Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ШИНЭ ЧИГЛЭЛҮҮДИЙН ТОГТМОЛ НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЗУНЫ ХУВААРЬ ГАРЛАА

2019/03/27
ШИНЭ ЧИГЛЭЛҮҮДИЙН ТОГТМОЛ НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЗУНЫ ХУВААРЬ ГАРЛАА

Олон улсын зуны нислэгийн хуваарь гарч Астана-Улаанбаатар-Астана чиглэлд Казакстаны Скат компани, Гуанжоу, Осака чиглэлүүдэд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани 7 хоногт 2 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр боллоо.

Казакстан улсын Скат агаарын тээвэрлэгч байгууллага нь Астана-Улаанбаатар-Астана чиглэлд Даваа болон Пүрэв гарагуудад B737 агаарын хөлгөөр нислэг үйлдэнэ. Энэ хуваарь нь 2019 оны 03.31-10.26 хүртэл мөрдөгдөх юм. Харин МИАТ ХК нь Улаанбаатар-Шанхай-Улаанбаатар чиглэлд лхагва болон бямба гарагуудад B737 агаарын хөлгөөр нислэг үйлдэх бөгөөд энэхүү хуваарь нь 2019 оны 06.01-09.28 хүртэл мөрдөгдөнө.

Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд даваа, баасан гарагуудад мөн B737 агаарын хөлгөөр нислэг үйлдэх хуваарь нь 2019 оны 03.31-10.25 хүртэл, Улаанбаатар-Осака-Улаанбаатар чиглэлд лхагва, ням гарагуудад B737 агаарын хөлгөөр 2019 оны 07.03-08.28 хүртэл нислэг үйлдэхээр хуваарь гараад байна.

Орон нутгийн хувьд Аэромонголиа ХХК Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд 7 хоногт 3 хүртэл удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр боллоо. Тус авиакомпани EMB145 агаарын хөлгөөр Алтай чиглэлд мягмар гаригт нислэг үйлдэх хуваарь нь 2019 оны 03.31-04.09 хүртэл, пүрэв гарагт нислэг үйлдэх хуваарь нь 04 дүгээр сарын 11-ний өдөр, мягмар болон пүрэв гарагт нислэг үйлдэх хуваарь нь 04.23-04.25 хүртэл, мягмар, пүрэв, бямба гарагуудад нислэг үйлдэх хуваарь нь 05.02-10.26-ны өдөр хүртэл тус тус мөрдөгдөнө.

 

ШИНЭ ЧИГЛЭЛҮҮДИЙН ТОГТМОЛ НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЗУНЫ ХУВААРЬ ГАРЛАА   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх