Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

НҮҮРС ТЭЭВРИЙН "С" ЗӨВШӨӨРЛИЙН БИЧИГ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЛОО

2019/04/02
НҮҮРС ТЭЭВРИЙН "С" ЗӨВШӨӨРЛИЙН БИЧИГ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЛОО

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй 7 боомтын 169 аж ахуй нэгж болон холбогдох байгууллагууд “Тээврийн нэгдсэн систем” хэмээх цахим системийг нээлттэй ашиглах боломж бүрдлээ.

Тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг цахимжуулах зорилгоор Автотээврийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмуудад нийцүүлэн тээвэр төлөвлөлт, бүртгэл, зорчих зөвшөөрлийн бичиг олголт, тээвэрлэлтийн статистик мэдээ, тайлан гаргаж, илгээх зориулалт бүхий системийг Автотээврийн үндэсний төвөөс ийнхүү нэвтрүүлээд байна. 

Цахим системийг ашиглаж эхэлснээр ЗТХЯ, ГЕГ, ХХЕГ, уурхайнууд, Гашуунсухайт авто зам, тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагууд болон АТҮТөв хооронд мэдээлэл солилцох боломж бүрдэж, цаг алдалгүй, хүндрэл чирэгдэлгүй, цахим хэлбэрээр мэдээлэл илгээх, хүлээн авах боломжтой юм.

Энэхүү систем:
• Улс хооронд болон хот хооронд, орон нутгийн ачаа, аюултай ачаа, овор ихтэй ачаа, дамжин өнгөрөх тээвэрлэлт хийж буй ААНБ бүртгэх,
• Ачаа тээврийн төлөвлөлт хийх, осол, зөрчил бүртгэгдэх
• Статистик тайлан мэдээг төрөл, ангилал, хугацаагаар нэгтгэгдэх
• Хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг авахад аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслийн болон жолоочийн мэдээллээ оруулж, шаардлага хангаж байгаа эсэхээ мэдэх
• Тээврийн хэрэгсэл болон мэргэшсэн жолооч давхцахгүй
• Уурхайнууд шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдээр тээвэрлэлтээ гүйцэтгүүлэх
• ААНБ-ын мэдээллийг нэг цонхноос харах
• Хүний хүчин зүйл нөлөөлөл орох боломжгүй зэрэг олон давуу талтай.

Тус программд нэвтэрч, мэдээллийг нээлттэй харах, ашиглах боломж бүрдсэнээр зөвшөөрөл авсан компаниудын тээврийн хэрэгсэл гаалийн хяналтын бүсэд нэвтрэхээс гадна хилээр нэвтрэх боломж бүрдэх юм. Мөн нэг жолооч олон компанид бүртгэлтэй байх явдал арилж, жолоочийн давхардал үүсэхгүй, жолооч нарын бодит тоо гарах ач холбогдолтой.

Монгол Улсын хэмжээнд өмнө нь жолооч нарын бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем байгаагүйгээс жолооч нарын бодит эрэлт хэрэгцээ, хүрэлцээг тодорхойлох боломжгүй байсан нь ийнхүү шийдлээ олж байна. 
Тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийн хувьд энэхүү системд нэвтэрч тухайн жолоочийн регистрийн дугаарыг оруулахад мэргэшсэн эсэх нь программ дээр гарч ирэх бөгөөд мэргэшсэн жолоочийн хуурамч үнэмлэхтэй эсэхийг тогтооход хялбар болж байгаа юм.

 

НҮҮРС ТЭЭВРИЙН "С" ЗӨВШӨӨРЛИЙН БИЧИГ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЛОО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх