төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНААС ЗАРЛАСАН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2018/12/11

Монгол Улсын Засгийн Газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан MON P-8, MON P-12 дугаартай зээлийн гэрээ, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр хийгдэж буй “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих” төслийн нэгжийн “ОРЧУУЛАГЧ ЗАХИРГААНЫ АЖИЛТАН”  ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

Ажлын байр

Ажлын байрны тодорхойлолт

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага

 

 

Төслийн орчуулагч захиргааны ажилтан

“Улаанбаатар хотын Олон Улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл” MON P-8, MON P-12, зээлийн гэрээний хүрээнд хэрэгжиж буй төслийн нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн, үр бүтээлтэй явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, төсөл хэрэгжүүлэх нэгжийг захиргааны зохион байгуулалтаар хангах, төслийн хэрэгжилттэй холбоотой мэдээ, мэдээлэл тайланг нэгтгэн гаргаж холбогдох байгууллагуудад хугацаанд нь хүргүүлэх, төслийн эцсийн тайланг гаргах бэлтгэл хангах, төсөл хэрэгжүүлэх нэгжийн албан хэрэг хөтлөлт болон орчуулгын ажлыг зохих стандартын дагуу гүйцэтгэх, төсөл хэрэгжүүлэх нэгжийн хүний нөөцийн асуудлыг тус тус  хариуцан ажиллана.

  • Бизнесийн удирдлага, Гадаад харилцааны чиглэлийн  мэргэжилтэй. Бакалавраас доошгүй зэрэгтэй байх;
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх,
  • Англи хэлний  өндөр мэдлэгтэй, ярианы болон бичгийн  орчуулга хийх чадвартай байх;
  • Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх;
  • Баримт бичиг боловсруулах  өндөр чадвартай байх;

 


Дээрх ажлын байранд  тавигдаж буй шаардлагыг хангах, тухайн ажлын байрыг сонирхож буй хүмүүс дараах холбогдох баримт бичгийг бүрдүүлэн 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 17:30 цагаас өмнө доорх хаягаар авчирч өгнө үү.

  БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Товч намтар (CV) Монгол, Англи хэл дээр;
  • Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар;
  • Ажилласан жилийг тооцох баримт, нотолгоо хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр / нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • Ажил байдлын тодорхойлолт (сүүлийн 2 ажил олгогчоос)
  • Англи хэлний чадварыг нотлох баримт;
  • Тухай ажлын байранд ажиллах хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter) Монгол, Англи хэл дээр;

 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11,

Зам, тээврийн хөгжлийн яам, 308 тоот

Холбоо барих утас 62263178

2018.12.03

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНААС ЗАРЛАСАН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх