцлаж, Алтайн зам ХК-тай гэрээ байгуулахыг ЗТХЯ-нд даалгасан” байдлаар гарсан боловч зам барилгын ажил эхлээгүй байна. Ийнхүү тендерт оролцогч компанийн гомдол, шүүхийн шийдвэрээс шалтгаалж, баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын сүлжээнд 25.8 км авто зам баригдахгүй үлдэж болзошгүй байна.
  2. Монгол Улсын шүүхийн шийдвэр нь Азийн хөгжлийн банкны дотоод журамд нийцэхгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй, харин шүүхийн шийдвэр хүчингүй болсон тохиолдолд тус багц хэсгийн ажлыг санхүүжүүлэх боломжтой гэж Азийн хөгжлийн банкнаас мэдэгдсэн.
  3. Шинээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэнээр Монгол улсын Авто замын сүлжээ өргөжин, тэлж байгаа ч жил бүрийн авто замын засвар, арчлалтад шаардлагатай хөрөнгө нь төлөвлөгдсөнөөсөө дутуу байдлаар ирэх оны төсөвт тусгагдаж байгаа нь авто замын насжилт багасах, эвдрэлд хурдан орох зэрэг олон сөрөг үр дагаврыг үүсгэж байна.

Төмөр замын салбарт:

  1. “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх МОН2719/0240 төсөл”-ийн хэрэгцээний зориулалттай 400 га газрыг Дорноговь аймгийн ИТХ-аас дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж буйг зогсоож, Улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлүүлэх.

Иргэний нисэхийн салбарт:

  1. Ашиглалтад оруулах барилгуудад улсын комиссоос өгсөн санал, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд батлагдсан зураг төсөлд тусгагдаагүй, нэмэлт зардлаар хэрэгжүүлэх шаардлагатай ажлыг захиалагч, хэрэгжүүлэгч, ашиглагч, гүйцэтгэгч байгууллагуудын нэгдсэн саналыг авч яаралтай шийдвэрлэж байх;
  2. Төслийн зээлийн үлдэгдэл хөрөнгөөр баригдаж байгаа “Агаарын хөлгийн засвар үйлчилгээний барилга” болон Монголын талын гүйцэтгэх "Ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга", “Нисэх буудлын үйлчилгээний барилга"-ын үе шатны төлбөрийг сааталгүй гүйцэтгэж байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хангаж ажиллах.

Тав.   Дүгнэлт.

Зам, тээврийн салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр дээрх төслүүд хэрэгжсэнээр дараах үр дүнг үзүүлсэн байна. Үүнд:

Авто замын салбарт:

  1. “Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барих төсөл хэрэгжсэнээр авто замын салбарт өндөр хурдны авто замыг хэрхэн барьж байгуулах талаар суралцах, туршлага судлах боломжийг олгосон.
  2. “Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгө, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл ажлуудын хүрээнд шинээр авто зам баригдсанаар тухайн орон нутгийн хүн амын нийгмийн нөхцөл байдал эрс сайжирч, түүгээр зорчих иргэдийн тав тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлсэн.
  3. Ердийн хөрсөн замаар тээврийн хэрэгсэл зорчдог байсан нутаг дэвсгэрт шинээр авто зам баригдсанаар олон салаа замууд арилж, тодорхой хугацааны дараа ургамлын бүрхэвч бий болж, бэлчээрийн талбайг нэмэгдүүлэн, тоосжилт буурах...зэрэг байгаль орчинд эерэг нөлөөг үзүүлж эхлээд байна.
  4. Авто замын салбарын мэргэжлийн компаниуд дээрх төсөл ажлуудад ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр ажилласнаар инженер техникийн, мэргэжлийн ажилчдын мэргэжлийн ур чадвар, туршлага нэмэгдэж, үндэсний аж ахуйн нэгжүүдийн чадавх сайжирч байна.
  5. “Гадаадаас авч ажиллуулах ажиллах хүчний зөвшөөрөл” ХНХЯамнаас шалтгаалан хэт удааширч шийдвэрлэгдэж байсан нь “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн багц1-3 хэсгийн зам барилгын ажлын график төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлсөн байна.

Авто тээврийн салбарт:

  1. Төсөл хэрэгжсэнээр Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, зорчигчдод цэвэр, тохилог, орчин үеийн технологийн шийдэл бүхий нийтийн тээврийн хэрэгслээр зорчих нөхцөл бүрдсэн.
  2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ТА-9137 MON төсөл хэрэгжиж дууссанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын “Цагаан ном”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний стратеги, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, зам тээврийн ослын мэдээллийг цахим орчинд бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх тоног төхөөрөмж болон програм хангамж бий болсон. Мөн замын хөдөлгөөний менежментийн чадавхи, хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр холбогдох байгууллагын түвшинд сургалт зохион байгуулж энэ талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлсэн байна.Иргэний нисэхийн салбарт:
  3.  
  1. Ерөнхий гүйцэтгэгч Мицүбиши Чиёода түншлэлтэй ИНЕГ-ын хооронд        2013 оны 5 дугаар сарын 10-нд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ болон 2017 оны 03 дугаар сарын 17-нд байгуулсан нэмэлт гэрээгээр нийт              73 барилга байгууламжийг барьж дуусган улсын комиссоор ашиглалтанд оруулсан байна.
  2. Зээлийн үлдэгдэл хөрөнгөөр барих “Агаарын хөлгийн засвар үйлчилгээний барилга” болон Монголын талын гүйцэтгэх "Ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга", “Нисэх буудлын үйлчилгээний барилга"-ын ажил хэрэгжиж байна.  
  3.  

 Зургаа. Санал, зөвлөмж.

  1. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний хувьд “Гадаадаас авч ажиллуулах ажиллах хүчний зөвшөөрөл”-ийг цаг алдалгүй гаргаж, ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжих нөхцлийг бүрдүүлж байх шаардлагатай байна.  
  2. Цаашид Зам, тээврийн салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцох хувийг нэмэгдүүлэх.
  3. Азийн авто замын сүлжээний АН-3 босоо тэнхлэгийн авто замын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг дахь дөрвөн замын уулзварын төгсгөлөөс хүнд даацын авто зам хүртэлх 0.657 км авто зам болон уг      0.657 км авто замаас Замын-Үүд сум хүртэлх 3.69 км авто замын ажлыг      (2 замын нийт төсөв 4,158,232,572 төгрөг) логистикийн төвийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээнд өөрчлөлт оруулах замаар “Хятадын төмөр замын 21 дүгээр товчоо групп” компаниар гүйцэтгүүлэх.
  4. Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн зээлийн үлдэгдэл хөрөнгөөр баригдаж байгаа “Агаарын хөлгийн засвар үйлчилгээний барилга”-д ашиглагдаж байгаа барилгын материалд импортын татварын хөнгөлөлт үзүүлэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг саадгүй явуулах.                          
  5. Олон улсын шинэ нисэх буудал барихтай холбогдуулан Монголын талын гүйцэтгэх "Ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга", “Нисэх буудлын үйлчилгээний барилга"-ын ажлын нэмэлт гэрээг байгуулж, 2019 оны            04 сарын 15-ны өдрийн дотор улсын ашиглалтад хүлээн авах ажлыг зохион байгуулах.
  6. Ашиглалтад оруулах барилгуудад улсын комиссоос өгсөн санал, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд батлагдсан зураг төсөлд тусгагдаагүй, нэмэлт зардлаар хэрэгжүүлэх шаардлагатай ажлыг захиалагч, хэрэгжүүлэгч, ашиглагч, гүйцэтгэгч байгууллагуудын нэгдсэн саналыг авч яаралтай шийдвэрлэж байх.
  7. Төслийн зээлийн үлдэгдэл хөрөнгөөр баригдаж байгаа “Агаарын хөлгийн засвар үйлчилгээний барилга” болон Монголын талын гүйцэтгэх "Ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга", “Нисэх буудлын үйлчилгээний барилга"-ын үе шатны төлбөрийг сааталгүй гүйцэтгэж байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хангаж ажиллах.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх