Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ӨРТӨӨ, ЗӨРЛӨГИЙН ГЭРЧИЛГЭЭ ШИНЭЭР ХҮСЭХ/СУНГАХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

2020/03/03

ӨРТӨӨ, ЗӨРЛӨГИЙН ГЭРЧИЛГЭЭ ШИНЭЭР ХҮСЭХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Шаардлагатай баримт бичгийн нэр

 

Тайлбар

1

Хуулийн этгээдийн хүсэлт бүхий албан бичиг

Хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн сайдад хаяглан ирүүлнэ.

2

Хүсэлт гаргагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Баталгаажуулсан байна.

3

Гэрчилгээжүүлэх объектын танилцуулга

Нийтийн болон дагнасан хэрэглээний салбар замын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

4

Өмчлөлттэй холбоотой эрх зүйн баримт бичиг /үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өмч хувьчлалын шийдвэр, худалдах, худалдан авах гэрээ, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, түрээсийн гэрээний аль нэг/

Баталгаажуулсан байна.

5

Объектод хамаарах газар эзэмшлийн гэрчилгээний хуулбар, эзэмшлийг баталгаажуулах баримт / кадастрын зураг/

Баталгаажуулсан байна.

6

Техникийн иж бүрэн үзлэгийн акт /хүлээн авсан/

Актанд тусгагдсан дүгнэлтийн дагуу хийсэн ажлын тайланг хавсаргана.

7

Объектийн техникийн шаардлага

 

Техникийн болон ашиглалтын үндсэн үзүүлэлтийг хүснэгтлэн үзүүлнэ.

8

 

Обьектийн дагуу аясын болон дэвсгэр зураг

Үйлдвэрлэгдсэн огноо, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварын түүх.

9

Зам арчлалтын гэрээ

Баталгаажуулсан байна.

 

            Тодруулга

  • Холбогдох тодруулга, мэдээллийг 51-263186 дугаарын утсаар Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн /Т.Уянга/-ээс лавлана уу.

Өртөө, зөрлөгт тавигдах шаардлага

Д/д

Үзүүлэлт

Утга

1.

Байрлал

 

2.

Төрөл, зориулалт

Ачааны, зорчигчийн, техникийн, завсрын аль нь болох

3.

Өртөө, зөрлөгийн ангилал

Ангилалгүй, I, II, II, IV,V зэрэглэлийн аль нь болох

4.

Өртөө, зөрлөгт харьяалагдах нийт замын тоо,ш

 

5.

Хүлээн авах, явуулах, дамжуулан өнгөрүүлэх замын тоо, ш

 

6.

Хүлээн авах, явуулах замын удирдах хэвгий, о/оо

 

7.

Жилийн нийт зорчигч, ачилт, буулгалтын тоон үзүүлэлт, /мян.зорч, мян.тонн/

 

8.

Хүлээн авах, явуулах, дамжуулан өнгөрүүлэх зорчигч, ачааны галт тэрэгний тоо

 

9.

Дамжин өнгөрөх галт тэргэнд зэхэлт, техникийн үзлэг хийдэг эсэх

 

10.

Вагон, зүтгүүрийн техникийн үзлэг, үйлчилгээний газартай эсэх /ЛПТО, ПТО/

 

11.

Зорчигчийн вагоны зэхэлт хийгддэг эсэх

/ус, дизель түлш, нүүрсний зэхэлтийн аль нь хийгддэг/

 

ӨРТӨӨ, ЗӨРЛӨГИЙН ГЭРЧИЛГЭЭ СУНГУУЛАХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

 

Шаардлагатай баримт бичгийн нэр

Тайлбар

1

Иргэн, хуулийн этгээдийн хүсэлт бүхий албан бичиг /Гэрчилгээний хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө сунгуулах хүсэлт гаргана/

 

-       Хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хаяглан ирүүлэх.

 

2

Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Баталгаажуулсан байна.

3

Өмчлөлттэй холбоотой эрх зүйн баримт бичиг /үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өмч хувьчлалын шийдвэр, худалдах, худалдан авах гэрээ, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, түрээсийн гэрээний аль нэг/

Баталгаажуулсан байна.

4

Объектод хамаарах газар эзэмшлийн гэрчилгээний хуулбар, эзэмшлийг баталгаажуулах баримт / кадастрын зураг/

Баталгаажуулсан байна.

5

Өртөө, зөрлөгийн гэрчилгээний эх хувь

 

6

Өртөө зөрлөгт тавигдах техникийн шаардлага /өөрчлөлт орсон бол энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргах/

 

7

Гэрчилгээжүүлэх объектын ашиглалт, үйл ажиллагааны тайлан /үр дүнг нотлох баримт бичиг, фото зураг/

Гэрчилгээний хүчинтэй хугацаагаар.

8

 

Замын дэвсгэр болон дагуу аясын зураг

Эрх бүхий байгууллагаар хийлгэсэн  замын схем, гүйцэтгэлийн техникийн зураг.

9

Зам арчлалтын гэрээ

Тухайн жилд мөрдөгдөх хүчин төгөлдөр гэрээ.

10

Зам шалгасан комиссын акт

Өргөдөл гаргахаас өмнөх сүүлийн улиралд хийсэн акт байж болно.

11

Харъяа татварын албаны тодорхойлолт

 

 

Тодруулга

  • Гэрчилгээ сунгуулахад гэрчилгээний хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө сунгуулах хүсэлт гаргана.
  • Холбогдох тодруулга, мэдээллийг зохион байгуулагч Б.Дөлгөөнтэй 51263211 утсаар холбогдож авна уу.

 

ӨРТӨӨ, ЗӨРЛӨГИЙН ГЭРЧИЛГЭЭ ШИНЭЭР ХҮСЭХ/СУНГАХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх