Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

НИСЭХИЙН МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ БОЛОВ

2019/05/20
НИСЭХИЙН МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ БОЛОВ

Монголын Иргэний Нисэхийн салбар жил ирэх тутам өргөжин тэлж, тэр хэрээрээ Нисэхийн мэргэжил эзэмших сонирхолтой хүүхэд, залуусын тоо нэмэгдсээр байгаа билээ. Энэхүү хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Иргэний Нисэхийн Ерөнхий газраас “Нисэх миний ирээдүй” мэргэжил сурталчлах өдөрлөгийг зохион байгуулав. Өнгөрсөн жилээс эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй өдөрлөгт МИАТ, Хүннү эйр зэрэг нисэхийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд болон боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиудын төлөөлөл нийлсэн 30-аад байгууллага оролцож, үйл ажиллагаагаа танилцуулан, сурталчиллаа.

Иргэний агаарын тээврийн салбарт эрэлттэй байгаа нарийн мэргэжлийн ажил, ажлын байр, нээлттэй ажлын байрыг сурталчлан таниулах, хүний нөөцийг сургах, хөгжүүлэх, мэргэжил дээшлүүлэх, хүний нөөцийн сан бүрдүүлэхэд чиглэсэн дээрх үйл ажиллагаа нь их дээд сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ажил горилогчид зэрэг өргөн хүрээг хамарч байгаа юм.

Тус өдөрлөгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо. Мөн нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойг угтан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, ИНЕГ-ын нэрэмжит ойн төглийг байгуулж, мод тарив.

Сайд Б.Энх-Амгалан өдөрлөгийн нээлтэд хэлсэн үгэндээ, далайд гарцгүй Монгол улсын хувьд олон улстай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад агаарын тээврийн салбарын оруулах хувь нэмэр, шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгааг дурдаад, Монгол улсын агаарын замаар дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоо өсч, түүгээр үйлчлүүлэх зорчигчдын урсгал жилээс жилд нэмэгдсээр байгааг онцлов. Түүнчлэн нисэхийн мэргэжил эзэмшихээр төлөвлөж буй хүүхэд залууст хандан, өргөн мэдлэг, өндөр чадвартай нисэхийн мэргэжилтэн болж, улс орныхоо ирээдүйн хөгжил, тэр дундаа тэргүүлэх чиглэл болсон агаарын тээврийн салбарын хөгжлийг түүчээлэх эзэд болохыг хүсэн ерөөж, амжилт хүслээ.

 

НИСЭХИЙН МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ БОЛОВ   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх