Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Нэг хором зогс - 800 хүүхдийн тайван жагсаал

2019/05/15
Нэг хором зогс - 800 хүүхдийн тайван жагсаал

Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь Хүн-Зам-Тээврийн хэрэгсэл-Орчин гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд нийт бүртгэгдэж буй ослын 97 орчим хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалан гарч байна гэх судалгаа гарчээ.

Тэгвэл тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй "Нэг хором" аяны хүрээнд "Нэг хором-Замын хөдөлгөөний аюулгүй байдалд" сэдэвт 800 хүүхдийн тайван жагсаал өнөөдөр боллоо. 

Тодруулбал, Тээврийн цагдаагийн албанаас Автотээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбоо болон бусад үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд улсын хэмжээнд “Нэг хором хүлээ” уриан дор “НЭГ ХОРОМ” аяныг зохион байгуулж байгаа юм. 

Уг аяны нээлтийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулийн 1,000 гаруй хүүхдүүд, үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудын төлөөлөл, үлгэрийн баатрууд оролцож, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох эрхийнхээ төлөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль-Төв шуудангийн уулзвар-Драмын театр-1 дүгээр сургууль маршрутаар жагсаж явган зорчигч, жолооч бусад хөдөлгөөнд оролцогчдыг замын хөдөлгөөндөө дүрмээ баримталж, түрэмгийллээр бус хүлээцтэйгээр, сахилга, соёлтойгоор оролцохыг уриаллаа.

Аяны хүрээнд “Нэг хором”-ыг сурталчлан таниулах олон ажил, арга хэмжээ зохион байгуулагдах тул иргэдийг болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийг идэвхитэй оролцохыг уриалж байна.

Нэг хором зогс - 800 хүүхдийн тайван жагсаал  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх