Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Хороолол доторх авто замын засвар /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцохыг урьж байна.

2019/06/05
Хороолол доторх авто замын засвар /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцохыг урьж байна.

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хороолол доторх авто замын засвар /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.

Тендер шалгаруулалтын дугаар: ЗТХЯ/201901077

Зам, тээврийн хөгжлийн яам нь Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих XIII.1.2.23 “Хороолол доторх авто замын засвар /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо/ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50.000,0 (тавин мянга) төгрөгөөр цахимаар худалдан авна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерт оролцогч хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох ба дараах туршлагын болон санхүүгийн ерөнхий шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:

  • Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь 0 сая төгрөгөөс багагүй байх,
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: 100 сая төгрөгнөөс багагүй байх,
  • Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн байх,
  • Хатуу хучилттай авто зам барих, засварлах тусгай зөвшөөрөлтэй байх.

Тендерийн хамт 10 000 000  (Арван сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 11.00 цагаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 11.30 цагт нээнэ.

Дотоодын давуу эрх тооцно. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Сонирхсон этгээд тендертэй холбоотой тодруулга, мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11,

Засгийн газрын 13–р байр, Зам, тээврийн хөгжлийн яамны

АЗБХЗГ-ын мэргэжилтэн Ц.Эрдэнэ-Очир. Утас: 92263208

Хороолол доторх авто замын засвар /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцохыг урьж байна.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх