Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2019” ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ

2019/05/06
 “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН  САРЫН АЯН-2019” ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019”-ын хүрээнд Зам, тээврийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооноос дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Үүнд:

1. Зам, тээврийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын 70 гаруй удирдах албан тушаалтанд  2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгөх семинарыг зохион байгууллаа.

  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого”;
  • Б.Энхтуул “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, статистик”;
  • Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс “Зам, тээврийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх нь”;
  • ,Эс Эф Си Эс ХХК-ийн тэргүүлэх аудитор, Профессор С.Давааням “Аюулгүй байдал-Байгууллагын соёл” ISO 45001:2018 стандарт” сэдвээр тус тус илтгэл тавьсан.

 2. Зам, тээврийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны дарга Л.Халтар 2019 оны 04 дүгээр сард яамны харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцан  ХАБЭА-н тухай хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг сайжруулах талаар мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч, хугацаатай үүрэг даалгавар өгч, хэрэгжилтэд хяналт тавин, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг гаргаж ажилласан.

1. Иргэний нисэхийн ерөнхий газрын “Чингисхаан” ОУНБ;

2. Иргэний нисэхийн ерөнхий газрын “Газрын тусгай үйлчилгээний алба”;

3. “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ;

4. “Баянчандмань АЗЗА” ТӨХК;

5. “Налайх АЗЗА” ТӨХК;

6. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв зэрэг болно.

 3. Зам, тээврийн салбарын инженер, техникийн ажилтнууд ажил мэргэжлийн туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулах тухай 2019 оны 02 дугаартай удирдамжийг батлан,  04 дүгээр сарын 11-ний өдөр  “УБТЗ” ХНН-ийн харьяа Зорчигчийн вагон депо, Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд яамны харьяа дараах байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон. Үүнд:

  • Иргэний нисэхийн ерөнхий газрын Газрын тусгай үйлчилгээний алба;
  • “Чингис хаан” ОНУБ;
  • “Монголын төмөр зам” ТӨХК;
  •  “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ;
  •  “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ;
  •  “Баянчандмань АЗЗА” ТӨХК;
  • “Налайх АЗЗА” ТӨХК-ийн Ерөнхий инженер, ХАБЭА-н инженер, ажилтнууд бүхий 17 албан хаагч оролцож туршлага солилцсон.

Инженер техникийн ажилтнууд   туршлага солилцсоноор  цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн, агаарын тээвэр, авто зам, автотээврийн салбарын байгууллага, аж ахуй нэгжийн ХАБЭА-н үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөж байна.

4. Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд, ХАБЭА-н салбар хорооны дарга Зам, тээврийн салбарын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, хороодын төлөөлөлтэй 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр уулзалт зохион байгуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг хангаж ажиллах талаар чиглэл өгч ажилалаа. 

Тус уулзалтад  Монголын тээвэр, холбоо, газрын тосны ҮЭ-үүдийн холбоо, хороод, Монголын авто замчдын ҮЭ-үүдийн холбоо, хороод,  Монголын төмөр замчдын ҮЭ-үүдийн холбоодын төлөөлөл бүхий 24 албан хаагч оролцсон.  

5. “Сарын аян 2019”-ын хүрээнд Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 10 байгууллага, агентлаг тус бүр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гарган ажилласан.

Уг төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг нэгтгэх, тайланг хэлэлцэх хурлыг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “АТҮТ” ТӨҮГ-ын хурлын танхимд зохион байгуулж,  тус яамны харьяа газар, байгууллагын Захиргаа санхүүгийн асуудал хариуцсан удирдах албан тушаалтнууд илтгэл тавьсан. Мөн ХАБЭА-н хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байгаа 10 албан хаагчийг Зам, тээврийн хөгжлийн сайдын жуух бичиг, салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшууллаа. 

Цаашид тус салбарт ХАБЭА-г сайжруулах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, бүх талын оролцоог хангаж  ажиллахаар нарийвчилсан төлөвлөгөөг гарган ажиллаж байна.

 

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ,

ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ХОРОО

 

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2019” ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх