Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЭНЭ ЖИЛ ТӨМӨР ЗАМ, АВТО ЗАМЫН ТОМООХОН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖИНЭ

2019/04/11
ЭНЭ ЖИЛ ТӨМӨР ЗАМ, АВТО ЗАМЫН ТОМООХОН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖИНЭ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Таван толгой нүүрсний уурхайгаас Дорноговь аймгийн Зүүн баян өртөө чиглэлийн төмөр замыг үндэсний бүтээн байгуулалт болгон хөгжүүлэхээр болов.

Дээрх чиглэлийн 414.6 километр төмөр замын барилгын ажилд дотоодын нөөц бололцоог ашиглан, цэргийн алба хаагчдыг оролцуулахаар төлөвлөөд байна.  

Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Гүйцэтгэгчийг “Тавантолгой төмөр зам” компани тодруулж, 2021 оны эхний улиралд ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна. БНХАУ-ын талтай Хилийн цэг тогтох асуудлаар зөвшилцөлд хүрсэн тохиолдолд 2020 оны эхний улиралд багтаан ашиглалтад оруулах боломжтой юм.

Энэ чиглэлийн нэг км төмөр замын өртөг 2.8 сая ам.доллар бөгөөд суурь бүтцийн 56.6 хувь баригдсан учир үлдсэн хувьд нь дотоодын аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллага, иргэдээс гадна гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтыг татан оролцуулах боломжтой гэж үзэв.

Харин Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинээр барьж байгуулах 2 эгнээ барилгын ажлын зардлыг Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн бол газар чөлөөлөлтөд зарцуулах 6.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргахаар баталлаа. Энэ ажлын хүрээнд 64 объект, кабель шугамуудыг зөөж, зохицуулалт хийх юм.

Түүнчлэн Говь-Алтай-Байдрагийн чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлэхээр болов. Үүнээс гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг шинэчилж, дөрвөн эгнээ болгох ажлыг энэ жил эхлүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд даалгав. Эдгээр бүтээн байгуулалт хийгдсэнээр Тавантолгойн уурхайн нүүрсний экспорт нэмэгдэж, стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт болох юм.

 

 

ЭНЭ ЖИЛ ТӨМӨР ЗАМ, АВТО ЗАМЫН ТОМООХОН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖИНЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх