төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ТАНИЛЦУУЛГА

2019/03/27

            Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенц 1944 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан бөгөөд түүний хэрэгжилтийг хангах зорилгоор 1974 онд “Иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах тухай”  /security/ олон улсын стандарт, зөвлөмжүүдийг багтаасан 17 дугаар хавсралтыг баталсан.

 Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 8.4.1-д “Чикагогийн конвенцын Хавсралтуудад нийцсэн аюулгүй ажиллагааны стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах буюу бүртгүүлэх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих” гэж заасны дагуу “Иргэний нисэхийн аюулгүй байдлын хөтөлбөр”-ийг боловсруулж, 2007 онд Монгол Улсын Засгийн газрын 175 дугаар тогтоолоор батлуулан мөрдөж байна.

            Тус хөтөлбөр нь Иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын 17 дугаар хавсралтын шаардлагын дагуу боловсруулсан бөгөөд тус конвенцын стандарт, зөвлөмжүүдийг үндэсний хөтөлбөрт тусган мөрдлөг болгодог чухал баримт бичиг юм.

            “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр” 2007 онд батлагдсанаас хойш Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 30-ны 164, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны 128 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан.

 

            Чикагогийн конвенцын 17 дугаар хавсралтад орж буй  14 дэх нэмэлт өөрчлөлтийг  2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Олон улсын иргэний нисэхийн байгууллага / ИКАО /-ын Зөвлөлийн хоёрдугаар хурлаар хэлэлцсэн бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллага / ИКАО /-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Бенжамин Рэймонд-оос 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн  AS 8/2.1-14/4 Confidential  дугаартай Чикагогийн конвенцын 17 дугаар Хавсралтад орж буй  14 дэх удаагийн нэмэлт өөрчлөлтийг баталсан тухай албан захидлыг Иргэний нисэхийн ерөнхий газарт ирүүлсэн байна.

 

            Мөн конвенцын 17 дугаар хавсралтад орж буй  15 дахь нэмэлт өөрчлөлтийг Олон улсын иргэний нисэхийн байгууллага / ИКАО /-ын Зөвлөлийн 209 дүгээр уулзалт /Session/-аар батлуулахаар танилцуулсан ба 2017 оны 7 дугаар сараас хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэсэн болно. Олон улсын иргэний нисэхийн байгууллага / ИКАО /-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Фан Лиу-аас 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн AS 8/2.1-16/58 Confidential дугаартай Чикагогийн конвенцын 17 дугаар Хавсралтад орж буй  15 дахь удаагийн нэмэлт өөрчлөлтийг баталсан тухай албан захидлыг Иргэний нисэхийн ерөнхий газарт ирүүлсэн болно.

 

            Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 13 дугаар тогтоолоор “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-ийн 7 хэсэгт 16 заалтыг нэмэлтээр, 2 хэсэгт 2 заалтыг өөрчлөн тус тус нэмэлт, өөрчлөлт оруулаад байна. 

 

ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

 

 

 

“ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ТАНИЛЦУУЛГА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх