төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ХАМТАРСАН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО

2019/05/23
ХАМТАРСАН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО

Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон замын хийц бүтээцийг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаанд үндэслэн боловсруулахаар  “Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн Хамтарсан зохицуулах хорооны хурал 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн яаманд боллоо.

Хурлыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд удирдан явуулсан бөгөөд хуралд Япон Улсын “Жайка” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, хатагтай Тамура Эрико, Дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Изүми Кейта, Япон Улсын Элчин сайдын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга, ноён Мацүхаши Томоюки нар оролцов. Мөн төслийн Зөвлөх багийнхан, Хамтарсан зохицуулах хорооны Монгол талын гишүүд болох Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн авто замын газар, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ийн төлөөллүүд, ажиглагчаар ШУТИС, МАЗХолбооны зөвлөх, доктор, профессорууд байв.

Энэхүү хурлаар Төслийн ажлын төлөвлөгөө ба ажлын төлөвлөгөөний төсөлд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Төсөл төлөвлөлтийн матриц хувилбар 1, Төслийн хяналт шинжилгээний хуудас хувилбар 1 болон Маягт 3-1, 3-2, 3-3 зэргийг баталж, дараагийн хурлыг 2019 оны 07 дугаар сард хийхээр товлов.

 

 

ХАМТАРСАН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх