төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол

ЭМГЭНЭЛ

2019/05/18
ЭМГЭНЭЛ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Дэд дарга, Засгийн Газрын гишүүн, Дэд бүтцийн сайд асан Г.Батхүү цаг бусаар таалал төгсөж, гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.  

Г.Батхүү нь Өвөрхангай аймагт төрж өсөн, хуучнаар ЗХУ-ын Харьков хотод инженер, эдийн засагч мэргэжил эзэмшиж, Авто засварын заводын жирийн засварчнаар ажлын гараагаа эхлэн, мастер, хэлтсийн дарга, Тээврийн яамны ахлах мэргэжилтэн, Дэд бүтцийн хөгжийн яаманд газрын дарга, улмаар Дэд бүтцийн хөгжлийн сайд хүртлээ дэвшин ажилласан, салбарынхаа шилдэг боловсон хүчин, манлайлагч байв. Тэрээр дэд бүтцийн салбарыг тэргүүлэх хугацаандаа авто зам, зам тээвэр, иргэний нисэх, аялал жуулчлалын салбарт эрс шинэчлэлийн шинжтэй, Монгол Улсын хөгжилд хожмоо үнэтэй хувь нэмэр болсон бодлого шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж байсныг өдгөө дурсан санаж байна. Г.Батхүү нь үзэл санаандаа тууштай байх, төрийн ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэх, эхлүүлсэн ажлаа үлгэр жишээ гүйцэтгэх зан чанараараа ямагт үлгэр дуурайл болдог байв. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүүгийн хийж бүтээсэн үйл хэрэг, нөхөрсөг сайхан зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Сэтгэгдэл бичих:

Нэмэх